Самурай нарын морь


Японы хурдан морь сонирхогчдыг дэлхий өөр орны сонирхогчдоос тэс өөр гэдэг. Учир нь тэдний ихэнх нь моодны диско бааранд бүжиглэх дуртай залуустай адил залуус эзэлдэг аж. Ганган чамин хувцасласан, дуу шуу ихтэй охид хөвгүүд нь нэр алдартай хурдан морьдын фэн клубуудын хамгийн идэвхтэй гишүүд байдаг. Залуус ингэж хурдан моринд хайртай байх нь маш том давуу тал. Ялангуяа техник, технологийн хамгийн өндөр хөгжилтэй Япон орны хувьд. Гэхдээ тэд шууд л ийм байдалд хүрчихсэнгүй. Нэлээд амаргүй замыг туулсан гэж болно.
Түүх
Арлын Японд морьд хэдийд орж ирсэн талаар одоо хүртэл нарийн тогтоож чадаагүй байгаа ч ямар ч байсан манай эрины 3-4-р зууны бичиг баримтанд морьдыг уналга, ачлаганд ашиглаж байсныг анхлан заасан байдаг. Энэ үеэс эхлэн эх газраас оруулж ирсэн морьд Япон даяар өргөн тархжээ. Дундад зууны үед эгэл япончууд морьдыг гол төлөв ачлаганд ашиглагдаг байсан бол дээд давхаргынхан буюу самурай нар л морь унах эрхтэй байж. Самурайн чадваруудын дундаас хамгийн өндөр үнэлэгддэг нэг чадвар нь морь унах.
Ингээд олон зууны туршид арлын улсын нутаг ус, цаг агаар, хэрэглээнд зохицсон өөрийн гэсэн үүлдэр бий болжээ. Үүлдэр гэхээс илүүтэйгээр нэгэн цагт эх газраас оруулж ирж байсан морьдыг цус муудсан удам л үлдсэн гэж болох байх. Тэд бүгд бие жижиг байсан болохоор эрх баригчид цэвэр үүлдрийн цус сэлгэх замаар биеийн давжааг арилгах арга хэмжээг эрчимтэй авч эхэлсэн байна. Тухайлбал, Эдогийн эрин үе буюу 1607-1867 онуудад Голланд наймаачдаас өгч байсан бэлгүүдийн дотор “пэрс үүлдрийн азарга” гэж заавал шахуу дурьдагддаг байсныг өдгөө архивын бичиг баримтаас бэлхэнээ харж болно. Пэрс үүлдэр гээд байгаа нь туркмен, эсвэл араб үүлдрийг л хэлж байсан байх гэж мэргэжилтнүүд үздэг.
Мэйжийн өөрчлөлтийн үе буюу 1862-1912 оны үед үүлдэр сайтай азаргын импорт мэдэгдэхүйц нэмэгджээ. Учир нь газар тариалангийн аж ахуйд морьд ашиглахыг эзэн хааны засгийн газраас ихээхэн хөхүлэн дэмжиж байсан аж. Тухайлбал, шаардлага гарвал армийн хэрэгцээнд ч ашиглах боломжтой бие томтой морьдыг үржүүлэхийн ашиг тусыг ард олонд ухуулан ойлгуулах зориулалттай тусгай сургалтыг фермерүүдийн дунд зохион байгуулж байжээ. Өөрийн уугуул адуу бие жижигтэй болохоор энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Европ, Хойд Америкаас цэвэр цусны Англи, Араб азаргуудыг их хэмжээгээр импортлон оруулж ирэх болж. Дээр нь нэмээд Бельги ба Бретон гэсэн хүнд даацын тэрэгний морьдыг ч онцлон импортлох болсон байна.
Аливаа зүйл хоёр талтай байдаг болохоор ийнхүү гадны үүлдэрийг олноор оруулж ирэн эрлийзжүүлсний үр дүнд олон зуун жилийн турш японд бүрэлдэн бий болоод байсан нутгийн үүлдэр нь алслагдсан цөөн газруудад л хадгалагдан үлдэсний эс тооцвол бүрэн устаж үгүй болсон байдаг.
Адуунд ээлтэй арал Хоккайдо
Одоогоор Японд нутгийн найман үүлдрийн 3500 гаруй морьд л үлдсэн гэж үздэг. Эдгээрийн дийлэнх нь Хоккайдо арлын үүлдэр буюу Вашу, Досанко гэж нэрлэгддэг үүлдэр. Үлдсэн долоо нь тус бүрийн амьдардаг мужийн нэрээр Мисаки, Токара, Мияко, Нома, Кисо, Тайшуй, Ионагуни гэж нэрлэгддэг бөгөөд тус бүртээ 20-100 гаруй тоо толгойтой.
Эдгээр нутгийн үүлдрийн морьд нь гол төлөв 110-140 см өндөртэй, том толгой, өтгөн дэл сүүл, хүчирхэг туурай, унжуу хүзүү гэсэн төрхтэй. Цагаан толбо огт байдаггүй, харин нуруун дээрээ тод хар судалтай. Өрнөдийн хүнд даацын морьдтой эрлийзжүүлж байсны ул мөрийг хадгалсан Кинос үүлдрийн эс тооцвол японы нутгийн морьд нь Европ, Азийн морьдуудтай огт төсгүй.
Нутгийн морьдыг жилдээ ганц удаа л эмчийн үзлэгт оруулдагийг эс тооцвол Мустангуудтай адил жилийн дөрвөн улиралд тааваараа бэлчиж байдаг эмнэг морьд юм. Фермүүд дээр байдаг цөөн хэдэн морьд нь өдөр тутмын амьдралдаа адууг амьдаар нь харах боломжгүй болсон сурагчдад амьд үзүүлэн болох гэсэн гол зорилготой. Тэднийг унаж, тэргэн хөллөж хүүхдүүдэд сонирхуулдаг. Дашрамд сонирхуулахад досанко үүлдрийн морьдын дунд жороо морьд маш их байдаг.


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна