МУ-ын Алдарт уяач Г.Чадраа: Нийгмийн хонгорын цустай ухаа үрээгээ улсад айрагдуулсан

2012 оны 5-р сарын 14 -нд

-Дорнодоор овоглосон улсын цолтнуудын нэг нь та юм байна. Хэдэн онд МУ-ын Алдарт уяач цол хүртсэн бэ?
-Би чинь 2001 оны Алдарт шүү дээ. Аймгийн морин спорт уяачдын холбооноос МУ-ын Алдарт уяачид тодорхойлоод тэр үеийн тэргүүн Д.Бат-Эрдэнээс авч байлаа. Манай аймгаар овоглосон нэлээд хэдэн улсын цолтон бий. Би тэрний нэг нь. Яахав хөөрхий хурдан тууртын буянд төрийн хишиг хүртэж, төрийн нэрийн өмнөөс цоллогдож байна даа.
-Одоо Булганд амьдарч байгаа гэсэн үү?
-Тийм. Малчин хүн газрын гайгүй хөөсөөр байгаад Булганы нутаг руу орчихгүй юу. Уг нь би чинь Дорнод аймгийн Матад сумын нэгдүгээр багийн иргэн шүү дээ. Хаваржаа, өвөлжөөний газар өгсөн нь Булган аймгийн нутагт таараад тэгээд тэндээ амьдарч байгаа.
-Алдартын сэтгэлд өнөө хэр нь хоногшсон сайхан наадмынхаа дурсамжаас хуваалцаач?
-1999 оны наадам л юм даа. Тэр жил би улсын наадамд ухаа соёолонгоо айрагдуулж, нутгаасаа анхны улсын наадмын айраг хүртэж байлаа. Нутгийн ард олноо баярлуулсан тэр жилийн наадам үнэхээр сэтгэлд хоногшиж үлдсэн. Одоо ч гэсэн хааяа яриад суух сайхан л байдаг юм.
-Тэгвэл ч аргагүй л дээ. Тэр наадмынхаа сонин сайхнаас манай уншигчдад хуучлаач?
-Улсын наадамд морь айрагдуулна гэдэг мөн ч баавартай байдаг юм билээ шүү. Ёстой бүтэн жил айлын хойморт уригдсан даа. Нутаг усны нэрийг улсын хэмжээнд гаргалаа гээд орон нутгаас маань тусгай шагналаар хүртэл шагнаж байлаа шүү дээ. Би гэдэг хүн чинь тэр үед одооныхоор од болж байлаа. /инээв/
-Ухаа азарга таны унаган адуу байсан уу?
-Тиймээ, миний унаган адуу. Эх Хэнтий аймгийн Мөрөн сумын гаралтай гүү. Би тууврын хүнээс худалдан авч байсан юм. Харин эцэг нь Дарханханы Юндэн гэдэг хүний азарга байсан юм. Би тэр хүнээс хоёр ухаа азарга авч зүгшрүүлсний нэгнийх нь төл байгаа юм. Тэр эцэг ухаа азарга нь нөгөө алдарт “нийгмийн хонгор”-ын төрсөн ах юм шүү дээ.
-Халх даяар алдаршсан тэр хурдан хүлэгтэй цус нэгтэй юм бол хурдан байхаас яахав?
-Тэр үед одооных шиг машинаар ачина гэж мэддэг байсан биш. Хол газраас очсон болохоор ирэхдээ ухаа азаргаа армид ажилладаг дүүдээ үлдээчихээд ирсэн. Дүү маань уяад наймаар давхиулсан юм билээ. Тэгсэн дараа жил нь Галбадрах хурандаа намайг дуудуулан ухаа азаргыг маань уяулж, цэргийн наадамд айрагдуулж байлаа.
-Таныг нутгийн олон сайхан гүү цуглуулсан гэх юм билээ?
-Тийм. Би 1957 онд цэргийн албанд мордон 1960 онд халагдсан. Хоёр орос ахмадтай агаарын 37-р дивизид цэргийн алба хаачихаад тэндээ үлдэх гэтэл эмэг ээж минь “заавал ир” гэж дуудуулаад болдоггүй. Тэгээд л нутаг буцсан даа. Нутагтаа ирээд нэгдлийн адуучин болж, 1000 адуу хариулдаг байлаа. Нэгдлийн тэр их ажлын хажуугаар завчилж нууж хааж байгаад морь уянаа. Тэр үед шальж давхиагүй л дээ, миний уясан морьд. Тэгээд нэгдэл задарсны дараагаас эхлээд нэг хэсэг гүү цуглуулаад 30 гаруй гүүтэй болчихсон байсан шүү. Эрдэнэцагааны Сайнбаяр гэдэг хүний адуунаас, Хэнтийн Мөрөнгийн ухаа азарганы төлөөс, Шарын Чүлтэм гэдгийн адуунаас гээд байдас нэлээд авсан. Мөн Сүхбаатарын Уулбаян, Мөнххаан, Халзан, Түвшинширээгээс ч адуу цуглуулсан. Ийнхүү нэг үе хурд цуглуулж явсан бол сүүлийн үед хурд тараая гэж бодож байгаа шүү. Тэр ч утгаараа нэлээд хэдэн гүүгээ зарсан. Тэднээс маань гарсан төл улсад айрагдсан дуулдаад баяртай л байна. Манай адууны угшилтай улсын наадмын 4-5 айраг байгаа шүү.
-Олон жилийн хөдөлмөрийн үр дүн гарч байгаа юм байна. Хамгийн сүүлд хэзээ адууны наймаа хийв?
-Дээр үед мөнгө хатуу байхад сайн морийг 500 төгрөгөөр авч л байлаа. Харин хамгийн сүүлд гэвэл хоёр гүүгээ саяар зарсан. Би хямдхан зардаг юмаа. Надад мөнгө нь чухал биш хурдан тууртын буянг түмэнтэйгээ хуваая гэсэн сэтгэл нь чухал учраас үнэрхээд байдаггүй.
-Сайн санааны үзүүрт тос гэдэг. Таны нэртэй хурдан хүлгэд хийморь өргөн хурдлах бизээ. Танд амжилт хүсье.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна