Адууны темперамент ба зан ааш


Хашин, цовоо, номхон гээд хүлэг болгон өөр өөрийн гэсэн давтагдашгүй зан ааштай. Яг л хүнтэй адил. Тийм ч болохоор амьтадын сэтгэл зүйг судлаачид нь адууны, хурдны морьдын сэтгэл зүйг судлахдаа хүнтэй адилаар судлан үздэг.
Тухайлбал, адууны зан байдлын талаарх бүх судалгаа нь дараах гурван үндсэн хэсэгт хуваагддаг, үүнд:
1. Адууны гадаад байдал нь зан аашийг нь тодорхойлно
2. Адуу зан аашаа удмаа дагадаг
3. Адууны зан аашийг хүнийхтэй адилаар темпераментаар нь ялгах
Гэхдээ хүнтэй адил амьд амьтан л болсон хойно адууг эдгээр гурвын аль нэгний хүрээнд чихээд тайлбарлачихаж бас болдоггүй. Иймд энэ гурван байр суурьнаас бүгдээс нь авч үзэж байж ч төгс биш ч гэлээ тодорхой хэмжээгээр бүрэн дүүрэн дүр зураг гаргаж болно. Тиймээс энэ гурван байр суурьнаас тухай бүрт нь жишээ татан авч үзье.
Гадаад байдал нь зан аашаа тодорхойлно гэх
Хүний гадаад байдал нүүр царайгаар нь зан байдлыг тодорхойлох гэж оролддогтой адилаар адууг ч мөн зөвхөн гадаад байдлаар нь зан аашигй нь тодорхойлох гэж хичээдэг. Гэхдээ мэдээж улс, үндэстэн болгон өөр өөрийн уламжлал, үзэл бодол дээр тулгуурлан тодорхойлно. Жишээлэхэд, барууны орнуудад гэхэд л өргөн магнай, хамар нь монхордуу бол ибери, ахалтек зэрэг эртнээс дайн тулаанд ашигладаг байсан мордын удам гэж үзээд ихэмсэг, үнэнч, биеэ хайрлагүй зүтгэж чаддаг гэсэн зан байдлын үндсэн онцлогтой гэж үздэг. Нарийвчилбал, хамар монхордуу адуу нь ихэмсэгдүү, зоргоороо болохоор өдөр тутмын ажил, шинээр морь унаж сургахад тохиромжгүй. Харин дайчин, шийдэмгий зан шаардсан морин спортод хамгийн тохиромжтой гэнэ. Өрнөдийн морин тойруулгы уралдаанд нэрээ мөнхөлсөн олон алдартай хүлэг яг ийм монхор хамартай байсан бөгөөд өдөрт тутамд зөрүүд, ааш муутай, дасгалжуулагч арга эвийг нь олон гэж “үйлээ үздэг” атал тэмцээн уралдааны үеэр хамгийн эгзэгтэй мөчид энэхүү зөрүүд, дайчин зангийнхаа хүчээр ялалт авчирсан байдаг.
Харин хамар нь хотгордуу, шонтгор ч гэмээр адуу юмыг их хурдан сайн сурдаг, эмзэг, номхон. Хүн ажил, хүний түрэмгий авирыг даахдаа тааруу. Харин найрсаг, чин сэтгэлийн харьцаатай үед заах гэсэн зүйлийг бараг л бодол уншаад байна уу гэлтэй хурдан сурдаг гэнэ. Тэгэхээр арга эвийг нь олсон зөв дасгалжуулалт ийм адуунд их чухал. Өндөр мэргэжлийн, арвин туршлагатай хүний гарт ийм адуу амжилтанд хүргэх нь гарцаагүй. Харин бусад тохиолдолд элдэв ааш суухдаа хурдан аж.
Үүнтэй адил ажиглалтууд манай уяачдад ч бас бий. Гэхдээ бүрэн дүүрэн ажиглалт хийлгүйгээр зөвхөн гадаад байдлаар нь хурдан хүлгийнхээ зан байдлыг тодорхойлох гэх нь бас л учир дутагдалтай. Тухайлбал, гол төлөв хамар хотгор байдаг араб адуу гэхэд л маш хэцүү ааш, зантай байх г.м. Тэгэхээр дараагийн байр суурийг авч үзэцгээе.
Удам
Адууны зан байдлыг гадаад байдлаар нь тодорхойлно гэдэг юуны өмнө тухайн нэг үүлдэр, угшлын стандарт үзүүлэлтүүд дээр үндэслэдэг. Үүнээс үүдээд адууны зан ааш нь удамшдаг гэж ярьж бас болно. Тэгээд ч угшил, угсаа гарвал нь лут байна гэдэг хурдны хүлгийн хувьд их ирээдүйтэйн шинж гэж үздэг. Эцэг, эхээс өвлөн авсан зан ааш, ген гэдэг бол хурдны морь дасгалжуулдаг хүмүүсийг өдөр болгон таарч, аргалах, аяыг нь дагуулах, номхруулах хэрэг гардаг зүйл. Тэгэхээр эцэг нь догшин байсан бол хүү нь мөн адил ааштай байхад гайхах зүйлгүй. Гэхдээ энэ зүй тогтол нь сонин гэж болохоор нэг онцлогтой. Монголчууд шиг бэлчээрийн аргаар өсгөдөг, сүрэглэсэн адуунд удмын онцлог хамгийн тод илэрнэ. Харин барууны маягаар жүчээнд, тэжээлээр өссөн адуунд хүнтэй өдөр тутмын харьцсаны нөлөөгөөр удмын онцлог нь тун бага нөлөөлж, ямар ааштай болохыг хүн адуу хоорондын өдөр тутмын харьцаа л голлон шийддэг байна. Харин манайхны хурдны морийг сүүлийнхэнд хамруулахад нэг их хэтрүүлэг болохгүй.
Темперамент
Хоёр мянга гаруй жилийн тэртээ Эртний Герегчүүд хүмүүсийн зан байдлынх нь онцлог шинжүүдээр нь холерик, сангвиник, меланхолик, флегматик гэж ялгасан байдаг. Адууны талаар үүнтэй адил ангилал байдаггүй болохоор хурдан хүлэгт яг энэ ангиллыг хэрэглэдэг судлаачид байдаг. Ингээд үзвэл:
Холерик адуу нь хөөрүүл, сэтгэл хөдлөлөө хүчтэй илэрхийлдэг. Тиймээс холерик темпераменттай адуу нь гол төлөв хүчтэй, тэсэрдэг зантай болохоор заримдаа ямар ч тэнхэлгүй бол унатлаа зүтгэх гээд байдаг.
Сангвиник темпераменттай адуу нь шинэ нөхцөлд маш хурдан дасан зохицдог. Бусдыгаа хажиглаад байдаггүй. Маш сониуч болохоор, элдэв зүйлээс үргэмтгий. Ихээхэн тэвчээр, анхаарал шаардсан ажил хийхдээ ийм адуу тааруу.
Флегматик темпераменттай адуу нь удаан, тайван. Идэвх багатай ч нэг зүтгэл сайтай. Хүчээ маш сайн тооцдог болохоор дэмий тарамддаггй. Нөхцөл байдал, унаж байгаа хүнээсээ шалтгаалаад тогтвортой, дөлгөөн зантай, эсвэл хашин, нурмагар байна.
Меланхолик темпераменттай адуу нь ямар нэг зүйл дээр удаан хугацаанд төвлөрч чаддаггүй. Хүчтэй угзрах, зандрах зэрэгт хэвийн ажиллаж чадахаа байна. Цочимтгой, шийдэмгий бус адуу. Хэвийн үед унаж байгаа хүний хүссэн болгоныг хийгээд байж чадна. Харин уралдаан, тэмцээн гээд ихээхэн дарамттай үед барьц алдана.
Гэхдээ темперамент гэдэг бол зан байдалд давамгайлж байдаг төрөлхийн онцлог, харин зан ааш гэдэг бол амьдралын явцад нөхцөл байдал ба темперамент хооронды уялдаагаар бүрэлддэг зүйл. Тэгэхээр энэ дөрвөн ялгаа нь яг энэ чигээрээ тус тусдаа цэврээр таарна гэж хэзээ ч байдаггүй. Нөхцөл байдлаас хамаараад энэ дөрвийн аль нэг нь давамгайлж, бусад нь сул илэрнэ. Яг хүнтэй л адил гэсэн үг. Муухай ааш нь хөдөлвөл давхихгүй, сайн зан нь хөдөлвөл хурдална. Бага нас үүнд маш чухал үүрэгтэй. Тиймээс тойруулгын уралдаанд оролцоно гэсэн тооцоотойгоор уягдсан морь их омголон байхад гурван төрөлт гэх мэтийн спортын морьд нь дөлгөөн, зоригтой байх жишээтэй.
Дасгалжуулалт
Уяач, дасгалжуулагч хүн энэ бүх онцлог, ажиглалт, хувийн туршлага дээр үндэслээд уяж байгаа хурдан хүлгийнхээ зан ааш, темпераментыг ямагт нарийн тооцож байх ёстой. Ингэж байж л хурдан хүлэг хамгийн дээд амжилт үзүүлж чадна. Адуунд сайн, эсвэл муу темперамент, муу ааш гэж байдаггүй, зөвхөн түүнийг нь зөв чигт залж чадаагүй дасгалжуулагч гэж байдаг гэдэг.
Угшил сайтай, маш сайн хурд гаргах бүх шинж нь бүрэлдсэн байвал ямар ч темпераменттай байсан үл хамаараад заавал уралдуулдаг нь хууль гэлтэй. Гэхдээ л зан ааш, темпераментын онцлогийг үүн дээр нь тооцон, зөв чиглүүлж чадвал бүр л сайн үзүүлэлт гаргах нь гарцаагүй.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна