Алаг морьт Л.Дандар баатар


Халх голын байлдаанд анги нэгтгэлээ чадамгай удирдаж, өөрийн бие, авьяас мэдлэг, хүч самбаагаа дайчлан, зориг хатуужлын гайхамшгийг үзүүлж, үнэнч шударгаар эрэлхэг байлдаж явсан Лодонгийн Дандар нь 1914 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг "Рашаант" гэдэг газар ядуу эмэгтэй Чойдогийн Аюушийн ууган хүү болон мэндэлжээ. Найман нас хүртлээ төрсөн эхийнхээ гар дээр хүмүүжиж байгаад Лодонгийн Лувсан гэгчид үрчлэгджээ. Лувсан бол эхнэр хүүхэдтэй байхыг эгнэгт цээрлэн үздэг, угийн гэлэн санваартан тул Дандарыг өөрийнхөө эцэг Лодонгоороо овоглуулсан байна. Тэрхүү Лодон гэгч нь 88 хол давж насалсан боловч ухаан цэлмэг, аж төрөхийн агуу ухаанаа үр хүүхэд, төрөл төрөгсөддөө өвлүүлсэн буянтай буурал санжээ. Дандар хүү лам болъё гэж бодон хийдэд шавилан суусан ч түүний сонирхох зүйл биш байсныг ойлгон хийдээс гарч малаа маллаж, ан гөрөө хийж байв. Мөн ойр зуурын наадамд барилдаж, сумын "заан" цол олжээ. Яваандаа их бага ямар ч бөхөд тонгоргоо мэх хийдэг болж, унаанд чадмаг, хүн танина, газар мэднэ гэгдэж хэсэг зуур сумын зарлагын алба хааж байгаад цагийн эрхэнд нас биед хүрч 1935 онд ардын цэргийн албанд мордсоноор Дандар хүүгийн эр цэргийн амьдрал эхэлсэн түүхтэй. Ийн Монгол Улсын гарамгай баатар маань хорин нэгэн насандаа Ардын цэрэгт татагдан Улаанбаатар хотноо ирж, хотын харуулын суманд цэргийн алба хааж хэдэн сар болоод, тэр жилдээ ЗХУ-ын Тамбов хотын цэргийн сургуульд суралцан 1938 онд амжилттай төгсчээ. 1939 оны эхээр эх орондоо ирэхэд зүүн хил хязгаар түгшүүртэй болсон үе байв.
Залуу дэслэгч Л.Дандар Тамсагийн 6 дугаар дивизийн 17 дугаар морьт хороог удирдахаар хүлээн авчээ. 1939 оны Халхын голын байлдаанд хошууч Ч. Шаарийбуугийн командалсан 6 дугаар морьт дивиз гал мэсийг сөрөн хамгийн түрүүнд тулалдаанд оржээ. Дандар баатар дайчин нөхөддөө:
- "Самуурай нар бузар савраа уртаар сунгаж байна. Тэр саврыг огтлох цаг одоо болсон! Байлдагчид аа! Сэлмээ чанга атгаж мордогтун! Монгол морь хурдан бөгөөд манай цэргийн сэлэм хурц... Эх орныхоо төлөө!" хэмээн сүрлэг чанга дуугаар уриалан ирт сэлмээ хуйнаас нь суга татан өргөхөд нь аргамаг алаг морь нь эзэрхэг дайсны өөдөөс дайран ороход бэлнээ харуулах мэт дүүхэлзэн тогтож яддаг байжээ.
Дайнд орохын өмнө Дэслэгч Дандар унаа олж авахаар цэргийн агтчин Осортой уулзжээ. “Овоо морьдыг нь цэргүүд шилчихсэн дээ. Голдуу боос гүү, хангал догшин эсвэл хашин морьд л үлдсэн” гэж Осор хэлж. Үлдсэн агтны дотор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ард Дамдинжавын улсын баяр наадамд олон жил түрүүлсэн хүрэн халзан, алаг морь зэрэг хэдэн сайн морьд байжээ. Алаг морийг Дандар сонгон авсан байна. Дандар баатар “Миний алаг олон дайн тулалдаанд орж, дөрвөн удаа шархатсан гэж дурсан ярьсан байдаг. Алаг морийг гаднаас нь харахад бие жижигхэн хашин болов уу гэмээр атал тулалдаанд орохын цагт сүр жавхаа, золбоо хийморь нь бадран, хөдөлгөөн түргэн, хурд сайтай болдог байсан гэж Дандарын дайчин нөхөд нь дурсан ярьдаг байж. Алаг морио унаж, сэлмээ далайсан домогт баатарын дүр ард түмний зүрхнээ арилж балархааргүй тод мөр үлдсэн нь эрийн зүрх зориг, авхаалж чадлыг илтгэх буюу. Л. Дандарыг 1939 оны 5 дугаар сарын 29 -нд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатрын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасны дээр 1939 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан 60 дугаар тогтоолоор БНМАУ-ын баатар цол олгох тухай яригдахад Маршал Х.Чойбалсан "Дандарт зүгээр нэг улсын баатар цол олгож болохгүй. Чимэг нэм!" гээд "Гарамгай" гэдэг чимэг нэмжээ. Тэгэхлээр манай Дандар баатар маань жирийн нэг баатар байгаагүйг эндээс тод томруун харж болох юм.
Ш.Бадамаа

2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
66.181.185.229
Үнэхээр гарамгай шилдэг дарга нарын нэг байж байлдаанд орохддоо ямагт дайчдынхаа түрүүнд явдаг байсан гэж миний нагац ах халхын голын ахмад дайчин Ш.Ерэнтэй дурсан ярьдаг байсан
Reply202.126.89.105
гое бнааа илүү ихийг уншимааар өн
Reply