“Мандговь” ХХК-ны захирал Ч.Махвал: АНХ ХАЛТАР АЗАРГАНЫ САМСАА НЬ НҮДЭНД ТУССАН


-Улсын наадамд өнгөлдөг Сүхбаатар нутгийн хурдан буянгуудын тоо нэгээр нэмэгдэж байна. Халтар азарганы талаар манай уншигчидтай хуваалцаач?
-Баярлалаа. Та бүхэнд халтар азарганы маань талаар сурвалжлахаар энд хүртэл ирсэнд тань. Миний халтар азарга Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын, аймгийн Алдарт уяач Дондогжав гэдэг хүний унаган адуу. Өмнө нь бүсийн болон улсын наадмуудад дээгүүр давхиж байсан хурдан буян. Энэ жил 13-тай азарга. Надад есөн настай ирж байсан.
-Өмнөх амжилтуудаас нь тодуулаач?
-Төв аймгийн Архуст суманд хоёр түрүүлж, Сайханд болсон өвлийн наадамд таваар давхисан. Түүнээс гадна “Дүнжингаравын хурд” уралдаанд зургаа, долоогоор орж байсан.
-Халтар азарга таных болсон түүхээс хуваалцаач?
-Миний танил Батсайхан гэж ах бий. Тэр ахтайгаа тэдний хамаатныд очихдоо Дондогжав гуайтай танилцсан юм. Тэгээд л адууг нь үзэж байгаад Болд гэдэг хүүгээс нь халтар азаргаа авсан юм.
-Та хэзээнээс хурдан морь сонирхох болсон бэ? Анх харахад халтар азарганы юу нь нүдэнд туссан бэ?
-Анх очоод харахад хамрын самсаа нь л нүдэнд их туссан даа. Энд тэндээс уншиж байсан хурдан моринд байдаг шинжүүд мөн байх шиг санагдсан. Би ер нь морь мал гэж сайн мэдэхгүй хүн л дээ. Сүүлийн дөрөв таван жил л морь мал сонирхдог болоод байна. Эртний ёс заншлын хэлхээ болсон хурдан морийг залуус маань сонирхож түүгээрээ дамжуулан ёс заншилдаа суралцах хэрэгтэй юм байна гэж бодсон.
-Цэвэр монгол адуу юу?
-Цэвэр монгол адуу. Сүүлийн үед цус сэлбэх зорилгоор гадаадаас адуу их авчирч байна. Түүнийг дагаад аль ч наадамд дээгүүр давхиж байгаа адуунууд нь цэвэр цусны адуу байх жишээтэй.
-Тэдгээр адуунуудтай уралдаад айрагдана гэдэг том амжилт шүү?
-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн өвөл их өнгөтэй байсан. Дүнжингаравт зургаалахдаа тавын азаргатайгаа холбоотой явсаар байгаад үзүүр дээр нөгөө азарга нь зөв талаар нь ороод айрагдсан. Энэ жил наадмын өмнөх гурван сунгаанд гурвууланд нь өнгөлж байгаад улсын наадмаар гурваллаа. Олонд танигдсан мундаг цуутай алтан туурайтнуудтай шандсаа шалгалаа.
-Халтар азарганы төл гэж бий юу?
-Даага, шүдлэн бий. Яваандаа адууныхаа цусыг сэлбэж сайжруулъя гэсэн бодолтой байгаа. Гаднаас угшил сайтай гүү олоод халтар азаргандаа хураалгана даа.
-Ингэхэд аль нутгийн хүн бэ?
-Улаанбаатарынх. Гэхдээ Төв аймгийн Архуст суманд миний бага нас өнгөрсөн. Тиймдээ ч миний морьдын уяа сойлгыг Төв аймгийн Баянцогт сумын уугуул Ганзориг гэдэг залуу тааруулдаг.
Ярилцсанд баярлалаа. Уясан болгон чинь хурдан байж, тод магнай, торгон жолоогоо өргүүлж яваарай.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
12 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
15 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
16 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна