Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Төрбат: АДУУ СОНИРХДОГ ХҮН МОРЬ САЙХАН ЭДЭЛДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ


-“Хобби” буланд моринд хорхойтой эрхмүүд оролцож байх юм. Та тэдгээр эрхмүүдийн салхийг хагалж байна?
-Намайг сонгон ирж ярилцаж байгаа “Тод магнай” сэтгүүлийн хамт олон та бүхэнд баярлалаа. Завхан аймгийн Ойгон нуурын хөвөөнд төрсөн,хар багаасаа адуу малтай ойр байсан хүн. Миний өвөг эцэг Г. Жамсранжав гэж улсын аварга малчин, АИХ-ын депутат хүн байлаа. Бид эцэг эхээс 12-уулаа. Хар багаасаа дунд сургууль төгстлөө эмээ өвөөгийндөө очиж хонь мал хариулан, адуу мал эргүүлдэг байсан. Манай өвгөн аав морь сайн уядаг, сумандаа нэртэй уяач хүн байсан. Уясан морьд нь сумынхаа наадамд түрүүлж айрагддаг тэр үеийг дурсахад сайхан байдаг юм.
-Уяач өвөөгийн удмыг залгаж яваа юм байна?
-Тийм шүү. Нэгдлийн гишүүн гэхэд өвөөгийнх хоёр азарга адуутай айл байсан. 2000 оны намар юм байна.Өвгөдийнхээ адууны угшлыг нааш нь авчиръя гэж бодоод нэг азарга адуу тууж авчран Төв аймгийн Алтанбулаг суманд маллуулах болсон юм. Нөгөө айхтар зудны өмнөх жил шүү дээ. Аавынх 100-гаад адуутай, би түүнээс нь 20-иодыг нь тууж нааш нь авчирсан юм. Тэгсэн тэр жил айхтар зуд болоод гуравхан адуу л үлдсэн байсан. Манай аавын дүүгийнх зуугаад адуутай айл байсан дөрөвхөн адуу л үлдсэн.Тийм айхтар зуд болсон шүү дээ.
-Мэдсэн юм шиг авчирч дээ?
-Харин тийм, өнгөрсөн арваад жилийн хугацаанд адуу маань овоо өссөн одоогоор тавь жараад адуутай болчихоод байна. Эцэг эхээс уламжлагдаж ирсэн адууныхаа удам угшлыг алдуулчихгүй юмсан, хот газар авчирч цус сэлбэж сайн адуу гаргая гэдэг хүсэл зориг маань өвгөдийн адууны удам тасрах аюулаас аварсан гэж боддог. Тэрнээс хойш Жаргалант угшлын ганц хоёр азарга авсан. Зүүн аймгаас нэлээн хэдэн адуу худалдаж авлаа. Мөн Төв аймгийн Жаргалант, Цээл сумаас адуу авсан. Ноднин жил Сүхбаатар аймгийн Асгат сумын Баяраа гэдэг хүнээс соёолон хонгор үрээ авсан нь өнгөрсөн зун Завханы хэд хэдэн сумдын наадамд айрагдлаа. Асгатаас авчирсан буурал даага маань уралдсан наадам болгондоо түрүүлж “Очирваанийн хурд” бүсийн наадамд айрагдсан.
Мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас 2004 онд Тод манлай уяач Сундуйжав, ТЭХ-ний дэд сайд Энхтайван нартай явж, 300 адуутай Засаг дарга Мэндээ гэдэг хүнээс авсан халиун үрээ маань энэ жил их насанд уралдана. Нэлээд найдлага тавьж байгаа. Одоо уралдах адуунуудаа 61-н гарман дээр гэрийнхээ гадаа тэжээж байна.
-Өвгөдийн адууны шандасыг хаагуур ямар наадмуудад шалгав?
-Сүүлийн дөрвөн жил л уралдуулж байна. Өнгөрсөн зун санаа нийлсэн хэдэн нөхөдтэйгээ гал болоод улсын наадамд оролцсон. Морьдууд маань дунд хэрээр сайхан давхисан. Эцэг өвгөд маань айраг түрүүлэх нь гол биш морь хүүхэд эсэн мэнд наадахыг хамгийн сайханд тооцдог уужим хүмүүс байсан шүү дээ. Бид ч гэсэн айраг түрүү гэж улайрахгүй байгаа. Гэхдээ хожигдоно, хоцорно гэж уралдаанд оролцдог ямар хүн байхав. Морь сайхан бол харж л байх юм. Улсын наадмын дараа манай дүү “Ойгон нуурын эрэг” компанийн захирал Отгонбаатар, миний аавын дүү, манай уяач Гончигжав нар гайгүй гэсэн адуугаа аваад нутгийнхаа Даншиг наадамд явж одтой сайхан наадсан. Тэндээс хэд хэдэн айраг түрүүтэй ирсэн.
-Адуу эзнийхээ сэтгэлийг дагаж хурдалдаг гэдэг?
-Ер нь тийм шүү. Энэ жил манай морьд гайгүй уралдана гэж бодож байгаа. Нондингоосоо илүү сэтгэл гаргаад жүчээ байгуулж, уяач маань ч ихээхэн анхаарал хандуулж байна. Өмнө нь ажил ихтэй тэр бүр цаг зав, хөрөнгө мөнгө гаргаж чаддаггүй байлаа. Дээр дурдсан “Ойгон нуурын эрэг” компанийн захирал Отгонбаатар дүү маань моринд сэтгэл зүрхээ зориулж их тусалж дэмжиж байна. Ирэх зун сайхан наадах байхаа. /инээв/
-Өвөл, хаврын уралдаануудад оролцдог уу?
-Нэг их таатай санагддаггүй. Хурдан хүлгээ хөлөргөөд битүү цан цохичихсон, хүүхэд нь хацар нь хайрагдаад ирэхийг харах өрөвдмөөр байдаг юм. Тэр утгаараа сонирхолтой биш. Гэхдээ бусдын жишгээр өнгөрсөн жилийн Дүнжингаравт хар азаргаа уралдуулсан. Завханд гайгүй уралдсан соёолон, их морь хоёроо аятайхан сайхан байвал Дүнжингаравт давхиулна даа. Гэхдээ цаг агаар ийм байвал давхиулахгүй ээ.
-Зураг харж байхад эмээл хазаар гээд морины эдлэл хэрэглэлд нэлээд анхаарал хандуулдаг юмаа даа?
-Өөрийн эрхгүй л тийм болчихдог юм байна. Хурдан мориныхоо хүүхдийн унах морины эмээлээс эхлээд анхаарна шүү дээ. Хүүхдэд эвтэйхэн, стандартад тохирсоныг яаж ийж байгаад олох жишээтэй. Адуу сонирхдог хүн морь сайхан эдэлдэг байх хэрэгтэй гэж би боддог. Сайхан хийцтэй эмээл тохож, сайхан ташуур барьсан хүн цаанаа л нэг өөр харагддаг шүү дээ. Хоёр ч мөнгөн эмээл авсан. Бас нэг тэнзэн ташуур бий.
Ярилцсанд баярлалаа. Таныг хурдан морины босоо цагаан хийморь үргэлж ивээж байг.





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
3 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
6 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
7 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна