Дархан вангийн адуу

2012 оны 5-р сарын 01 -нд
Хан адуу”-наас үүсэлтэй хурдны голомт Дайчин засгийн хошуунд 20 гаруй жил болоод зүүн, зүүн урд зүг рүүгээ буюу тэр цагийн Дархан вангийн хошуу руу шилжжээ. Дархан вангийн хошуу нь эдүгээ цагт тэр сум гэж хэлэхийн аргагүй жижиглэн хуваагдсан бөгөөд тухайлбал одоогийн Хэнтий аймгийн Дадал сумын хагас, Норовлин сум бүхлээрээ, Батноровын зүүн, Баян-Овоогийн баруун, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Мөнххаан сумдын зарим нутгийг хамарч байжээ. Энэ хошууны ноён нь жанжин бэйс (сүүлдээ бэйл, ван) Намжилдондов.
Тэрбээр Артсэд, Дашдондов нарын адил хурдан удмын адуу өсгөж үржүүлэх, уяж сойх ажилд ихээхэн цаг хүч зарж, зохих үр дүнд хүрч явсан, өөрийн нутаг хошууны нэрээр нэрлэгдсэн хурдан угшлын адууг буй болгож чадсан хүн юм.
Дайчин засгийн морьд Даншгийн наадамд давамгайлж байсан цагийн сүүл үе буюу 1862 оны наадмын их морины уралдаанд Жанжин бэйс Намжилдондовын цагаан саарал морь аман хүзүүджээ. (Энэ уралдаанд Дайчин засаг Дашдондовын хар саарал морь түрүүлсэн нь түүний хамгийн сүүлчийн түрүү юм) Энэ наадмын соёолонгийн уралдаанд эдний сартай хар морь түрүүлж, цавьдар морь нь аман хүзүүлж, мөн хязаалангийн уралдаанд хээр алаг нь түрүүлж, хээр нь наймд хурдалжээ. Ийнхүү Жанжин бэйс Намжилдондовын морьд даншгийн наадамд Дайчин засаг Дашдондовын хурдан морьдын уламжлалыг шууд залган гарч иржээ. Ийм том наадмын хоёр түрүү, хоёр аман хүзүүг авна гэдэг бол Намжилдондовын адуун сүргийн чанар эрс сайжирсныг харуулж байна. Үүний учир шалтгааныг зэргэлдээ хошууны морьд өмнөх 20 гаруй жилд гаргуун хурдан байсантай шууд холбон тайлбарлахаас өөр аргагүй юм.
1865 оны даншигт Намжилдондовын их насны бор морь, бор соёолон нь тус тус түрүүлж, хүрэн соёолон, хээр хязаалан нь тус тус гуравт хурдалжээ.
Ноён Намжилдондов 1862- 1893 оны хооронд Даншгийн наадмын хурдан морины уралдаанаас нийтдээ 10 түрүү, 14 айраг авсан нэрт сайн уяач байв. Гэвч энэ хүн мөн л Артсэд, Дашдондов нарын адил хурдан угшлын адууны үржлийн ажилд холыг харсан оновчтой бодлого явуулж чадаагүй. Тийм ч учраас Дайчин засгийн хошуунаас дамжиж ирсэн хурдан угшил эхний арав орчим жил хүчтэй тархаад намжсан байна. Үүний дараагийн 20-иод жилд морьд тасалдахгүй айрагдаж байсан нь тодорхой бодлогын үр дүн бус аяндаа үргэлжилсэн үржлийн ажлын үр дагавар юм. Энэ нь зүсмийн онцлогоос ч илэрхий харагдаж байна. Түрүүчийн хоёр угшлын ид үед хурдалж байсан морьдын гуравны хоёр нь зүсмийн хувьд бүгээнд хамаарч байсан бол Намжилдондовын хурдан морьдын зүс бүгээн, бараан нь бараг тэнцүү байгаа юм. Харин энд хурдны голомт түрүүчийн хоёроосоо харьцангуй нэлээд тогтвортой тухайлбал жарны хагас буюу 30 орчим жил болсон байна.
ХIХ зууны 20-30-аад оны үед Дорнод Монголын тал нутаг буюу Хэрлэнгийн дунд урсгалын орчим “Хан адуу” хэмээх нэгэн бие даасан хурдан угшлын адуу ийнхүү үүсч, түүнээс дамжин салбарласан Дайчин засаг, Дархан ван хоёр сайн угшил үүссэн байна.
Эдгээр нь бие даасан хурдан удмын адуу болон өсөн үржиж чадсангүй зөвхөн угшлын хэмжээнд үлджээ. Гэвч цаашид Галшарын хурдан удмын адуу үүсэн бүрэлдэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн юм.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна