Дарви хээрийн домог

2012 оны 5-р сарын 01 -нд

Манай нутагт олон зуун жилийн тэртээ төрөлх нутгаа харийн дайсан Манжуудаас хамгаалах шударга түмний тэмцэл өрнөж байсан үед гэнэ. Өөлдийн Шар баатар гэгч эр халх нутгаа халдаж ирсэн дайснаас хамгаалахаар монгол орныхоо баруун хойноос зүүн өмнийг хүртэл тулалдаж эх нутгаасаа эзэрхэг дайсныг хөөн тулалдсан аж. Тэр баатар атаатныг дарахад ялалттай ирдэг, авд унахад ганзагатай явдаг, жолоо юуг нь татахад жороолонхон бөмбөлздөг, цулбуур юуг нь татахад цулгуйхан хатирдаг, давирсхийгээд хөдлөхөд давхийгээд цойлдог Дарви хээр нэртэй даамай сайхан ажнай хүлэгтэй юмсанжээ. Гэтэл Манжийн хааны Хар баатар гэгч харагдаж үзэгдсэн бүхнээ хормын төдийд хяруулж устгадаг далдын ид шидтэй, тун ч олон цэрэгтэйгээ довтлон ирэхэд нь Дарви хээр нэртэй даамай хурдан хүлэг морио эмээллэн унасан Өөлдийн Шар баатар одтой шөнө ч тулалдана, нартай өдөр ч дайтна хэмээн домогт Хүйсийн говийн захад дайчин нөхдийнхөө хамт амдан тосож байлджээ. Тэрсэлдэгч хоёр баатар эр чадал, эрхий мэргэнээ солилцон, эрэгчин эмэгчнээ үзэн эрслэн тулалдахад холын хоёр уул нийлэн, хонхор газар овойж, тэнгэр огторгуй нэг харанхуйлж, нэг онгойж, ус нэг үерлэн нэг татарч, үй олон түмэн үймэн шуугиж байсан гэнэ. Өөлдийн Шар баатар дарвидаг хээр морьтойгоо сайн өртөө газар сайварлуулан хулжиж очоод мэхийдэггүй мэргэн нумаа мэхийлгэн татаж, мэнчийдэггүй эрхий хуруугаа мэнчийтэл хантайрч манжийн Хар баатрын өр зүрхэнд нь онилон харваж, ор сураггүй болтол нь намнахад нар нэг мандаж, навч цэцэг нэг дэлгэрч, сар нэг гарч, сайхан бүхэн цогцолж гэнэ. Ингээд Өөлдийн шар баатар үлдсэн дайсныг дарахаар урд зүгийг чиглэх болсонд унасан морь нь сульдсан учир ахин нэгийг юүлэхдээ арвай хээрийг барьж эх нутгаа чөлөөлөхөд эрхэм түүхийг бүтээж явсан хань болсон хайрт хүлэгтээ зориулан овоо босгож үлдээгээд тэр газраа Дэл цахир гэж нэрлэсэн гэнэ. Учир нь Дарви хээр нь цахир дэлтэй морь байжээ. Уул овоог босгоход баатрын тушаалаар цэрэг бүр нэг чулуу тавьж босгосон гэх тул тэр баатрын хэчнээн цэрэгтэй явсныг мэдье гэвэл Дарвийн нурууны “Алаг нянгар” гэдэг уулан дээрх овооны чулууг тоолбол мэдэх юм гэлцдэг. Сульдаж хоцорсон Дарви хээр тэнхэрч хожим нь овоо тахилгын наадамд олон удаа түрүүлж ихэд алдаршжээ. Уг морины нэрээр түүний идээшиж тэнхэрсэн их нурууг Дарвийн нуруу гэж нэрлэх болсон байна.
Өөлдийн тэр баатар монгол нутгаа гурван сайхан хээр мориор туулахдаа морьдынхоо сульдаж хоцорсон газар нутгийн нэрээр нь нэрлэн үлдээдэг байснаас Дарви хээр,Арвай хээр,Сулин хээр гэдэг гурван морины хоцорсон газар одоо ч түүгээрээ нэрлэгдсээр байдаг гэсэн нутгийн ардын домог бий.
Энэхүү домгийн өөр гурван хувилбар бий. Тэр нь Ховд аймгийн Дарви,Говь –Алтай аймгийн Шарга сум зэрэгт өөрийн нутгийн овоотой холбоотойгоор домоглон бичсэн байдаг. Дээрх домгийн агуулгатай яв цав таарах нэгэн сонин баримт нь манай нэрт яруу найрагч М.Цэдэндорж гуайн бичсэн “Морь хүн хоёр ”мөчлөг шүлгийн хэсгүүд юм. Үүнд: Арвай хээр, Дарив хээр,Балжин хээр, Сулин хээр гэсэн дөрвөн хээр морины домог, түүхийг өгүүлжээ.
Өөлдийн тэр баатар монгол нутгаа гурван сайхан хээр мориор туулахдаа морьдынхоо сульдаж хоцорсон газар нутгийн нэрээр нь нэрлэн үлдээдэг байснаас Дарви хээр,Арвай хээр,Сулин хээр гэдэг гурван морины хоцорсон газар одоо ч түүгээрээ нэрлэгдсээр байдаг гэсэн нутгийн ардын домог бий.
Энэхүү домгийн өөр гурван хувилбар бий. Тэр нь Ховд аймгийн Дарви,Говь –Алтай аймгийн Шарга сум зэрэгт өөрийн нутгийн овоотой холбоотойгоор домоглон бичсэн байдаг. Дээрх домгийн агуулгатай яв цав таарах нэгэн сонин баримт нь манай нэрт яруу найрагч М.Цэдэндорж гуайн бичсэн “Морь хүн хоёр ”мөчлөг шүлгийн хэсгүүд юм. Үүнд: Арвай хээр, Дарив хээр,Балжин хээр, Сулин хээр гэсэн дөрвөн хээр морины домог, түүхийг өгүүлжээ.
20 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.55.188.43
дарви сумийн домог
Reply213.95.158.226
6
Reply46.95.141.201
5
Reply17.34.230.99
4
Reply141.177.149.95
4
Reply73.3.2.144
3
Reply115.250.95.114
3
Reply56.191.63.123
3
Reply189.18.112.147
3
Reply113.14.117.158
2
Reply109.3.104.126
1
Reply37.79.224.177
1
Reply1.118.17.73
sadf asdfasdfasdfa sdfsfadfa
Reply120.19.217.235
asdfasd asdfasdfasdf asdfas
Reply13.56.93.68
asdfasd asdfasdfasdf asdfas
Reply246.155.191.180
asdfasdfasdf
Reply173.47.71.31
dfasdfasdfad
Reply61.187.188.170
asdfasdf
Reply190.37.40.226
asdfasdf
Reply115.9.147.115
alert("test");
Reply