Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил эхэллээ


Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2012 оны анхны хурал өнөөдөр Төрийн ордонд болж, наадмын бэлтгэл ажил албан ёсоор эхэлж байна. Хурлыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд даргаллаа.Өнгөрсөн жилийн наадам олон тэгш ой давхцаж асан бол энэ жилийнх УИХ болон НИТХ-ын сонгуулийг зохион байгуулах их ажлын дараа таарч байгаа. Иймд сонгуультай холбогдоод улсын баяр наадмын бэлтгэл ажил цалгардах ёсгүй. Тиймээс энэ хугацаанд салбар хороод бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулж, хариуцсан ажлаа цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд салбар хорооны дарга нарт үүрэг болголоо.
Наадмын бөхийн оноолтын программыг шинэчлэн боловсруулж, Төв цэнгэлдэхэд цугласан наадамчид болон баяр наадмыг шууд дамжуулж байгаа телевизийн дэлгэцээр бөхийн оноолт болон хэрхэн ам авсан байдлыг шуурхай үзүүлэх нөхцөлийг хангах, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчин тойронд автомашины зогсоолын талбайг нэмэгдүүлэх, зарим газарт түр зогсоол бий болгох, морь барианы газар дахь үзэгчдийн суудлыг шинэчлэх зэрэг олон санал гарч байлаа. Их тэнгэр дэх төрийн хүлээн авалт зохион байгуулдаг харшид завсар хийх, төв асрын тулгуур, дээврийг засварлах санал Төрийн ёслол үйлчилгээний салбар хорооноос гарч байлаа.
Энэчлэн салбар хороодын дарга нарын хэлсэн санал, ажлын төлөвлөгөөг нэг бүрчлэн сонссоны дараагаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд дараах үүргийг өглөө.
Наадамчдын хамгийн ихээр сонирхдог Төрийн хүндэтгэлийн концерт, наадмын нээлт, хаалтын ажиллагаа, Улаанбаатарын үдэш цэнгүүнийг найруулах, зохион байгуулах ерөнхий найруулагчдыг сонгон шалгаруулах ажлыг энэ сард багтаан эхлүүлэх нь зүйтэй гэдгийг Шадар сайд онцлоод Төв цэнгэлдэх хүрээлэн дотор болон гадна талд том дэлгэц ажиллуулж, наадамчдыг нээлт, хаалтын тоглолтыг саадгүй харах боломжоор хангаж ажиллахыг даалгалаа.
Мөн морины уралдааны замын энхэл донхлыг тэгшлэх, хагарсан ан цавыг бөглөх ажлыг эртнээс хийж, Хүй долоон худгийн автозамын асуудалд анхаарч ажиллахыг Шадар сайд М.Энхболд үүрэг болголоо.
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын бүрэлдэхүүн болон ажлын төлөвлөгөөг энэ хурлаар баталсан бөгөөд төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь чанартай гүйцэтгэж, баяр наадмын бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг салбар хорооны дарга нарт даалгаад ирэх сарын 20 гэхэд наадмын нэгдсэн хөтөлбөр бэлэн болсон байх учиртайг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна