Марвари адуу

2012 оны 5-р сарын 29 -нд

Марвари адуу нь их эртний үүлдэр бөгөөд бие жижигтэй болохоор зарим судлаачид пони буюу давжаа морины төрөлд хамруулдаг. Марвари адууны бас нэг онцлог бол чих нь. Чих ингэж дотогшоо соотойн эргэсэн өөр ямар ч адуу байдаггүй болохоор хаана ч явсан Марвари адууг танихад хялбар гэж болно. Гэсэн хэдий ч их тэсвэртэй, хүчтэй. Энэ үүлдэр нь Энэтхэгийн Марвари нэртэй мужид голчлон үржүүлдэг болохоор ийнхүү нэрлэжээ.
Марвари адууг хөлөндөө их тэнхээтэй болохоор урт зам туулахад ашигладаг.
Түүх
Марвари адууны гарвалыг нарийвчлан тогтоох их хэцүү ч гэлээ судсаар нь Араб азарга, мөн Туркмен азарганы цус гүйж байгаа нь лавтай гэж үздэг. Марвари адууны тухай Македоны Александр хааны байлдан дагууллын түүхэнд анхлан дурдсан байдаг. Тэр үед Марвари адууг Александрын арми уналага, ачлаганд ашигладаг байж.
Цаашлаад Энэтхэгийн Марвари адууг олон жилийн турш маш нарийн сонголт, шилэлт хийсээр үржил шимгүй газар амьдрах, огцом халуун ба хүйтнийг даах, харьцангуй өндөр хурдаар хол зайг туулах чадвартай үүлдрийн адууг гарган авчээ. Ийнхүү шинэ үүлдрийн адуу гаргаж авсан хүмүүс бол Марвари мужийн вангууд байсан бөгөөд тэд 12 зуунаас эхлэн ийнхүү уйгагүй шилэлт явуулсан байдаг. Удалгүй тэсвэр, хурд, хүчээрээ Марвари адуу ихэд нэрд гарч өндөр үнэлэгдэх болжээ.
Дайн байлдан ихэтэй цаг үе байсан болохоор Марвари адууг шархадан унасан эзнээ орхилгүй хамгаалдаг, өөрөө шархадсан ч эзнээ аюулгүй газар хүргэхээс нааш унадагаггүй гэхчлэн олон давуу талтай гэж үзээд маш өндөр үнээр авдаг байжээ.
Энэ мэтээр Марвари адуу олон зууны туршид ихэд алдартай байсан ч Англичуудын колончлолын үеэр, 1930-аад онд бараг мөхлийн ирмэг дээр тулжээ. Харин тэр үеийн Марварийн ван Умаида Сингия гэгч нь цөөхөн үлдээд байсан цэвэр цусны Марвари азаргануудыг худалдан авч, мөн цэвэр цусны Марвари гүүг гишгүүлснээр энэхүү эртний үүлдрийг мөхөхөөс аварсан байна. Өнөөдөр энэ үүлдрийн урьдны давуу тал, нэр хүндийг сэргээх талаар Энэтхэгийн засгийн газар ихэд анхаарал тавин ажилладаг ажээ.
Онцлог
Монгол морьтой адил маш их тэсвэртэй. Халуунд удаан хугацааны турш усгүй явж чадна. Мөрний бүтцийн ачаар элсэрхэг газар бага хүч зарцуулан явж чаддаг. Гэхдээ үүнээс болоод өндөр хурд гаргаж чаддаггүй ч явдал их зөөлөнтэй.
Үзүүлэлт
Толгой нь харьцангуй урт, нүд хоорондын зай хол, хоншоор дунд зэргийн, ам жижиг. Хоншоор уртавтар, өргөн, хөнгөн духтай. Чих нь 9-15 см урт дотогш тахийсан бөгөөд 180 градус эргэлдэж чадна. Нүд нь том, дөлгөөн. Эрүү сайн хөгжсөн. Хүзүү нь толгойтой 45 хэмийн өнцгөөр холбогддог, харьцаа сайтай, булчинлаг. Мөр нь урт , урагш 45 хэмийн өнцгөөр төвийвсөн. Цээж өргөн.
Шагай, шилбэ хүчирхэг, цохилт гэмтэл даах чадвар сайн. Марвари адууг барагтай бол тахладаггүй.
Дундаж өндөр нь азарга 155 см, гүү нхь 153, см. Тойгоны дундаж тойрог азарга 20,5 см, гүү 20,0 см.
Зүс: Хар алаг, Хээр, Саарал.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна