ГУУЛИН ЗЭЭРД


ГУУЛИН ЗЭЭРД НЭРИЙН ТУХАЙД
Ижил сүргийнхээ зээрд адуунуудаас арай л өөр зүйрлэвэл гууль шиг шаргал өнгөтэй байсан учир Алтангэрэл манлай зээрдээ “Гуулин” хэмээн онцлох болжээ. “Гуулин зээрд” даагандаа улсын наадамд есөд давхиж, Дундговь аймгийн 60 жилийн ойд түрүүлэн, хязааландаа улсын наадамд гуравт давхиж айрагдаж байсан./шүдлэнд нь уяагүй/ Ийнхүү толгой хаялан хурдлах болсон зээрд үрээ морь сонирхогчийн харааг булаах болжээ. 2005 оны 6-р сард “АПУ” компанийн гүйцэтгэх захирал П.Батсайхан Алтангэрэл Манлайгаас зээрд соёолонг нь арав гаруй сая төгрөгөөр худалдан авчээ. П.Батсайхан захирлын хувьд зээрд үрээг авах болсон нь бас чиг учиртай бөгөөд анхны “Их хурд”-д гуравт хурдалж байсан хул азарга нь нас ахиж, түүний шийрийг хатаах хурдан азарганы эрэлд битүүхэн гараад байсан юм. Хүүгийнхээ энэ санааг гадарласан Пүрэв гуай найз Алтангэрэлдээ хэлж зээрд соёолонг нь авахаар ярилцаж тохирчээ. Гуулин зээрд шинэ эзэндээ ирснээс хойш Өндөр Гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 370 жилийн ойн Даншиг наадамд зургаад, 2006 Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой, Үндэсний их баяр наадам, АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд айргийн тавд хурдалж уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулсан юм. Ганц “Гуулин зээрд” ч биш түүниий дүү хүрэн үрээ даагандаа АХ-ын 84 жилийн ойн баяр наадамд, шүдлэндээ АХ-ын 85 жилийн ойн баяр наадамд тус тус түрүүлж байсан билээ.
УГШЛЫГ НЬ ХӨӨВӨЛ
Төрийнхөө их баяр наадамд дөрөв айрагдсан Өвөрхангайн Хужирт сумын уугуул “АПУ” ХК-ний гүйцэтгэх захирал П.Батсайханы “Гуулин зээрд” азаргыг энэ цагийн шилмэл хурдан хүлэг гэдэгтэй санал зөрөх хүн гарахгүй байх. Зээрд азарганы угшлыг хөөвөл улсын баяр наадамд айрагдаж түрүүлж байсан Хурцын шарга хэмээх алдарт хурдан азарга түүний эцэг тал. Гуулин зээрдийг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын адуу хэмээн ярьдаг. Харин эх талыг нь хөөвөл орос цустай адуу гэдэг нь тогтоогддог. Ю.Цэдэнбал даргад Фелаеваас бэлэглэж байсан Орос гаралтай азарган үрээг, морин тойруулгад тэжээж байсан бөгөөд уг азарганы төл нь улсын наадамд айрагдаж, түрүүлж байсан зээрд халзан азарга. Түүнээс гарсан төл нь Гуулин зээрдийн эх хүрэн гүү юм.
УЯАНЫ ОНЦЛОГ
“Гуулин зээрд” томоохон уралдуунуудад л уралддагийг уншигч та анзаарсан байх. Энэ нь түүний уяаны онцлогоос хамаардаг. Тарган учраас нэлээд урт хугацааны уяа шаардагддаг. 40-өөд хоног уяна шүү. Өвөлдөө ойр зуур унаж, хавар 3-4 сарын үед авчран хүчийг нь жаал нимгэлнэ. Дараа нь хэдэн гүү хураалгана. Тэгээд тэжээл жаахан өгч, тамир тэнхээг нь сэлбэнэ. Ингээд зургаадугаар сарын эхээр барьдаг. Тэгсэн хэр нь сүүлийн жилүүдэд нэлээд тарган уралдаж байгаа. “Гуулин зээрд”-ийн гараа тийм ч сайн биш. Хойхнуур гарч яван чангардаг онцлогтой. Зан аашийн хувьд туйлын номхон дөлгөөн. 2005 оны Их хурдад уралдаж байгаад эрэг рүү харайж хөлөө гэмтээн, түүнээсээ болж зургаад давхиж байсан” хэмээн Пүрэв гуай бидэнд хуучилсан юм.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна