Дэлхийд алдартай Эквитана


Хурдны морь, ер нь адуутай холбоотой болгоныг хамарсан асар том бизнес явагдаж байдаг. Хэдэн тэрбум еврогоор хэмжээний мөнгө тэнд эргэлдэж байдаг. Тийм ч болохоор энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг хүн, компаниудын үйл ажиллагааг харуулсан үзэсгэлэн байх нь ч зүйн хэрэг. Үнэхээр дэлхийн маш олон оронд ийм үзэсгэлэн худалдаа явагддаг. Эдгээрийн дотроос Европтоо хамгийн анхных бөгөөд хамгийн том нь EQUITANA буюу Эквитана юм.
Ийм үзэсгэлэн хийх санааг анх 1970 онд Германы морин спортын холбоо гаргажээ. Энэ санааг холбооны гишүүн 200 мянган хүн ч зөвшөөрч дэмжсэн байна. Гэвч асар том үзэсгэлэн явуулна гэдэг байр сонгох, арга хэмжээний хуваарь гаргах, урилцагчдыг цуглуулах, олон нийтэд ухуулан таниулах гээд зохион байгуулалтаас эхлээд зардал мөнгө асар ихээр шаардсан нүсэр ажил байдаг болохоор зөвхөн хоёр жилийн дараа л үзэсгэлэнг зохион байгуулж чадсан юм. Тухайн үедээ зөвхөн Германы адуу сонирхогчдыг нэгтгэж байсан жижигхэн үзэсгэлэн худалдаа нь хориодхон жилийн дотор Дэлхийн адууны хамгийн том үзэсгэлэн болон хувирсан юм.
Үзэсгэлэн нь сондгой тоотой жил болгон явагддаг.
Ингээд сондгой тоотой жил болгоны гуравдугаар сарын дундуур Европын адууны аж ахуйд үйл ажиллагаа явуулдаг болгон өөрийн амжилт бүтээлээ танилцуулан сурталчлахаар Германыг зорьдог.
Олон улсын морин спортын холбоо энэ үзэсгэлэнг албан ёсоор хүлээн зөвшөөрснөөс хойш энэхүү үзэсгэлэн худалдааны нэр хүнд бүр ч нэмэгдсэн юм. Мөнхүү Германд морин спортын салбарт чөлөөт өрсөлдөөн гэж байдаг цөөхөн улсуудын нэг гэдэг нь үзэсгэлэн худалдааг нэрд гарахад ихээхэн нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрийн улсын морин спортыг дэмжээд, өөр улсынхыг боосон бодлого явуулдаггүй улс гэсэн үг юм.
Дэлс, сүүлний залгаас
Энэ жил үзэсгэлэн худалдаа нь 3-р сарын 12-оос 20-ны хооронд Германы Эссен дэх үзэсгэлэнгийн төв дээр явагдсан юм. Энэхүү төвийн итгэмээргүй том 12 ширхэг асарт тэрэгний морьдын үүлдрээс эхлээд хурдны үүлдэр, давжаа биетэй понигоос эхлээд илжиг хүртэл, морьны хамгийн сүүлийн үеийн тонон хэрэглэл, адуучдын хувцасны моод хүртэл морьтой, адуутай холбоотой бүхнийг маш дэлгэрэнгүйгээр үзүүлэн харуулсан билээ. Энэ удаагийн үзэсгэлэнд дэлхийн орон орны 860 оролцогч. Өөрөөр хэлбэл энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг 860 компани оролцсон гээд төсөөлөөд бодоорой.
Ийнхүү моринд хайртай, хурдан моринд дуртай хэдэн саяар тоологдох хүмүүс үзэсгэлэнг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс энд хүрэлцэн ирсэн юм.
Энэ удаад адуучдын хувцасны ертөнцөд ковбой буюу америк маягийн хувцас хамгийн их моодонд ороод байгааг энэ үзэсгэлэнгээс харж болох байлаа.
Үзэсгэлэнд орох тасалбарын үнэ 16 евро. 12 ширхэг аварга том асар гэж дээр хэлснийг та санаж байгаа байх. Тэгэхээр асар болгон, өөрийн талбай дотроо морь сургалт, чөлөөт уналт, морин спортын элементүүд, семинар, шоу, сургалт гээд бүгдийг тус тусдаа зохион байгуулж байсан.
Жишээлэхэд, 6-р асарын төв талбайд цугласан хүмүүс янз бүрийн үүлдэр, тэдний онцлогийг харуулсан тоглолтуудыг бүтэн өдрийн турш харж болж байлаа. Оройдоо энэ талбай дээр нь заавал шоу тоглолт явагдаж байсан.
Өөрийн улсын онцлогийг харуулсан тусгай үзүүлбэрийг 2-р асарт зохион байгуулсан байсан. Энд норвеги маягийн жижиг тосгоны загварыг босгоод, төв хэсэгт нь норвегийн фьорд үзүүлдрийг жүчээг харуулан талбай байгуулсан байсан. Европт долоо хоногтоо нэг удаад амралтаараа морь түрээслэн унах дуртай хүмүүсийн дунд энэ үүлдрийн морь сүүлийн үед ихээхэн моодонд ороод байгаа юм байна. Учир нь маш хүнд жинг ажралгүй тээж чаддаг, явдал зөөлөнтэй, их номхон ааштай болохоор бие томтой, жин ихтэйн дээр морь унах дадал багатай хүмүүсийн бүх л шаардлагад бүрэн нийцсэн болохоор ийнхүү моодонд ороод байгаа аж.
Морин аялал жуулчлалын холбоо гэдэг байгуулагаас энэ бүхнийг зохион байгуулсан байлаа.
Мөн энэ өөрийн үүлдрийг сурталчлахаар ирсэн адуучид ч хажууд харагдсан. Тэд гэртээ байгаа мэт адууныаа дэл сүүлийг сүлжиж, услаж, тэжээл өгч зогсохыг харах гэж маш олон хүн цугларсан байсан. Энэ үзүүлэнгийн хажууд исланд үүлдрийн адууг танилцуулах “Исланди маягийн адууны тосгон Рейкьявик” гэсэн үзүүлэн ажиллаж байсан. Хүүхдүүд энэ үзэсгэлэнд хамгийн их чин сэтгэлээ хандаж, чин сэтгэлээ баярлаж хөөрч байсан юм. Тэр бүр давжаа биетэй пони, эсвэл өөр ямар нэг морь хараад байх боломж их хотын хүүхдүүдэд байхгүй болохоор аргагүй биз.
Өөр нэг асарт орчин үеийн селекци буюу шинэ үүлдрийн адуу гаргаж авах ажлыг харуулсан үзүүлэн байсан. Тэнд очсон хүмүүс ер бусын зүстэй понигоос эхлээд, морьтой адил том биетэй илжиг хүртэл хачин сонин зүйлийг харж, биед нь хүрч, гарган авах болсон шалтгаан давуу талынх нь тухайд маш дэлгэрэнгүй лекц сонсох боломж хүн болгонд байсан. Үзэсгэлэн дээр морьтой холбоотой ямар нэг байдлаар холбоотой бүхнийг харуулсан. Хүүхүдийн тоглоомон морь, морь унаж явахад нүүр гарыг наранд түлэгдэх, сайртахаас хамгаалдаг тос, морины тухай ном, даатгал, морь унаж сурахад тусладаг төхөөрөмж, тоног, хэрэгсэл, адууны дэл сүүлээр хийсэн хувцас гээд ер нь төсөөлж болох бүгд. Энэ үзэсгэлэн дээр нэг асарыг адууны тээвэрлэлттэй холбоотой бүхэнд зориулан гаргаж өгдөг уламжлалтай юм байна. Энэ удаад ч адууг машинаар тээвэрлэхтэй холбоотой бүхнийг харуулсан байсан. Энд морины хэлбэртэй тэвшний хаалтаас эхлээд адууг тээвэрлэх зориулалтаар үйлдвэрлэсэн асар том чиргүүл хүртэл бүгдийг харуулсан байсан. Адууны бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд энэ маш чухал үзүүлэн гэж болно. Манайхан ч гэсэн энд тэнд болдог уралдаанд хурдан хүлгээ уяа сойлгыг нь адуулалгүйгээр тээвэрлэн хүргэх ямаршуу ээдрээтэй асуудал байдаг сайн мэдэж байгаа.
Пат Парелли. Үзүүлбэр
Уламжлалын дагуу орой болгон шоу хөтөлбөртэй. Энэ жил үзэгчид нь нэмэлт мөнгө төлөөд Топ Шоу «Фабуло» ба Пат Парелли Лайф гэсэн хоёр шоуг үзэж сонирхож байсан. Фабуло гэдэг нь өмнө жилүүдийн шоу хөтөлбөрүүдийн хамгийн шилдэг үзүүлбэрүүдийн цуглуулга байсан. Энд жинхэнэ мэргэжлийн хүмүүс морь унасан хүн юу хийж чаддагийг жинхэнэ харуулж байсан гэж болно. Пат Парэллийн шоу нь болохоор морийг сургахтай холбоотой анхны шатны зүйлсийг заасан үзүүлэн лекц.
Манайхан ч удалгүй энд монгол морины гайхамшгийг олонд танилцуулах байх гэж найдаж байна. Ер нь манайхан өөрсдөө ч гэсэн үүнтэй адил үзэсгэлэнг зохион байгуулж яагаад болохгүй гэж.




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна