Арвай хээрийн домог


Урьд говь хангайнхан жил бүр зуны дунд сард хоёр талаасаа нийлэн мэнд солилцон наадам хийдэг байжээ. Энэ наадмуудаар хангай говийн бөхчүүд барилдаж, морь уралддаг байв. Гэтэл нэг наадмаар урьд хожид нэр нь дуулдаагүй дөрвөн настай Арвай хээр гэдэг үрээ түрүүлжээ. Түүний ид шидтэй юм шиг хурдыг нь нутаг нутгийнхан гайхсан гэнэ. Арвай хээрийг түрүүлж ирээд хөлсөө хусуулан, ган амгай хэмлэн эвшээж зогсож байх үес цорвон Цоодол гэгч (Өвөрхангайн хүн) “Энэ чинь миний алдчихсан хээр морь мөн байна” гэж. Нутгийнхан нь Цоодолд ийм морь байтугай чөдрийн ганцаас илүү юмгүй хүн гэлцэн бөөн хэрүүл уруул болцгоожээ. Говь хангайн тамгын газрынхан Цоодолыг шүүж л дээ. “За, Цоодол чи мориныхоо содон тэмдгийг хэл” гэжээ. “Аа, миний морь бол тагнайдаа эрхий дарам хар мэнгэтэй, сүүлний угийн баруун зүүн тал хар цагаан хоёр хорголын чинээ чулуутай даа” гээд үзэхэд уул тэмдэг ёсоороо гараад ирэх нь тэр. Ингээд тамгын шийдвэрээр Арвай хээр Цоодолд шилжихэд, бухимдаж уурссан эзэн нь боож үхсэн гэлцэнэ. Тэр Цоодол гэгч тун ч зальтай сэргэлэн эр байж. Цоодол нэг удаа говь руу явж байтал замд тааралдсан адуун дундаас нэг хээгч гүү унагалах гээд хэвтэж босон байхыг зайтай газраас нүд салгалгүй хараад байж. Тэгтэл хээгч гүүнээс гарсан унага босоо буугаад эхээ тойрон тоглож байхыг үзмэгц уургалан авч сүүлний угны дотор талын арьсыг нь эсгэн хар цагаан чулуу хийгээд явжээ. Сүүлд нь нөгөө адууны эзнийхээр хааяа очиж, ямар морь болохыг нь хардаг болсон ?айна. Тэгээд луйвар хийхээр шийдсэн аж. Хар мэнгийг нь Арвай хээрийг түрүүлж ирээд эвшээхэд нь дээд тагнайд байхыг нь ажиглаад аваатхаж. Ийнхүү говийн энэ гайхамшигт хурд Арвай хээр Өвөрхангайн нутагт шилжиж хөгширтөл хурдалсаар нэр цууд гарсан болой. Энэ домогт сайхан хүлгийн баримал эдүгээ Арвайхээр хотын төвд бий. Агь Үйзэн вангийн шар талыг Аравгар хээрийн тал гэж нэрлэх болсон түүх ийм ажгуу.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна