ХАН АДУУ

2012 оны 4-р сарын 27 -нд

Хэнтий аймгийн Өндөрхаан, Баянхутаг, Галшар хавиар ихэд дэлгэрсэн Хан адууны гарал үүсэлтэй шууд холбогдох нэгэн аман мэдээг сийрүүлбэл:
“Ар халхын Сэцэн хан аймгийн хамгийн зүүн захын хошууны ноён Да Ван Б.Тогтохтөр эцгийн хэргэмийг залгамжлан хошуу ноён болсон жилээ (1821) аймгийн чуулган чуулах үеэр аймгийнхандаа нэгэн сонин сайхан бэлэгтэй ирсэн нь тахийн үр, монгол гүүнээс гарсан дэлтэй хөх саарал үрээ байжээ. Хэдхэн жилийн өмнө Махасамади Гэгээн Далай Сэцэн Хан болоод байсан залуу эр Артсэдэд энэ бэлэг ихэд таашаагджээ. То вангийн бэлэг энэ хөх саарал үрээ Сэцэн ханы хурдны эх булаг болсон гэдэг.
Бидэнд олдож буй баттай баримтаас үзэхэд Сэцэн ханы морьд өнгөрсөн зууны 20-иод оноос өмнө Даншигийн наадамд тийм ч сайн давхиж байсангүй. Ердөө нэг морь айрагдаж, гурван морь арвын дотор давхисан байдаг. Гэтэл хэдхэн жилийн дараачаас яагаад ингэж гэнэт цойлов оо?
Энэ юутай холбоотой вэ? Мөнөөх То Вангаас бэлгэнд ирсэн саарал үрээтэй холбоотой домог үнэний талтай гэмээр.
Сэцэн хан аймгийн Илдэнвангийн хошууны ноён, төрийн Жүн Ван Бат-Очир 1820 онд таалал болоод түүний ахмад хүү Тогтохтөр 1821 онд ор залган суужээ. Үүнээс зургаа долоон жилийн дараагаас эхлэн Артсэд хатны морьд цоорон хурдалсан байдаг. Цаг хугацаа, үйл явдал түүний үр дагаврын шалтгаант холбооны дагуу авч үзэхэд чухамхүү тэр хөх саарал үрээ Сэцэн ханы сүрэгт нийлснээр тэдний адуу сэлбэгдэн сайжирч, улмаар хурдан угшил үүсэхийн үндэс бүрджээ гэсэн таамгийг дэвшүүлдэг. Тиймээс Хэрлэн мөрний дунд урсгалын уугуул монгол адууны эх тал ийнхүү нийлж Зүүн Халхын зуун зууныг дамжсан хурдан адууны үндсэн дэвсгэр болсон “Хан адуу”-ны угшил буй болжээ хэмээн үзэж болохоор.
Сэцэн хан Артсэдтэний морьд ид хурдалж байсан жилүүдэд буюу нөгөөх саарал үрээ хан сүрэгт ирснээс хойших 10 гаруй жилд түрүүлж, айрагдсан соёолон, хязаалангууд дотор саарал, бор, хонгор буюу бүгээн зүстэй морьд хорь гаруй байгаа нь үүнийг давхар баталж байна.
Мөн улсын төв архивт 1841 оны Сэцэн хан аймгийн хүн малын тоо бүртгэлийн данс бүрэн эхээрээ байдаг ба Сэцэн хан Артсэдийн хувийн мал сүрэг нь 3000 гаруй бөгөөд үүнээс тэмээ 122, үхэр 367, хонь 1301, адуу 1472 байжээ. Бүтэн хагас мянган адууг 10 орчим жилийн дотор өөр зуурт нь цус холихгүй байж хурдны нэгэн шилмэл угшил гаргах бүрэн бололцоотой.
“Хан адуу”-ны угшлын хурдан морьд Даншигийн их наадмаас нийтдээ 11 түрүү, 50 айргийг авсан бөгөөд үүний арван түрүү, 45 айргийн нь 1827-1841 оны хооронд буюу арван дөрөвхөн жилийн дотор авсан байна.
Хан адууны олон хурдан морьдоос нэгэн саарал морийг зориуд тэмдэглэхгүй өнгөрч болохгүй юм. Энэ морь анх 1827 оны Даншигт тавлаад (1828 оны данс олдоогүй) 1829 оны сүүлийн Даншигт аман хүзүүдэн (эхний Даншигийн их морины цуваа олдоогүй), 1830 оны Даншигт аман хүзүүдэж (1831 оны цуваа олдоогүй), 1830 оны Даншигт айрагдсан байна. Одоогоос 160 орчим жилийн өмнө Амбан Сэцэн Хан Артсэдтэнд ийм нэгэн саарал морь байж, ар халхын наадмын чимэг болж явжээ. “Хан адуу”-ны угшлыг үүсгэн үржүүлж буй болгосон гол уяачид нь Сэцэн хан Артсэд өөрөө, түүний дэргэдийн уяач Жамсран Шадар нар байсныг өнөөгийн Өндөрхаан, Баянхутаг сумдын ахмад уяачид дурсан ярьдаг.
Артсэд бол Шолой сэцэн ханы 10 дахь үеийн ач. 1817 онд хан ширээг эцэг Энхтөрөөс залгамжилсан. Сэцэн хануудын дотроос хамгийн урт насалж ард зоны дунд “Буурал хан” гэгдэж явсан хүн. Харин Жамсран уяачийн тухай тодорхой баримт олдоогүй гэдэг.
Ганц эх үүсвэртэй угшлыг зөвхөн өөрийнхөө сүрэгт хадгалснаас арав гаруйхан жил болоод хурдны голомт нь нүүн шилжсэн нь Артсэд, Жамсран нарын “Хан адуу”-ны үржлийн бодлогод гаргасан алдаа хэмээн буурлууд үздэг нь ортой байж болох юм.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна