Хээлтэй гүүг загасны тос,соёолсон үр тариагаар тэжээх хэрэгтэй


Сүүлийн жилүүдэд моринд дуртай бизнесмэнүүд хөрш зэргэлдээ улс орнуудаас олон үүлдэр угсааны адуу оруулж ирэх болсон. Хэдийгээр Монгол адууны удам угсааг сайжруулахад тустай ч анхаарах зүйл цөөнгүй бий. Үүний нэг нь эрлийз адууны тэжээллэг арчилгаа маллагааг сайжруулахгүйгээр дан ганц байгалийн бэлчээрээр маллах, ялимгүй нэмэгдэл тэжээж маллах нь тохиромжгүй юм. Цэвэр үүлдрийн болон эрлийз адууг дөрвөн улиралтай эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд байран буюу хагас байран маллагаанд маллах нь тохиромжтой. Ингэхийн тулд тухайн орон нутагтаа ямар арчилгаа маллагаа, тэжээл тэжээллэгийн ямар норм жор хэрэглэж байсныг нь судлах хэрэгтэй. Цэвэр болон эрлийз адуунд манай орны нөхцөлд олдоц сайтай ногоон өвс, толгойтой ногоон сүрэл, хошуу будаа, хөх тариа, хивэг зэргийг ашиглан 6-8 төрлийн жорын хувилбарыг боловсруулж адууны нас хүйс, ажлын чиглэл, үржилд ашиглагдах байдал, хээлтэй гүү, өсвөр адуу, үржлийн бус үеийн хэвийн тарга барих зэрэг тэжээллэгийн зөв зохистой норм жорыг мөрдлөгө болгон ашиглах хэрэгтэй. Мал амьтны тэжээллэгийн байдлаас болж биеийн галбирт өөрчлөлт орох үзэгдэл бий. Тухайлбал бэлчээрийн Монгол адуу байран маллагааны нөхцөлд тэжээгдэж байгаа эрлийз адуунаас гэдэс хэвлийгээрээ илүү бүдүүрсэн байх жишээтэй. Адууны хоол тэжээл боловсруулах эрхтний үйл ажиллагаа нь хивэгч мал амьтдынхаас бага боловч мухар олгой, хитай умс нь үлэмж их бөгөөд тэгш нягт шүдтэй үр будааг няцалж идэхдээ сайн боловч боловсруулан шингээх, эслэг ихтэй тэжээлийг тааруу шингээдэг. Адууны бие махбод ялангуяа эрлийз адууны нас хүйс, ажлын чиглэл, улирал зэргээс хамаарч янз бүрийн арчилгаа, маллагаа тэжээллэг шаарддаг онцлогтой. Эрлийз адуунд чанар сайтай бүдүүн тэжээлийг ердийн байдлаар өгөх ба хошуу будааг бүхлээр нь өгвөл идэмж нь сайжирдаг байна. Адууны ходоодыг амьдын жинтэй нь харьцуулахад төдий л багтаамжтай биш тул тэжээлийг нэг дор ихээр өгч болохгүй. Бага багаар тасалж дунд нь түр амралттай идээшлүүлэх хэрэгтэй. Тухайлбал адуу улаан буудайн хивгийн органик бодисын дөнгөж 20 хувийг шингээдэг байхад хонь 80 хувийг шингээн ашиглаж чаддаг байна. Иймд хоногт өгөх нийт тэжээлийн 30-35 хувийг өглөө, 20-25 хувийг өдөр, 40-45 хувийг үдэш орой өгөх нь зохимжтой. Үдэш оройн тэжээл багадсанаас адуу шөнө үүрээр ихээхэн холхиж, тэжээллэгийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж турж эцэх ба өнгө зүсээ алдах муу талууд ажиглагддаг. Цэвэр үүлдрийн ба эрлийз адууны тэжээл нь ихээхэн хэмжээний биологийн төгс чанартай уураг, витамин, эрдэс бодисоор баялаг байхаар тооцож зөвхөн ногоон өвс, хошуу будаа, хивэг төдийгөөр хязгаарлахгүй амьтны гаралтай болон вандуй, буудайн толгойтой ногоон сүрэл зэргийг аль болохоор оролцуулах шаардлагатай. Адууны тэжээлд кальци, фосфор онц чухал хэрэгтэй бөгөөд ялангуяа унага, хээлтэй гүүнд дутагдвал унаганы ясжилт муудах, гүү хээлээ хаях, давхилт, уналга эдэлгээний чадвар доройтох зэрэг нөлөөтэй байдаг. Манай орны нөхцөлд гүүний хээл авах, хээлтэй явах хугацааны эхний хагас нь бэлчээр, ус сайтай зун намрын аятай таатай улиралд байдаг тул арчилгаа төдийлөн шаарддаггүй. Харин хээлийн 2-р хагас нь өвөл, хаврын улирал байдаг тул арчилгаа, маллагаа, нутаг ус, бэлчээрийг гоц анхаарч өвсний сэрмүүн, нөмөр дулаан хунхтай нам дор хөндийг сонгох ба цасны нимгэнийг дагуулж маллах нь зохистой. Хаврын улиралд хээлтэй гүүгээ сувайлж тусгайлан эрт ногоо идэхүйц шавар намаггүй, цасан шуурга, хүйтэн хавсарганаас хамгаалах нөмөр дулаан газрыг бараадуулж маллах шаардлагатай. Эрлийз гүүг хээлтэй үед сайн тарга хүчтэй байлгах боловч, хэт таргалуулахгүйгээр сайн төл авах зорилго тавьж зөв тэжээх нь чухал. Хээлтэй гүүг дутмаг тэжээлээр тэжээх нь хугацааг уртасгаж, хээлийн өсөлт хөгжилтийг саатуулан гүүний тарга хүч, эрүүл мэнд алдагдахаас гадна төрөх унаганы чанар доройтоход хүрнэ. Хээлтэй гүүний бодисын солилцоо ердийн үеийнхээс маш их өөрчлөгдсөн байх учир тэжээлийн шимт бодисыг хээлийн өсөлт хөгжилт нь өөрийн биед их хэмжээгээр шаарддаг бөгөөд 5-6 сартайгаас эхлэн эхийн амьдын жин 10-12 хувиар нэмэгдэнэ. Иймд хээлийн хугацааны сүүлийн 1.5-2 сарын өмнөөс хүчит тэжээлээр хангах нь чухал. Хээлтэй эрлийз гүүний тэжээллэгийн жорд уураг, витамин, эрдэс бодисоор баялаг байхыг тооцож өгөх хэрэгтэй. Үүнд: Нэг тэжээлийн нэгжид 75-80 гр шингэн уураг ноогдуулан тэжээх ба загасны тос, соёолсон үр тариа тохиромжтой. Түүнээс гадна нэг тэжээлийн нэгжид 4-5 гр фосфор, 7-8 гр кальц, 100 кг амьдын жинд 16-20 кг каротин ноогдохоор бодож хоногт 20-25 гр давс эрдсээр хангаж, сайн чанарын өвсөөр тэжээх ба 1.5 кг хошуу будаа, 1 кг хивэгтэй хольж чийглэн өгвөл зүгээр. Нэг тэжээлийн нэгж гэдэг нь мал амьтны биед 150 гр өөх үүсгэн хуримтлуулах шинж чанартай тэжээлийг хэлнэ. Жишээлбэл 1 кг хошуу будааг 1 тэжээлийн нэгж гэж дүйцүүлж үздэг билээ. Цэвэр үүлдрийн ба эрлийз унагыг төллөсөн даруйд нь эхээ хөхөж чадаж байгаа эсэхэд анхаарч, эхэд нь бүлээн усыг өгөх ба 5-6 цагийн дараа сайн чанарын 4-6 кг өвс өгөх хэрэгтэй. Мөн хүчит тэжээлийг 3-4 хоногийн хойно аажмаар нэмэгдүүлэн 1.5 кг хошуу будааг 0.5-1 кг хивэгтэй хольж чийглэн өгөх нь зүйтэй бөгөөд бэлчээрийн нөхцөлд дасган, байдал төрхийг нь нарийвчлан хянаж анхаарч байх нь зүйтэй. Эрлийз унагыг зуны саалинд аль болох хамруулахгүй байх нь зүйтэй бөгөөд барьсан ч өдөр өдрөөр ээлжлэн номхруулах төдий байвал өсөлт хөгжил нь саатахгүй. Эрлийз унага өсвөр адууг хүйтэн сэрүүний улирал эхэлмэгц 6-8 сартайд нь буюу 10 сарын дундаас нэмэгдэл тэжээлд оруулан өсөлтийг нь дэмжих хэрэгтэй.
МААЭШХ-ийн ажилтан Ц.Цэвээн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна