“Морин-Эрдэнэ”-ий наадам дэлгэр сайхан боллоо


Монголын хурдан морины түүхэнд бичигдэх нэгэн шинэ амжилтын эзэн Манлай уяач Д.Түвдэнгийн үүсгэн байгуулсан “Морин-Эрдэнэ” галын нэрэмжит уралдаан гурван жил тутамд зохион байгуулагддаг уламлалжтай.
Луу жилийн уралдаан энэ сарын 5-нд Хүй долоон худагт зохион байгуулагдсан бөгөөд Манлайн журмын анд Тод манлай уяач Д.Даваахүү, Манлай уяач Г.Батчулуун, Б.Мөнхтөр, МУ-ын Алдарт уяач Бямбадорж, Дархан аварга Х.Баянмөнх, Нийслэлийн Алдарт уяач Ц.Цэнд-Аюуш /Дааган Цэндээ/ нарын олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн байсан юм.
Нялх ногоо хэнзэлсэн хаврын хайлган өдрийн уралдаанд хязаалан болон их насны морьд шандас шалган хурдалсан бөгөөд их нас 70 гаруй, хязаалан 50 гаруй адуу ирсэн байлаа.
Уралдаан өглөө 10 хагаст эхэлж, их морь 17, хязаалан 12 километрт уралдсан юм. “Морин-Эрдэнэ”-чүүд уралдаандаанэлээд ач холбогдол өгсөн нь гарааны төхөөрөмж сэлт ашиглахаас эхлээд зохион байгуулалтын явцад мэдрэгдэж байсныг дурдах нь зүйтэй байх. Их морины уралдааныг “Морин-Эрдэнэ” гал уяаныхан, харин хязаалангийн уралдааныг Бямбадорж тэргүүнтэй төмөр замын уяачдын холбоо ивээн тэтгэсэн бөгөөд бай шагнал нь харилцан адилгүй байсан юм. Жишээлбэл “Морин-Эрдэнэ”-чүүд түрүү их морийг гурван сая төгрөгөөр, харин аман хүзүүний морийг 1 сая, айргийн гурвыг 700,000, дөрвийг 500,000, тавыг 300,000 төгрөгөөр, 6-10 хооронд хурдалсан морьдыг тус бүр 100,000, 11-15 хооронд хурдалсан морьдыг тус бүр 50,000 төгрөгөөр нийт 6,250,000 төгрөгөөр байлжээ.
Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа Манлайн нэрэмжит уралдааны цар хүрээ жилээс жилд нэмэгдсээр байгаа нь “энэ наадамд түрүүлж, айрагдсан морьд тэр жилээ улсын наадамд цулбуур өргүүлдэг” гэх бэлгэдлээс үүдэлтэй байж болох юм. Нээрэн ч анхны уралдаанд аман хүзүүдэж байсан Сосорбарамын хонгор морь тэр жилээ улсын наадамд айргийн таваар хурдалж уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо баясгаж байлаа. Харин энэ удаагийн хэний ямар морьд түрүүлж айрагдсаныг дараагийн мэдээллээс сонирхоорой.
А.Тэлмэн







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
10 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
11 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна