Дик Френсис

2012 оны 5-р сарын 29 -нд

Хурдан морины уралдааныг тойрсон элдэв луйврыг илчилж бичдэгээрээ алдартай жокей
Дэлхийн хамгийн алдартай жокей нарын нэг болох Дик Френсисийн жинхэнэ нэр нь Ричард Стэнли Френсис юм. Тэрээр 1920 оны 10-р сарын 31-нд Их Британий Уэлс нэртэй нутагт төржээ. Хүүгийн гэр бүл олон үеэрээ адуу, хурдны морьтой холбоотой байжээ. Элэнц өвөө нь вангийн морин цэрэгт алба хааж, өвөө ба аав нь мэргэжлийн жокей байсан бөгөөд нэг их томгүй жүчээтэй байв.
Дикийн бага нас нь хурдан морьдын дунд өнгөрсөн бөгөөд тэрээр энэ тухай ярихдаа хөлд орохоосоо өмнө морь унаж сурсан гэдэг байв. 15 настайдаа мэргэжлийн жокей болохоор хатуу шийдээд, морь унахад боловсрол хэрэггүй гэж үзсэн болохоор сургуулиа хаясан байдаг. Ингээд 1930-аад оны дунд үеэс жокей болж амжилттай уралдаж эхэлжээ.
Түүнийг тун удалгүй Английн хамгийн алдартай жокей болно гэж бүгд ярьж байсан ч Дэлхийн хоёрдугаар дайн эхэлснээр энэ бүх төлөвлөгөө нь нурж орхив. Дик цэрэгт татагдан цэргийн нисгэгч болсон байна.
Дайн дууссан жил Дик эхнэр авч, 1946 оноос эхлэн морин спортод эргэн ороод удаа дараалан гайхалтай ялалт байгуулсан билээ. Түүний энэ бүх амжилтыг бүгд л онцолж байсан болохоор удалгүй вангийн жүчээний албан ёсны жокей болгож, цаашлаад хатан хааны жокей болох нь тэр. Үүний дараа арав гаруй жилийн туршид 350 гаруй удаагийн уралдаанд ялж, сепл чейзийн Их Британий олон удаагийн аварга болж байсан юм.
Харамсалтай нь 1957 онд болсон “Грэнд Нэшнл” тэмцээний үеэр маш хүнд гэмтэл авч, эмч нар морин спортоор хичээллэхийг нь эрс хатуу хоригложээ. Дик анхандаа эмч нарын дүгнэлттэй санал нийлэхгүй байсан ч хурдан морь унаж үнэхээр чадахгүй болсон гэдгээ ойлгожээ. Гэсэн ч сэтгэлээр унасангүй өөрийн туулсан амьдралынхаа тухай ном бичихээр шийджээ. Ном нь үнэхээр их амжилттай болж үндэсний хэмжээний бестселлер болсон байдаг.
Улмаар номныхоо ачаар “Санди Экспресс” сонинд сэтгүүлчээр ажилд орж, 15 жилийн турш үр бүтээлтэй ажилласан юм. Тэрээр гол төлөв өмнөх мэргэжлийнхээ тухай буюу морин спорт, хурдны морьдын уралдааны талаар нийтлэл, шүүмж бичдэг байв. Ингэхдээ хурдан морины уралдааныг тойрсон элдэв луйврыг ил тодоор илчилж байснаараа ихэд нэрд гарсан билээ. Түүний бичсэн нийтлэлээс болж хурдан морины уралдааны салбарт тухайн үедээ нэр алдартай байсан олон хүн ажлаа алдсан байдаг. Ингээд ч зогсохгүй, ор үндэсгүйгээр гүтгэгдэн нэр хүндээ алдаад байсан хэд хэдэн жокей, жүчээний эздийн нэр төрийг өөрийн нийтлэлээрээ сэргээжээ.
Сэтгүүл зүйтэй зэрэгцэн Дик нь зохиол бичсэн хэвээр байжээ. Тэрээр эхнэрийн хамт зохиол бичдэг байжээ. Хамтдаа үйл явдлыг нь зохиож, эхийг нь Дик бичээд, эхнэр нь эцсийн байдлаар засварлана. Ингээд 1962 онд хамтдаа “Фаворит” нэртэй алдарт номоо бичсэн нь олон сая хувиар борлогджээ.
Энэ номоор маш олонд кино хийгдсэн байдаг. Тэрээр Эдгар Погийн нэрэмжит Америкийн шагналыг авч, Английн детектив зохиолчдод өгдөг бүх л шагналуудыг хүртсэн адтай нэгэн байв.
Дик Френсис 2010 онд өөд болжээ.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
Ням, 14:55 минут Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
Ням, 14:46 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
Ням, 13:53 минут Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
Ням, 13:12 минут Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
Ням, 12:16 минут Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
Ням, 11:54 минут АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна