Тод манлай уяач Ц.Хэнмэдэх: ХАЛЗАН АЗАРГА ҮЕ ДАМЖСАН ХУРДАН БУЯН


-?рдын хувьсгалын 88 жилийн ойн баяр наадамд таны уясан халтар азарга аман хүзүүнд давхиж наадамчин олноо баясгалаа. Баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Юуны өмнө “Тод магнай” сэтгүүлээрээ дамжуулан Монголын?оо ард түмэнд мэндчилгээ дэвшүүлье. Нас залуу байхад нэг жилийн наадамд 36 адуу уяж явсан сайхан түүх надад бий. Нар хур тэгширсэн энэ жилийн наадамд би хоёр адуутай ирсэн. Азарга маань аман хүзүүдчихлээ. Сэтгэл өндөр байна. Хамт халамжлаж авч явж байгаа орон нутгийн уяач залуучууддаа юун түрүүнд талархлаа илэрхийлмээр байна.
- Халзан азарга таны унаган адуу гэсэн байхаа?
-Тиймээ, миний унаган адуу. Халзан азарганы эцэг нь Боржигоны наадамд айрагдаж, аймагтаа түрүүлж байсан адуу. Мөнгөн нэртэй азарга байсан. Өөрөөр хэлбэл хар морины дүүгийн хүүхэд. Мөнгөний эцэг, түүний дээд үе цавьдар азарга улсад гурав айрагдаж, нэг аман хүзүүдсэн хурдан буян. Ерөнхийдөө үе удмаараа гайгүй хурдалсан сайхан буянгууд байгаа юм. Надаас сайн уяач бол овоо хэдэн айраг түрүү авчих л байсан байх. Унаган адуугаараа Тод манлай уяач цол хүртсэн ч ах нь өөрийгөө тэрүүхэндээ голж явдаг юм ш дээ.
-Халзан азарга энэ жил хэдтэй адуу вэ, урьд яаж давхиж байсан бэ?
-Энэ жил хавчиг азарга. Насаар бол зургаатай. Өнгөрсөн жил соёолондоо Зүүн бүсийн даншиг буюу Алтан-Овооны наадам, Булган аймгийн 70 жилийн ойн наадамд тус тус дөрвөөр давхиж айрагдсан.
-Хар морьтойгоо ирсэн байсан. Яаж давхив?
-Хар морь маань 50 хэдээр давхилаа. Энэ жил 19-тэй амьтан, арга ч үгүй байлгүй дээ. Хүн морь хоёр зэрэг өтөлж байна даа. Ах нь одоо 70 гарч байна. Насны эрхээр хүн малгүй л харьдаг юм байна. Гэхдээ хар морь маань хоосонгүй ээ. Он гарсаар Архангай болон Булганд болсон уралдаануудад тус тус айрагдсан. Миний хар морины насан дээр уралдах нь байтугай амьд байгаа мал ховор болоод байна шүү дээ. /инээв/
-Тод манлай туслах уяачтай биз дээ?
-Бий бий. Энэ жил уяаны ажилд Хөдөлмөр гэж залуу их тусаллаа. Тэрний өмнө миний туслах уяач байсан Шижээ маань аймгийн Алдарт уяач болсон.
-Та өөр хүний морь уяж байгаа юу?
-Байхгүй ээ.Хурдан морины үнэ өртөг миний даатгалаас өндөр болчихсон энэ үед хүний морь уях санааны хэрэг бишээ. Одоо чинь доод талын хурдан адуу тав зургаан сая, дээд тал нь 100 сая төгрөг болсон дуулдах юм байна шүү дээ. Тэгэхээр хүний үнэтэй юмыг аваад амжилтыг нь бууруулчихвал яах юм. Гэхдээ өнгөрсөн жил Дүйнхэржав гэж өвгөнтэй нийлж хэдэн үрээг нь уяад нөгөө хэд нь бүсийн наадамд арав гарч давхиад нөгөөх маань Алдарт уяач болсон доо.
-Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцсан танд баярлалаа.
-Та бүгдийн үг үнэн, үзэг чинь хурц байж, үндэсний өв соёлоо ард түмэндээ түгээн дэлгэрүүлэх үйлс чинь гэрэлтэж байх болтугай
Баярлалаа.
"Тод магнай" сэтгүүл Дугаар №1
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
12 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
15 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
16 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна