Д.Хишигбатын хонгор морь

2012 оны 5-р сарын 02 -нд

Моринд дуртай Монгол зон олны хайр бахархлыг хүлээж, шүлэг дуунд хүртэл мөнхөрсөн аргамаг хурдан хүлэг тийм ч олонгүй билээ. Тэр тусмаа Тэсийн голын сав нутгаас тийм хүндлэлийг хүлээсэн нь Хөвсгөлийн Д.Хишигбатын хонгор морь л юм.”Түмэн эх хонгор морь бие том товир, ясархаг, янз загвар гоёмсог бус, хандгай сэрвээтэй, унаа эдэлгээнд нухлагдсан Оросын хатирч, хөтөлгөөний үүлдрийн эрлийз цустай гэмээр бөгөөд галбир төрхийн хувьд Морин тойруулгын болон Сэлэнгийн эрлийз адуунаас эрс ялгаатай юм. Уг гарвал хэвшил нь дээд Енисейн адууны ангилалд хамаарагдах бөгөөд эхийн гарвал нь гарцаагүй Тува адуутай холбогдож байгаа юм” хэмээн хурдан морь судлаач Д.Даваа “Төрийн бэлгэдэл төгс шинжит хүлэг” номондоо бичсэн байдаг. Үнэхээр ч энэ цуут хүлэг Тувагийн адуун заводоос гаралтай гэгддэг бөгөөд Завханы Баянтэсээр дамжин Хөвсгөлд зарагдсан гэж тэр нутгийнхан ярьдаг.
Харин энэхүү хонгорын эзэн Д.Хишигбат 1995 онд “Ардын эрх” сонинд өгсөн ярилцлагадаа тэс өөр зүйлийг ярьсан байдаг. “1980-аад онд би нэгдлийн адуучин байлаа. Тэгэхэд Увсын нэг тууварчин манайхаар дайрч өнгөрсөн юм. Унасан азарга нь их ядарч сульдсан, нуруу нь цоорсон байлаа. Тэгээд надаас нутаг хүргэчих морь өгөөч, оронд нь энэ азаргаа үлдээе гэсэн юм. Тэрхүү хөгшин азарга удалгүй тэнхэрсэн. Хойтон жил нь тэр азарганы хураасан саарал гүүнээс хонгор морь минь гарсан юм. Хурдан азарга байсан юм болов уу гэж боддог. Миний саарал гүү ч бас хурдан удамтай. Увсын тууварчны надад үлдээсэн азарганы удмыг би мэдэхгүй. Тоомсогны хольц бий эсэх нь бүү мэд. Гэхдээ яах аргагүй л Тэсийн голын унага”хэмээжээ. Хонгор морь хурдаараа нутаг орондоо гайхагдаж байснаа 1990 оны баяр наадмаар илүүтэй тодорсон юм. Тэр жил Д.Хишигбат хонгор морио аймгийнхаа наадамд уралдуулжээ. Эхлээд уралдуултал хол тасархай түрүүлж иржээ. Гэтэл морь будилсан болоод явчихав. Дахиад уралдлаа. Хонгор морь дахиад л магнайлав. Ийм сайхан хүлгийн эзэнд эрхгүй улсын наадмын дэвжээ бодогдоно оо доо. Дараа жилийнх нь хавар. Бүр тодруулж хэлбэл, 1991 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр уяач Б.Пүрэвжавтай нэг гал болон Д.Хишигбат улс?н наадмыг зорилоо. Зургаадугаар сар дундаасаа өнгөрч байхад тэр нийслэлийн барааг харав. Хөвсгөлөөс нэгэн цуутай хүлэг ирж яваа тухай яриа хэл аль хэдийнэ олны чихэнд хүрчихсэн байлаа. Морь мэддэг, мэддэггүй хүн болгон л хо?гор морийг харах гэж зовоож байв. Тэгж байтал их сунгааны цаг ойртлоо. Хэний морь улсын наадамд хурдлахыг хэлж өгдөг сунгаа тэр жил 7-р сарын 7-нд болсон юм. Түргэний голд болсон тэрхүү сунгаанд 100 шахам морьд гарснаас Хишигбатын хонгор Морин тойруулгын бор хонгор морьтой зуузай холбон давхисаар барианд орохын үед урагш огцом ухасхийж түрүүлсэн юм. Хонгор морийг гүйцэх хүлэг энэ довон дээр алга гэж амтай болгон л ярьж байлаа. 7-р сарын 11. Нойр хоолоо хасан хасан зүтгэсэн уяачдын од хийморио сорих өдөр 650 шахам хурдан хүлэг гарааны зурхай руу хөдлөв. Удалгүй морьд эргэсэн тухай радиогоор зарлалаа. Гэвч аз дутжээ. Гарааны зурхайд хүрэхээс зургаан км-ийн наанаас 300-гаад морьд эргэсний дотор Хишигбатын хонгор орсон байлаа. Газар мэдэхгүй хүлэг, хүү хоёрын буруу гэж юу байх билээ. Дутуу эргэсэн морьдын дунд орсон Д.Даваахүүгийн зээрд халзан, С.Гийнаагийн шар хээр, Г.Сундуйн зээрд зэрэг тухайн үедээ хурд хүчээрээ гайхуулж байсан олон олон хүлэг морьдыг ардаа орхисон Хишигбатын хонгор төрийнхөө их баяр наадамд түрүүлэв. Гэвч барьсангүй. Наадамчин олон Хишигбатын талд байж, будлиангүй уралдуулж чадаагүй хурдан морины комиссынхныг зэмлэж байлаа. Элдэв хэрүүл маргаан нэлээд үргэлжилсний эцэст Хишигбатын хонгорт улсын баяр наадмын түрүү морины шагнал өгсөн билээ. Гэтэл төрсөн нутгийнхан нь аймгийнхаа наадмыг хийхгүй түүнийг хүлээж байгаа сураг дуулдлаа. Хонгор морь замд аяншиж нэлээд эцэж турсан тул даруй буцах аргагүй байв. Бас хажуугаар нь морины хорхойтнууд өндөр үнэ хэлж морио зарахыг санал болгоод Хишигбатыг нэг мөч ч зүгээр суулгахгүй байлаа. Ингэж байтал сайн санаат хүмүүс сонин сайхан сэдэж, хонгор морийг онгоцоор тээхээр болов. Ийнхүү агаарын хөлгөөр төрөлх нутагтаа очсон хонгор морь шууд аймгийнхаа наадамд уралдан дөрвөөр давхижээ. Эдгээр бахдам сайхан амжилтуудаараа Д.Хишигбат тэр жилээ Монгол Улсын Алдарт уяач цолыг хүртсэн билээ. Тэсийн голын сав нутгаас тодрон гарсан энэхүү цуут хүлэг 1995 онд дахин нэг удаа улсынхаа наадамд тоосоо өргөсөн юм. 3-р сарын 23-нд Д.Хишигбат дөрвөн их нас, хоёр соёолон, нэг хязаалан, хоёр шүдлэнтэй улсын наадмыг зорин гарчээ. Харамсалтай нь тэр жилийн наадмаар азарга будилж, 810 их насны морь гарааны зурхайд бүрэн хүрч эргэсэн юм. Гэвч хонгор морь 100 гарч давхив. Угаас тэр жил Д.Хишигбат тун базаахгүй наадсан юм. Хоёр ч бага морь нь Буянт-Ухаагийн дэнжид амьсгал хураасан гэдэг. Хонгор морины амжилтгүйн шалтгаан нь хөлтэй нь холбоотой байсан хэмээн одоо хэр нь хүмүүс ярьдаг. “Нутагтаа очоод намаржингаа доголоод засал авахгүй болохоор нь намар оройхон аргаа барсан эзэн нь доголсон хөлийг нь доороос нь дээш нь илж байтал гарт нь хялгас мэт нарийхан ган утас таарчээ. Цааш нь лавлан үзвэл бүүр чивчиртэл эрчилсэн байсан гэнэ” гэсэн тун таагүй мэдээ сүүлд сонсогдож билээ. Ингэж Монгол даяар нэрээ дуурсгасан Тэсийн голын цуут хурдан хүлэг дахин шандас шалган уралдаж чадахаа больсон юм. Хонгор морины хөлөнд байсан тэрхүү ган утсыг өөдгүй нэгний санаатай явуулга хэмээн үзэгсэд цөөнгүй бий.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна