Хурдан морины уралдаан бол төрийн хэрэг


Орчин үеийн буюу өрнөдийн хэлбэрийн морины уралдааныг анхлан англичууд Японд оруулж иржээ. Англичууд 1861 онд одоогийн Йокогамагийн нутагт анхны хурдан морины клуб байгуулж, 1880 онд гэхэд энэ клубын морин тойруулга дээр одоогийн эзэн хааны цом (Tenno Sho)-ын анхны уралдаан явагдсан аж. Тэр үед энэ уралдаан нь Микадогийн Ваар гэж нэрлэгддэг байсан бол 1905 оноос эхлэн уралдааны ялагчад Мэйжи эзэн хааны нэрийн өмнөөс цом гардуулан өгдөг болжээ. 1937 онд уралдааныг Токио руу шилжүүлснээс хойш Эзэн хааны цомын уралдаан буюу Тэнно Шо гэж албан ёсоор нэрлэгдсэн түүхтэй.
Орчин үед бол Эзэн хааны цомын уралдаан нь жилд хоёр удаа явагддаг. Хавар, дөрөвдүгээр сард Киотогийн морин тойруулга дээр 3200 метрт, намар, аравдугаар сард Токиогийн морин тойруулга дээр 2200 метрт уралдна.
20-р зууны эхэн үе гэхэд Японы бүх том хотууд өөрийн гэсэн морин тойруулгатай болсон бөгөөд 1906 оноос эхлэн Японы зсгийн газар бооцооны тасалбар борлуулахыг шууд бусаар хөхүлэн дэмжих бодлого гэгчийг баримтлах болжээ. Тэрхүү мөнгөөр хурдан морины уралдааны цаашдын хөгжилд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх болов. Гэвч нийгэмд үзүүлэх сөрөг дагавар их гэж үзээд удалгүй бооцоо тавихыг хориглон морин тойруулга, морин спортыг хөгжүүлэхэд шаардлагатай бүх хөрөнгийг төрөөс шууд олгох системд шилжсэн юм. Энэ журам өнөөдрийг хүртэл хадгалагдаж байгаа бөгөөд морин спорт өндөр хөгжсөн бусад улс орнууд талархан хүлээн авдаг.
1923 онд хурдан морины 11 клуб байгуулагдсан бөгөөд тэднийг эзэн хааны нийгэмлэгийг захиргаанд шилжүүлжээ. Сорилын албан ёсны дүрмийг баталж, хурдан морийг бүртгэх журмыг нэвтрүүлж, жокейүүдийг заавал лицензжүүлдэг болсноос гадна морины дасгалжуулагчдын тусгай сургалтын хөтөлбөрийг бий болгосон байна. 1936 онд сорилын системийн хууль зүйн үндэслэлийг гаргаж өгсөн “Хурдан морины уралдааны тухай” хууль батлагдажээ. 1954 онд Японы нутаг дэвсгэр дээр хурдан морины уралдааныг зохион байгуулах, хянах бүх л үүргийн хариуцсан Японы хурдан морины холбоо буюу JRA байгуулагдсан байна.
1932 онд Токио хотын төв морин тойруулга дээр Японы анхны Дерби явагдсан бол удалгүй бүх л сонгодог уралдаанууд явагдсан аж. Бүх цувралд түрүүлсэн анхны япон хурдан хүлгээр Ст. Лайт тодорсон байдаг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна