Хан уулын тахилга боллоо

Аргын тооллын Арван долдугаар жарны Баясгалан хэмээх Усан луу жилийн зуны тэргүүн сарын шиний гурваны /2012.05.24/ Балжиннямтай билэгт сайн өдөр Хан-Уулын тахилын баярт зориулсан хурдан морины уралдаан их нас, соёолон, хязаалан насны ангилалд явагдаж уламжлал ёсоор Хэрлэн сумын ЗДТГ, Санбэйсийн унага Морин спорт, уяачдын холбоо зохион байгуулж амжилттай өндөрлөлөө.
Өглөө 10 цагт Их насны 73 шандаст хурдан хүлэг уралдааны замд мордож хурд хүчээ сорин уралдснаас Хэрлэн сумын уяач Б.Батбилэгийн сартай хүрэн морь түрүүлэн, аман хүзүүнд Санбэйс ХХК-н захирал Аймгийн алдарч уяач С.Итгэлийн хээр морь хурдалсан бол айргийн гуравт Адуунчулуун ХХК-н захирал Б.Шатарын хээр морь, айргийн дөрөвт Хэрлэн сумын харьяат Б.Наранбаатарын хул морь, айргийн тавд Баянтүмэн сумын харьяат Л.Шоовдорын хээр морь хурдалж унасан хүүхэд, уясан эзэн, хурсан олноо баясгалаа. Түрүү морийг Хэрлэн сумын Санбэйсийн унага МСУХ-ны тэргүүлэгч Ч.Оросоо мотоциклиор байлсан бол аман хүзүүний морийг Г.Амарбат 300 000 төгрөгөөр, айргын 3-5-н морьдыг Аймгийн МСУХ-н тэрүүлгэч Д.Батсуурь, "Эрэг наа" ХХК-н захирал Х.Насанбат, Санбэйсийн МСУХ-н тэргүүлэгч С.Галт нар гарын бэлгийн хамт тус бүр 100 000 төгрөгөөр байлж, 6-9 морийг Аймгийн МСУХ-н хяналтын зөвлөлийн гишүүн Л.Ариунболд, Хэрлэн сумын Санбэйсийн унага МСУХ-ны тэргүүлэгч С.Жаргалсайхан, Аймгийн алдарч уяач Р.Амарсанаа нар тус бүр 50 000 төгрөгөөр шагнасан байна.
Соёолонгийн уралдаанд "Алтанморьт шатар" ХХК-н захирал Б.Амгаланбаатарын мөнгөн саарал түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлсэн бол аман хүзүүнд Сэргэлэн сумын залуу уяач А.Батзоригын саарал, айргын гуравт Аймгийн Алдарт уяач Ж.Сосорбарамын хул алаг, айргийн дөрөвт Хэрлэн сумын залуу уяач Г.Үүрийнцолмонгийн улаан, айргийн тавд Д.Алтансүхийн цагаан соёолон хурдалж, түрүүлж айрагдсан болон 6-9 хурдалсан соёолонг Дорнод нутаг Спортын нэгдсэн холбооноос 50 000 - 300 000 төгрөгөөр байлсны гадна Хэрлэн сумын залуу уяач Лхажавын Ууганбаяр түрүүлсэн соёолон морийг хурдан удмын хонгор халзан даагаар шагнасан нь монгол уламжлалаа сэргээсэн сайхан үйл явдал боллоо. Мөн энэ үеэр Аймгийн МСУХ-н тэргүүлэгч С.Ганбаатарыг Монголын Залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар алтан медалиар, О.Сүхбаатарыг Тэргүүний малчин залуу цол тэмдэгээр шагнасан байна.
Хязаалангийн уралдаанд Баянтүмэн сумын уяач А.Тэгшжаргалын хар түрүүлж, аман хүзүүнд Дашбалбар сумын харьяат Аймгийн алдар уяач Ц.Батчулууны хүрэн, айргын гуравт Хэрлэн сумын Алдарт уяач Б.Батзоригын саарал, айргийн дөрөвт Халхгол сумын уяач Н.Хилийнхүүгийн хүрэн, айргын тавд С.Алтансүхийн улаан буурал хурдалж Булган сумын харьяат Аймгийн алдарч уяач Д.Очирхуяг, дэд эрдэмтэн Э.Дугар нар түрүүлж айрагдсан болон 6-9 хүртэл хурдалсан морьдыг байлсан. Энэ удаагийн уралдааны морины магнайн тэмдэгийг Хан уул, Хэрлэн голын дүрстэйгээр урлан "Дорнын цас" ХХК-н захирал А.Амартүвшин гардуулсан бол бүх насны 1-9 хурдалдсан морьдын унаач хүүхдүүдэд "Ганоктадр" ХХК-н захирал С.Ган-Эрдэнэ бэлэг гардууллаа. Уралдаанд гарааны төхөөрөмж байрлууж, хүн эмнэлэг, мал эмнэлэг, цагдаагийн албан хаагчид ажиллаж, тэнгэр хангай ивээсэн сайхан уралдаан болсны зэрэгцээ энэхүү уралдааныг ивээн тэтгэсэн хамтран ажилласан бүх хүмүүст болон тэдний гэр бүлийнхэнд нь хамгийн сайн сайхан бүхнийг ерөөж Хан уул, Хатан Хэрлэн маань бид бүхнийгээ өршөөн соёрхож, алтан туурайтны буян өнө мөнхөд ивээх болтугай хэмээн Хэрлэн сумын Санбэйсийн унага Морин спорт, Уяачдын холбооны тэргүүлэгчид нийт уяачид хурдан морь сонирхогчдийнхоо өмнөөс хүссэнийг уламжилж байна.
Санбэсийн унага МСУХ
Эх сурвалж hiimori.mn
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
5 цагийн өмнө Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
22 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Өчигдөр, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Өчигдөр, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
Сэтгэгдэл бичигдээгүй байна