Аймгийн Алдарт уяач Т.Ариунтөгс: Анх морь уяад Цахирын наадамд айрагдуулж байлаа


-Уяач аавын унаач хүүгийн гаргаж байсан амжилтаас яриагаа эхэлье?
-Би чинь удам дагасан уяач хүн. Миний аав МУ-ын Алдарт уяач Тойвгоо багаасаа л адуу малтай ноцолдож өссөн сайхан буурай бий. Мэдээж багадаа аавынхаа уясан адууг унаж нааддаг байлаа. 1984 оны наадмаар анх хурдны морь унаснаас хойш таван жил уралдахдаа аймаг сумаас олон айраг түрүү хүртэж явлаа. Эндээс 1987 онд аймгийн наадмаас соёолонгийн түрүү, шүдлэнгийн айргийн гурвыг, үүнээс жилийн дараа Их тамир сумын 50 жилийн ойгоор хязаалан үрээ түрүүлгэж, даага айрагдуулж байлаа. Тэр бол хүүхэд насны маань дурсамжид тодоор үлдсэн сайхан үйл явдал даа. Харин өөрөө 1999 оноос хойш морь уяж байна.
-Та одоо унаган адуугаараа наадаж байна уу?
-Тийм ээ, миний аав унаган адуугаараа л нааддаг хүн. Ер нь манай адуунууд сайн л даа. Гэхдээ сүүлийн жилүүдэд удам угшлыг нь сайжруулах гээд ганц нэг адуу гаднаас авах болсон. 1995 онд Завханаас нэг хээр азарга, 2002 онд Дорнодын Манлай уяач Цогтзаяагаас хонгор азарга авчирсан. Миний авсан үрээнүүдэд газар нь хатуудаад байх шиг байгаа юм. Энэ жилээс л уралдуулна даа. Ер нь Төв аймгийн Сэргэлэн, Дорнодын Матад, Хөлөн буйр, Сүхбаатараас адуу голдуу авч байна. Сүүлд 2006 онд зүүн зүгээс адуу авчирч нутгийнхандаа тарааж өгсөн.
-1999 оноос морь уяж эхэлсэн гэлээ. Анхны айраг түрүү хэзээ авч байв?
-Аавын маань адуу над өвлөгдөн ирсэн юм. Морь уясан тэр жилээ Цахирын наадамд ягаан соёолон үрээгээ айрагдуулж, анхныхаа айрагаа авч байлаа шүү дээ. Дараа жилүүдэд нь сумандаа наадаж, 2003 онд аймаг, сумынхаа 80 жилийн ойд уралдсан. Хараахан айраг авч чадаагүй л дээ. Долоо наймын дотор л ирсэн. 2004 онд Эрдэнэ мандал сумын 80 жилийн ойд их морио түрүүлгэж, Чулуутын 80 жилд азаргаа тавлуулж, үрээгээ түрүүлгэж байлаа. Харин өнгөрсөн жил Булган сумын наадамд соёолон үрээ маань дөрвөөр давхисан. Би ер нь аль болох олон наадамд очиж уралдах дуртай. Газар газрын мундаг уяачидтай танилцаж, өөрийгөө ямархан уяач болж байгаагаа олж харах сайхан боломж гэж боддог юм. Том довонд ч бас үзээд амжсан даа. 1998 онд Хар хоринд болсон “Их хурд”, 2007 оны “Их хурд”-д аль алинд нь очсон.
-2008 онд аймгийн Алдарт уяач болсон гэлүү?
-Тийм ээ, 6 түрүү буюу 12 айргаараа аймгийн алдартын болзлыг хангасан. Энэ амжилтын маань ихэнхийг миний халзан морь авчирсан байдаг юм. Анх зүүн зүгээс авч байлаа. Буянтай амьтан даа, аймгийн наадамд нэг, сумын наадамд их олон удаа түрүүлсэн. Өвлийн уралдаануудад ч ялгаагүй олон түрүү надаа авчирч билээ.
-Сэтгэлд үлдсэн наадмын дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач?
-Олон байна даа. Мэдээж аавтайгаа наадсан наадам болгон сайхан санагддаг юм. Бид хоёр чинь 2005 онд Эрдэнэ мандал сумын наадмаар анх удаа их морь түрүүлгэж байлаа. 300 гаруй их морь уралдсан энэ наадамд улсад “данстай” морьд ч ирсэн байсан юм. Тэр олон чансаатай адуун дундаас миний халзан км гаруй тасарч түрүүлж билээ. Үүнээс дөрвөн жилийн дараа 16-тайдаа Жонон хулын 100 жилд бас түрүүлж, өнгөрсөн жил өвлийн бооцоот уралдаанд 19-тэй адуу дөрвөөр давхилаа. Аргагүй л хурдан туурт даа.
-Цагийн аясаар уяаны арга барил ч их өөрчлөгдөж байна. Мэдээж аавын тань уяа, таных хоёрт ялгаа байна биз?
-Аавынхаа зөвлөгөөгөөр л өдий дайтай яваа юм шүү дээ. Аав маань “Дээхэн үеийн уяачид ногоон өвсөөр л уралддаг байлаа” гэж. Одоо ч тэжээл, тариа гээд янз бүрийн юм хийдэг болж дээ” гээд зэмлэдэг байсан нэг үе. Хааяа тариа энэ тэр хэрэглээд аавдаа загнуулна. Уяанаас болж заримдаа хоёулаа муудна шүү дээ. инээв
-Ярилцсанд баярлалаа. Морины босоо цагаан хийморь өнөд таныг ивээж байг.
-Баярлалаа.
А.Тэлмэн




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна