Сайд асан Ч.Хурц: Наадмын морь гаргахдаа соёолонгоос эхлээд бүх насны морьдыг шүдлэхэд оролцдог


-Хүй цөглөсөн төрсөн нутаг хүний сэтгэлд мөнхөд уяатай явдаг. Мэдээж төрсөн нутаг ус гээд ярихаар хүүхэд насны сайхан дурсамж ч хөвөрч таарна биз ээ. Өссөн нутаг, бага насныхаа тухайгаа ярьж өгөөч?
-Манайх Сүхбаатар аймгийн Халзан сумын Олныхны удмын айл. Би чинь мал малын захтай айлын өргөмөл ганц хүү байгаа юм. Малчны хотонд ажил мундахгүй шүү дээ. Тиймдээ ч багын л морь малтай ноцолдсон нэгэн явлаа. Миний багад манай хотонд ах дүү зургаан өрх айлын 30 гаруй хүүхэд байдаг байлаа. Энд бас хүүхдийн хүүхдүүд нэмэгдэнээ. Айл болгон нэг азарга адуутай хэрнээ өглөө нэг айлаас гурван хүүхэд сургуульд мордоход нэг сар хэртэй яваад л сургуульдаа очих морьгүй болдог байлаа. Айлын ганц хүү намайг аав ээж хоёр минь хайрын дээдээр хайрлан өсгөсөн дөө. Гэлээ гээд зүгээр суухгүй шүү дээ. 12 настайдаа бүтэн сар ах дүү нарынхаа таван азарга адууг шөнө болгон манаж явлаа. 1952 оны ялааны жил манайх олон сайхан буянгуудаа салхинд алдчихав аа. Тэгсэн ах дүү нар маань сүүн тасгаас гурван азарга адуугаа бас алдчихдаг байгаа. Тэр үед аав минь нас ахичихсан байсан болохоор би хоёр жаахан дүүтэйгээ адуундаа явж таарсан нь тэр. Сүхбаатар аймгаас гарсан адуу чинь хаа байсан Халхын голд оччихсон байсан. Тэр их ялаанаар бүтэн сар шахам адуутайгаа ноцолдож авчирч байлаа. Энэ мэт ярьвал олон сайхан дурсамж өдгөө нүдний өмнө зурайн харагдах шиг л болж байна. 10-р анги төгсөөд Москвад сургуульд явахдаа ч адууныхаа бэлчээр дээрээс мордсон хүн байгаа юм даа, би.
-Таныг Монголын хурдан морины түүхийг сайн мэдэх хүний нэг гэлцдэг. Тэр тусмаа Сүхбаатар аймгийн хурдан удмын угшлын талаар баргийн хүнийг урдаа гаргахгүй гэх юм билээ?
-Хурдан морины талаар ном судар их уншлаа. Тэр тусмаа Лувсандамдин гуайн бичсэн морины тухай, морь шинжих олон сайхан судар номуудыг нэрлэх байна. Хүүхэд байхын л адуу малны захад өссөн Монгол хүний хувьд моринд дуртай. Тиймдээ ч сонирхолдоо хөтлөгдөөд нутаг орны алдартай том том уяачид, хашир өвгөдийн яриаг шимтэн сонсож явсаар хурдан морины талаар жаахан ч болов төсөөлдөг болсон юм. Улсын морины комисст 23 жил ажиллалаа. Морины комиссийн дарга, орлогч дарга гээд л. Ер нь олон жил наадмын морь гаргахдаа малчин хүний хүү учраас соёолонгоос эхлээд бүх насны морьдыг шүдлэхэд оролцдог байлаа. Болоогүй шүдний маргаан гарлаа бол тайлна. Ер нь шүдлэхэд хэцүү нас соёолон байгаа юм. Хавчиг шүд гарчих гээд, ялангуяа азарган үрээ хязааландаа ороо орж байсан бол соёолондоо соёо нь гараад хув цагаан нь ойчих гээд сандаргана шүү дээ. Ийм ийм юман дээр соёолон хавчиг хоёрыг малчны хүний нүдээр л харахгүй бол ялгах аргагүй. За тэгээд нэг айхтар юм бол даага, оройтож гарсан шүдлэн үрээ хоёр их хэцүү. Оройхон гарсан шүдлэн даага шиг л харагдана. Тэднийг ялгадаг нь үс, сүүлний буржгар байгаа юм. Унага, даага хоёр бол хөөрхөн буржгар үстэй байдаг бол шүдлэн болоод ирэхээрээ буржгар нь тавьчихсан байдаг. Энэ мэтчилэн нарийн ажиглалтаар хурдан морины ерөнхий төлөв шинжийг үзнэ. Өөрөөр гардан морь уяж байсангүй. Өөрийн морио Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Монгол улсын Манлай уяач Ганжуурын Сундуйгаар уяулдаг байлаа. Энэ хүнээс их ч юм сурсан даа.
-Нутаг нутгийн уяаны онцлог гэж бий. Энэ онцлогийн тухай яриагаа үргэлжлүүлье?
-Би Сүхбаатар, Дорнод чиглэлийн адууны ерөнхий галбирыг бол ялгана. Дээр нь Хэрлэнгийн унагыг, Батширээтийн Ононгийн адууг ялгаж чадна. Ер нь адуу нүдэнд хоногшчихдог юм. Жишээ нь өнгөрсөн жил улсын наадмаар азарга эргүүлэх гээд туугаад явж байтал нэг буурал азарганы хүүхэд уначихлаа. Дуугүй байсангүй “яагаад уначихдаг байнаа. Чи энэ Баянбараатын хүүхэд байна даа тийм биз” гэвэл “тиймээ” гэнэ. Би тэр хүүхдийг зөвхөн унаж явсан азарган үрээгээр нь Баян-Өнжүүл адуу гэж мэдсэн юм. Энэ мэтчилэнгээр морин тойруулга ба бусад газрын адуунуудыг бүгдийг нь ажиглана шүү дээ. Увсын Тэсийн адуу гэхэд айхтар хурдтай, галбир сайтай. Ер нь нутаг нутгийн адуу өөр өөрийнхөө галбир, өвөрмөц шинжээрээ ялгардаг юм. Хэрлэнгийн цагаан талын адуу, Сүхбаатарын, Хэнтийн гал шар адуу, Догмид адуу, Сүхбаатар аймгийн Орлойн адуу, Дарьгангын жижиг зээрдүүд, Ширээтийн цагаан адуу, Дорноговийн Галсан баньдийн адуу, Дэндэв тайжийн адуу, Гүр адуу гээд бүгд ялгаатай. Гүр адуу гэхэд Дундговь Дорноговь хоёрын завсарт байна. Харин Баянцагаан адуу Галшар адуунаас засагжсан. Сүүлийн үед Галшар адууны хийц Баянцагаан адууны хийцэд их нөлөөлөх болжээ. Төв аймгийн Баянцагаан бол биеэ даасан удмын адуутай улс. Гэхдээ хурдан морины хийц чинь дээр үеийн их морь шинжээчдийн тодорхойлсон Батболдын тайлбарласан шинж юм шүү дээ. Өөрөөр хэлбэл хандгай, согоо, гөрөөсөн, булга суусар хийцтэй гэж морьдыг ялгадаг.
-Нутаг нутгаараа гэлтгүй зарим нэг адуу ч өөрийн гэсэн онцлогтой байдаг гэлцдэг?
-Тэр тийм шүү. Төв аймгийн Баянцагаан сумын анчин Дамдинсүрэнгийн хар азарга гэж байлаа. Улсад гурав айрагдсан. Тэр азарга давхиж явахдаа мэлхий дэвхэрч байгаа юм шиг харагддаг. Бас Сүндэвийн хонгор морь байна. Хойноос нь хөөж яваа юмыг дээшээ өндийж биш нэг суган доогуураа хараад гүйцэгддэггүй чоно байдаг даа. Түүнтэй адил дөрөөн доогуураа харна гээч. Энэ мэтчилэн морины өөрийн галбир хийцээс гадна дотор сэтгэлийг нь хүртэл тодорхойлдог юм шүү дээ. Сайн уяач морьтойгоо ярьдаг гэж үнэн л дээ. Мэдээж шууд утгаараа биш л дээ. Морио шинжиж, зүгшрүүлж уяа сойлгыг нь тааруулж чадаж байгааг хэлж байгаа юм. Ийм халхын олон сайхан уяачид бий. Жишээ нь Ононмөрхавангийн хар морь, Мөнгөн онгорой хочит Лувсандоржийн хээр морь гэж хоёр алдартай морь байжээ. Мөнгөн онгорой нь Төв аймгийн Баянжаргалан сумын орчим, Ононмөрхаван Хэнтий аймгийн Дархан чигийн одоогийн Говьсүмбэр аймаг хавьцаа байсан юмуу даа. Бие биедээ ойрхон айл болохоор хамтдаа нэг удаа морио шинжиж л дээ. Тэгсэн Ононмөрхавангийн хар морь хурдан харагдаж гэнэ. Лувсандорж нь “Миний муу хээр морь яагаад ч хар морийг гүйцэхгүй нь яая даа” гэж бодож. Тэгээд адууных нь хүнээс бага адууны авцаатайгаа санаж тэр адууныхаа авцааг нэхье байз гэж бодоод шөнө нь зэргэлдээ манаанд очиж ярьж сууж байгаад: “Чи надад нэг адууны өртэй байхаа хө. Энэ Ононмөрхавангийн хар морь хэр зоо чангатай морь вэ” гэжээ. Адууных нь хүн “хурдан л гэдэг юм ш дээ. Би ямар дээр нь гарч үзсэн биш” гэж гэнэ. “Би нэг мордож үзвэл яадаг юм. Чи надад нэг бариад өгчих. Би зүгээр л чамтай хамт адууг чинь нэг хагас тойроод бууя” гэхэд нь адууных нь хүн өрөө цайруулахын тулд хар морийг бариад өгчээ. Лувсандорж мордож адууг нь тойроод л хар морийг тавихдаа “Агуу хурдан юмаа зоо нь мөн ч төвхгөр байнаа” гэж дотроо боджээ. Өглөө морио барьж уячихаад байж байтал Ононмөрхаван орж ирж “за хө миний хар морь тал мултарчихаж” гэж гэнэ. Мөнгөн онгорой гайхаж яахыг тал мултарна гэдэг юм үзье гэхэд зөв талын өнгө, буруу талын өнгө ялгаатай болохыг хэлдэг юм гэжээ. Хаана нь ямар алдаа гаргачихаар ийм болдог юм болоо гэж Ононмөрхаван гайхаж гэнэ. “Хачин юмаа ёстой мэдэхгүй юм байна. Миний хээр морь ямар байна та нэг хараад аль” гэж Лувсандоржийг хэлэхэд. “чиний хээр морь зүгээр байна. Өнөөдөр чиний хээр л түрүүлэх нь дээ” гэх нь тэр. Морьд ч уралдаж хоёр бараан морь хол тасархай иржээ. Бариан дээр Мөнгөн онгоройн хээр морь түрүүлж ирэхэд яагаад хар морио тал мултарсныг нь Ононмөрхаван мэджээ. Уясан морь, төрсөн хүүхэн хоёр адил нялх биетэй байдаг тул Лувсандорж шөнө нь мордохдоо буруу талынхаа тохмыг хуйлж тавиад мордчихсон байжээ. Тал мулталдаг аргыг Мөнгөн онгорой мэддэг байж. Тал мултарсныг нь Ононмөрхаван ч таньжээ. Энийг агуу их уяачдын гярхай шинж гэхээс яахав. Ийм уяачид монголд байсан нь хурдан морь төрөх үндсийн үндэс болсон болов уу гэж би дотроо бодож явдаг юм.
-Ярилцсанд баярлалаа.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна