Теттерсоллс буюу хамгийн алдартай морьны дуудлага худалдаа

2012 оны 5-р сарын 28 -нд

Хурдан морь нь эзнийхээ нийгэмд эзлэх байр суурь, зэрэг зиндааг илэрхийлдэг барууны тогтолцоо Монголд аль хэдийнэ тогтоод байна. Чамлахааргүй бооцоо тавьж байж тоглох эрх олж авдаг энэ бизнесийн ертөнцөд цэвэр цусны үүлдрийн адуунд дурлагсад томоохон хөрөнгө оруулагчид тооцогддог.
Баруунд энэ төрлийн дуудлага худалдаа хэд хэд байдаг ч зүүн Английн Ньюмаркетад зохиогддог “Тэттерсоллс” компанийн худалдаа хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Олон зуун жилийн түүхтэй энэ дуудлага худалдаанд оролцох боломжгүй ч үзэж сонирхох төдий нь нэр төрийн хэрэг болдог гэхээр зиндаа нь тодорхойлогдох биз. Цэвэр Англи маягаар ажил хэрэг хэрхэн явуулдагийг энэхүү дуудлага худалдаанаас харж болох бөгөөд худалдааг удирдаж байгаа х?мүүс нь 15-20 минутын турш ээлжлэн шүлэглэн ярьж үнэ хаялцуулна. Ингэхдээ тэнхимд сууж байгаа худалдан авагчид нь үг дуугарах бүү хэл ядаж гараа ч хөдөлгөдөггүй. Учир нь хөтлөгч болон түүний ард зогсох туслахууд нь үнэ нэмэхийг хүссэн х?далдан авагчийг нүдний харцаар нь ойлгон хэлж байдаг аж.
Энэхүү дуудлага худалдааг зохион байгуулагч Тэттерсоллс компанийг 1766 онд Ричард Тэттерсоллс гэгч хурдан морины уралдаан, морины дуудлага худалдааны талаар гаргууд мэдлэгтэй эрхэм үүсгэн байгуулжээ. Анх лондончуудын зугаалах дуртай Гайд Парк хавьцаа анч ноход, уналгын морьд зардаг байснаа 1768 оноос эхлэн Ньюмаркет руу нүүж бизнесээ үргэлжлүүлэх болжээ.
1779 онд Ричард Тэттерсолл Херод нэртэй алдартай хурдан азарганы унага болох Хайфлер гэдэг азаргыг, Эклисп нэрт өөр нэгэн домогт хурдан азарганы удмын гүүний хамт худалдан авч тэдний үр төлөөр их ашиг олж болохыг анзаарчээ. Өөрөөр хэлбэл уяж сойн уралдаанд бэлтгэх бус унага байхад нь зарж ашиг олж болохыг сэтгэсэн анхны хүн болсон юм.
Ашиг ихтэй амжилттай бизнесийг нь Ричардын хүү Эдмунд нь өвлөн, авч удалгүй өөрийн хүү Ричарддаа өвлүүлсэн байна. Ач Ричард нь дуудлага худалдаагаар зарагдсан моринд ямар нэг баталгаа өгөхгүй, харин авахын өмнө маш нарийн үзэж, шинжиж болно гэсэн шинэ дүрмийг баримтлах болсон нь өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байна. Мөн түүний үеэс эхлэн тавцан дээр хөлөө өргөн суух үнэгний хөшөө бүхий усан оргилуурыг бүрхсэн дугуй саравч нь энэ компанийн эмблем болжээ. Тэрхүү саравчны дээр Английн 4-р Георг хааны хөшөө байдаг бөгөөд энэ нь компанийг хаад язгууртнуудын дуртай үнэгний ав, хурдан морьтой холбоотой, гараагаа эхлэхдээ үнэгний авд ашигладаг анч ноход зардаг байсан зэргийг илтгэдэг аж. 19-р зуунаас эхлэн хурдан морины наймаа Англид бага зэрэг уналтанд орсон ч Франц, Голланд, Орос, Австри зэрэг орнуудад байдал эсрэгээр байсан юм. Цэвэр Англи цусны сайн адуу авах хүсэлтэй дээрх орны эрхмүүд “Тэттерсолл” компанид ханддаг байсан учраас тэд хямралыг мэдэрсэнгүй. Харин ч тэр үеэс эхлэн адуу үржүүлгийн газрууд нь угшил сайтай даага зарах тал дээр ихэд анхаарах болсон байна. Өөрөөр хэлбэл аль болох бага зардал гаргаж, бага насанд зарахыг чухалчлах болов. Дэлхийн нэгдүгээр дайн хүртэл энэ дуудлага худалдааны компанийг Тэттерсоллын удмын хүмүүс удирддаг байсан ч дайны дараа энэ удмын сүүлийн хүн нь дүү нартайгаа түнжин хагарсны улмаас компанийг удирдах эрхийг найздаа шилжүүлсэн байна. Тэр цагаас хойш Тэттерсолл овогтой ямар ч холбоогүй хүмүүс энэ компанийг удирдсаар өнөөг хүрчээ.
Одоогийн байдлаар “Тэттерсоллс” компани нь жил бүр Ньюмаркетад 9 удаагийн дуудлага худалдаа зохион байгуулж нийтдээ 5000 гаруй цэвэр Англи цусны адууг зардаг байна.
Их мөнгө эргэлдсэн дуудлага худалдаанд цэвэр цусны адуу сонирхогчдоос гадна мөнгөө өсгөх боломж хайгсад ч цөөнгүй ирж оролцдог. Тэд хөрөнгийн биржийн хувьцааны үнийн хэлбэлзэл дээр тоглодог брокерууд шиг ажиллаж хямд авсан сайн хүлгийг 5-10 дахин өндөр үнээр дамлан аз нь гийх нь ч бий. Жишээлбэл: 2005 оны 12-р сард унага байхад нь 75 мянган фунтээр авч байсан Далахани гүүг дараа жилийнх нь дааганы дуудлага худалдаагаар 600 мянган фунтээр зарж байсан нэгэн түүх бий. Уншигч танд сонирхуулахад сонгодог уралдаанд түрүүлсэн морь 15 мянган фунтээс дээш өртөгтэй байдаг бол хамгийн сайн гүү 5 сая фунтээр зарагддаг. Түүний нэг нь Мэжикал Романс нэртэй гүү юм. Тэрээр 2006 онд 5 сая фунтээр зарагдсан байна.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна