Р.Баатархүүгийн ДЭЛГЭР ХЭЭР


Манлай уяач Түвдэнгийн алаг мориноос хойш 28 жилийн дараа Ховд нутгаар овоглосон хурдан буян төрийн наадамд тоосоо өргөсөн нь Ховд аймгийн Цэцэг сумын уугуул “Бэлон” компанийн захирал Р.Баатархүүгийн “Дэлгэр” хээр байсан юм. Уяаных нь залуус дэвжиж, Дэлгэр сумын адуу хурдалж байхын бэлгэдэл болгон Р.Баатархүү хээр мориндоо “Дэлгэр” хэмээх нэр хайрласан нь ийнхүү энэ наадмаар биеллээ олж магнай нь тэнийсэн гэдэг. Хурдан моринд хараа сунгаж, хусуур бүсэлсэн буурал аавынхаа дутууг гүйцээж дундуурыг дүүргэж яваадаа олзуурхдаг Р.Баатархүү хар багын моринд хорхойтой нэгэн. Цэцэг сумандаа “Ява” хэмээн алдаршсан өвөөгийнх нь хурдан хүрэн морийг ах нь унаж Ховд, Дарви, Мөст, Зэрэг, Чандмань зэрэг сумдын наадамд дээгүүр давхиж байсан сайхан дурсамжийг гэрийнхэн нь одоо хэр нь сөхөх дуртай байдаг гэсэн. Цагтаа волейболын улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан тэрээр одоо бол мориноос бусдад тэр бүр сатаарахаа больсон гэнэ.
ТАЙЖ АДУУ
Дэлгэр хээр Тайж угшлын адуу. Эх нь Наваан-Осор гэж хүний халзан азарганы төл, харин эцэг нь Готов гуайн хуучин эзэн нь “Пионер” хонгор хэмээх азарганых нь төл юм. Сумынхаа наадамд хэд хэд айрагдчихаад байсан битүү шахуу үрээг хоёр жилийн өмнө одоогийн эзэн нь найман сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд Р.Баатархүү хурдан хүлгийнхээ өөрийнх болсон түүхийг “Дорноговь аймагт бизнес хийдэг нэг дүү маань ирээд “Манай найзын аав нь хурдан морьдтой. Та очиж сонирхохгүй юм уу” гэсэн юм. Би ч “дагуулаад ир уулзаадахъя” гээд өвгөнтэй уулзаж ярилцаад үнэ өртгөө тохироод, өдрийн сайныг харж байгаад авахаар тохирсон. Тэгсэн нэг өдөр өвгөн над руу утасдаад “морио очиж авахгүй юм уу” гэхлээр нь хоёр найзтайгаа яваад очтол гурван их насны морь үзүүлсэн юм. Тэгээд би хээрийг нь авахаар болж, нэг найздаа үрээ, нөгөө найздаа хоёр гүү авч өгсөн. Ийм сайхан хурдан буянаа хайрласан Готов ахдаа үнэхээр их баярлаж явдаг. Дэлгэр хээрийг улсын наадамд түрүүлсний дараа олон хүмүүс Тайж адуу сонирхож очсон байна лээ” хэмээн хуучилсан юм. Нээрэн ч хээр морийг улсын наадамд түрүүлсний дараа дорноговьчууд Тайж адуугаа сурталчлах зорилгоор бэсрэг наадам зохион байгуулж, Р.Баатархүү түрүү соёолонг сая төгрөгөөр мялаасан билээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна