Адуу судлаач түүхийн ухааны доктор А.Баярмагнай: УДАМ ДАГАЖ

2012 оны 4-р сарын 30 -нд

Өнгөрсөн дугаарт бид моринд дуртай залуу уяачдадаа зориулан адуун сүргээсээ ямар морийг шилж сонговол амжилтанд хүрэх талаар ерөнхий мэдээлэл өгсөн. Энэ удаа “Хурдан угшилтай адуу”-г хэрхэн уях талаар зөвлөхөөр бэлтгэлээ. Эрхэм та анхаарлаа хандуулна уу?
Ямар ч амьтан өөрийн эцэг, эхийн генийг уламжлан авч төрдөг биологийн хуультай. Энэ бол харин шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Ийм болохоор хурдан удам, угшилтай морийг уях нь илүү найдвартай. Үүнийг манай нийт уяачид сайн ойлгодог. Хурдан удам, угшлын адуу нь хар аяндаа өөрөө буй болдог зүйл бус, хүний ухамсартай үйл ажиллагаа, олон жилийн нөр хичээнгүй хөдөлмөрийн үр дүнд бүрэлдэн буй болдог нь шинжилгээ судалгаанаас тодорхой харагдаж байгаа юм.
Монголд нэрд гарсан буюу олон нийтээр хүлээн зөвшөөрсөн хурдны гурван удам, арав гаруй угшил байна. Энэ нь “Галшар”, “Тэс”, “Жаргалант” удам, “Боржигин”, “Баянцагаан”, “Орлой” (хуучин Далай жин), “Тайж”, “Банди”, “Дарьганга”, “Мянгад”, “Хан-Хөхий”, “Яруухан”, “Хомын борлог”, “Залаа-Жинст” гэх мэт.
Монгол орны аль ч бүс нутагт болсон хурдан морины томоохон уралдаанд түрүүлж, айрагдсан морьдын дийлэнх олонх нь дээрх хэдэн удам, угшилтай ямар нэг шижмээр холбогдсон байдаг юм. Жишээ нь 2003 оны улсын их баяр наадамд түрүүлсэн зургаан насны морины дөрөв нь Сүхбаатар аймгийн Мөнххаан, Дарьганга угшлын, нэг нь Тэс удмын, нэг нь Жаргалант удмын, бусад айрагдсан 24 морь нь Жаргалант, Тэс, Галшар удам болон дээрх угшлуудад шууд хамааралтай байна. ХIХ-ХХ зууны зааг үеийн Галшарын буюу Хардэл жанжин бэйсийн Хоовон саарал гэдэг хурдан азарганы үр нь Номин цэнхэр, түүний үр нь Элбэг хээр (1925 онд түрүүлсэн) түүний угшлын Мягмаржавын хээр соёолон 1989 онд улсад айрагдаж байсан билээ.
1928 онд улсын баяр наадамд түрүүлсэн Галшарын Хулан хонгор гэдэг нэртэй хурдан азарганы төл нь Шил зээрд, түүний төл Цэгмидийн саарал азарга 1951 онд улсад түрүүлсэн, түүний төл Бөгөн хул улсад гурав айрагдсан, түүний төл Банзрагчийн саарал азарга 1971 онд улсад түрүүлсэн. Энэ угшлын Цэнгэлийн “Манлай” саарал 2002 онд түрүүлснийг морь сонирхогч та бүхэн бэлхнээ санаж байгаа байх. Монгол улсын анхны Алдарт уяач Донойн Цэгмид гуайн хүү Минжүүр Бөгөн хулын үр төлөөс Хэрлэнгийн хойт тал руу зарж гаргасан нь энэ хурдан саарал азарганы дээд уг юм. Морин тойруулгын “Их салхин” түүний үр “Алтангадас” түүний үр “Сарт, эд цөм улсад хэд хэд айрагдаж, түрүүлсэн болой. Баянцагааны Тожилын хүрэн (улсад 2 айрагдсан), түүний үр Данзаннямын Хүрэн (улсад гурав түрүүлж, нэг айрагдсан), түүний үр Даваахүүгийн “Цолмон” халтар улсад нэг түрүүлж, нэг аман хүзүүдэж, “Их хурд II” –т түрүүлсэн билээ.
1951 оны улсын наадамд аман хүзүүдсэн Лхажавын хээр морины дүү түүнээс гарсан хээр морь Хэнтий аймгийн 50 жилийн ойгоор түрүүлж байлаа. Алдарт Сүрэнхорын хээр азарганы мөн дүү гүүнээс гарсан нь Сүрэнхорын хар азарга, ногоон морь хоёр билээ. Ингээд үзэхээр хурдан удам, угшилтай морь уях нь илүү найдлага төрүүлэх учиртай нь ойлгогдож байгаа биз.
ХХ зууны эхэн хагасын Монголын нэрт уяач Дондогийн Баяр /улсын наадмаас гурван түрүү, найман айраг авсан /-ын хүргэн, тэр их уяачийн гарын шавь, нэрт уяач Тожил /улсын наадмаас хоёр түрүү, дөрвөн айраг авсан/ 1991 оны намар манай хотны гүүн зэлэн дээр хүмүүсийн үзүүлсэн морьдыг шинжин харж явснаа надад хандан “Баярмагнай минь, тодорхой сайн удамгүй адууг бол яаж ч оролдоод нэмэргүй шүү дээ, удамтай хурдан нэг л өдөр тодорно, хэзээ вэ гэдэг нь уяанаас л болно” гэж аминчлан захиж билээ. Зууны Манлай уяач Д.Даваахүү “Удамтай адуу нэг л өдөр баллана даа” гэж үргэлж ярьдаг нь дэмий хэрэг биш.
Хурдан моринд удам, угшил гэдэг ямар чухал болохыг ухааруулахаар “Адууны угшлыг худал хэлбэл хойч үедээ нүгэл болно. Ер нь удам, угшил сайтай адуугаар сургууль хийсэн хүн сайн уяач болж байгааг бид нүдээрээ харж байна. Цөөн жишээ авч үзье.
1930-аад оны сүүлчээр байгуулагдан 1950-иад оны сүүлчээр татан буугдсан морин заводын адуунаас бараг шинэ үүлдэр гарах тун дөхсөн хэмээн ярьдаг. Харамсалтай нь яг үр дүнгээ үзэх үедээ морин завод тарчихсан. Тэр адууны цөм сүрэг УБХТН-ийн харьяа Морин тойруулгад ирсэн, түүнийг 1966 онд ирсэн “Колизей”, “Зубр”, “Кросс” гэдэг гурван азарга, 1980-аад оны эхээр ирсэн “Плевен” үүлдрийн хээр азаргаар цус сэлбээд гарсан олон эрлийз хурдан морьдыг уяж Д.Даваахүү Монгол улсын Тод манлай уяачийн зэрэгт хүрсэн нь маргашгүй үнэн.
Д.Гарамжав гуай мөн л энэ эрлийз хурдан морьдыг уяж байсан. Тэдний адуу бол Тойруулга-Галшарын холимог угшил. Их уяач өвгөн ийм нэгэн бэсрэг угшил буй болгоод үр хүүхэддээ үлдээснийг өнөөдөр Сандуйжав, Ганхүү, Ганболд, Ганбат нар тун сайн уяж улс, бүсийн олон айраг, түрүү авч, сайн эцгийн нэрийг сайхан дуудуулж явна.
Улсын алдарт уяач О.Маар бид дунд сургуулийн найзууд. Түүнд маань заяа тавилангийн эрхээр нэгэн хурдан буян заяасан юм. Уг нь мань хүн морь мал нэг их уядаггүйсэн. Харин хээр азаргаа яах аргагүй өөрөө гардан уяж байсан, оносон зохисон ажил хийж, олон ч айрагдуулсан. Сүүлдээ найз маань морь сайхан эвлүүлдэг, сайн уяач болсон нь нэгэн авуул саарал морь нь аймгийн наадамд түрүүлснээр олон түмэнд харагдсан даа. Сайн адуугаар сургууль хийсэн хүн сайн уяач болдог нь дээрх жишээнүүдээс ойлгогдож байгаа биз ээ?
Тэгвэл өөртөө зүтгэж явж юманд хүрсэн нэгэн жишээг өгүүлье.
Монгол улсын анхны арвын нэг Манлай уяач Дорнойн Сундуй гуай олон жил морь уяж байгаад нэгэн шийдсэн ажил хийсэн нь түүний амжилтанд хүргэсэн юм.
Тэрбээр 1969 онд Хэнтий аймгийн Буянт суманд ганц түрүүлээд байсан идэрхэн хүрэн азаргыг өндөр үнээр авчраад нутгийнхаа олигтой гэсэн хэдэн азарганы үр гүүнүүд хураалгасан байна. Эдгээр нь Магалжавын алаг, Дашийн саарал, Шагдархүүгийн зээрд зэрэг гүүнүүд байсан юм. Мөн азарганыхаа нутгийн гүүг ч хураалгасан. Эндээс нэгэн бэсрэг угшил гарч эзэндээ улсын наадмын хоёр түрүү 10 гаруй айргийг авчирсан юм. Мөн энэ угшлын дөрвөн үеийн дөрвөн азарга улсын наадамд түрүүлж, айрагдсаныг тэмдэглэх нь зүйтэй байх. 1975 оны улсын наадмыг Их хүрэн азарга тэргүүлж, 1981 оны наадмаар Бага цоохор даагандаа түрүүлж байсан бол 1982 онд Том цоохор азарга айрагдаж, арван жилийн дараа Бага цоохор азарга дахин айрагдаж, 1996 онд Ухаа зээрд азарга тэрхүү амжилтыг нь давтаж байжээ.
1940-өөд оны эхээр Сүхбаатар аймгийн хурдан морьд нэг дор улсын наадмын таван түрүүг хүртсэн бахдам сайхан түүх бий. Энэ амжилт нэг хэсэг тасарч байснаа яг 60 жилийн дараа тэндхийн адуу цоорох мэт сайн хурдлав. Энэ бол Сүхбаатарын адуунд нэгэн сэргэлтийн үе цаг хугацааны эрхээр таарч буй хэрэг. Яг одоо энэ сэргэлтийн эрчмийг хадгалан тогтоох бодлого үгүйлэгдэж байна. Хэрэв үүнд ухаалаг хандахгүй шүүрэн шанага шиг гоожуулчихвал хэдхэн жилийн дараа уналтын үе шат эхэлдэг зүй тогтолтойг мартаж болохгүй юм.

2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.179.24.28
Баярмагнай гэж адуу мэдэхгүй байж баахан бичдэг өвгөн бий.Адууг эрлийзжүүлэхэд нийт адууны 4 хувь л эрлийзжинэ гэж нэг мултарсан Одоо энд бас сүхбаатар адууны 60 жилийн ддараах сэргэлт гэчихжээ Тэгж сэргээд байгаа биш зүгээр л 60 жил тэд улсад ирж уралдаагүй юм шдээ. Няцаахаар юм их байна яршиг дээ
Reply116.120.53.96
биелээгүй нь болж
Reply