Газарчин буюу социализмын хамгийн лут Омгийн ахлагч


Социализмын үед кино урлаг үзэл суртал, цензурын хүчтэй дарамтан дор байсан ч чанартай бүтээл гаргадаг байсан. Үүний нэг жишээ нь индианчуудын амьдрал, тэмцлийг харуулсан цуврал кинонууд. Хуучнаар Ардчилсан Германы “ЦДФ” студид хийгдсэн эдгээр кинонуудад Гойко Митич гэдэг Югослав эр тоглодог байсныг уншигчид санаж буй биз. Социалист системийнх гэдгээрээ дараа дараагийн киног аль нэг “соц” оронд авдаг байсан шиг байгаа юм. Жишээлэхэд, “Газарчин” нэртэй ээлжит киног Монголд авч байсан билээ.
Миний л санаж байгаагаар тэр үед гардаг байсан “Цог” сэтгүүл дээр ардчилсан Германы жүжигчин нөхдийн хамтаар монгол жүжигчид морь унаж сурч байна гэсэн утгатай нийтлэл гараад бөөн хэл ам болж байсан юмдаг. Хар багаасаа хонь мал дагаж, морь унаж өсдөг монгол хүн яахаараа хар холын германчуудаас морь яаж унахыг сурч байдаг юм гэж ирээд нэлээдгүй шүүмжлэл өрнөж байсан санагдана. Гэхдээ ямар ч байсан киноны зураг авалт явдгаараа явж, кино ч дэлгэцнээ гарч, нэг хэсэгтээ л тухайн үеийн залуусын үзэх хамгийн дуртай кино болж байсан юмдаг. Хөвгүүд нь булчинлаг, эр зоригтой Газарчин, өөрөөр хэлбэл Гойко Митич морь яаж унаж, сум яаж харваж, буугаар хэрхэн буудаж байгааг харах гэж. Охидууд нь гадгаадын ямар гээчийн царайлаг эр Монголд ирсэн болохыг харах гэж гээд хэлчихвэл эг их хэтрүүлэг болохгүй л байх.
Гойко Митич нь зураг авалтын үеэр мориноос үсрэх, мориноос унах, адууг зайдан унах, морин дээрээс буудах, сум харвах, морьтойгоо ус гатлах гээд хамгийн хүнд хэцүү зүйлсийг орлон тоглогчгүйгээр тоглосноороо алдартай нэгэн. Тэрээр зуу гаруй амь өрссөн ийм зураг авалтанд оролцож байсан ч ганц ч удаа хүнд авч байгаагүй гэдгээ нэгэн ярилцлага дээрээ бахархан хэлсэн байдаг. Харин хэзээ ч тамхи татаж байгаагүй болохоор кинон дээр омгийн ахлагч болоод индианчуудын найрамдлын гаанс нэрэх л хамгийн хэцүү байсан гэжээ.
Гойко Митич нь 1940 онд өдгөө задран үгүй болсон Югослав нэртэй улсын Лесковац гэдэг хотод эгэл тариачны гэр бүлд төржээ. Тэрээр биеийн тамирын багш болохыг хүсдэг байсан болохоор арван жилээ дүүргээд шууд л биеийн тамирын дээд сургуульд элссэн байна. Оюутан л болсон хойно сургалтын явцад хүн шиг хоолтой, хувцастай байхын тулд “халтуур” хийх шаардлагатай болжээ. Ингээд киноны зураг авалтанд орлон тоглогч буюу каскадерын үүрэг гүйцэтгэх болжээ. Морь сайн унадаг, маш аюултай үйлдэл хийхийг шаардсан хэсэгт мань Гойко Митич жинхэнэ жүжигчдийг орлон тоглох болов. Ингээд нэгэн удаа Югослав Английн хамтарсан киноны зураг авалтын үеэр найруулагч Конуэл Уайлд түүнийг өөрийн гол орлон тоглогчоор томилсноор кино урлагт эргэлт буцалтгүй орсон гэдэг. Тэр кинонд Гойко Митич нь хүнд хуяг, дуулга агссан, гартаа бамбай жад бариад хар эрчээрээ давхиж яваад морин дээрээ өнхрөн унах маш хүнд трюк гүйтгэж байсан аж.
Хувь тавилангийн эрхээр нэгэн үйл явдал болоогүй бол Гойко Митич нь хэний ч таньдаггүй орлон тоглогч, биеийн тамирын багш чигээрээ явах байсан биз. Гэвч тэр үед буюу 1960-аад онд Ардчилсан Германы эсрэг ахан дүүс болох Холбооны Германд Виннету нэртэй индианы адал явдлыг харуулсан цуврал кино хийж. Түүнийг нь социалист Германы хүүхдүүд шимтэн үзэх болсон нь тэр үеийн Ардчилсан Германы удирдлагад таалагдаагүй нь мэдээж. Ингээд тэд хариу болгон өөрийн гэсэн Индиан баатартай кино хийхээр шийдсэн байна. Ийм кино авах үүргийг өдгөө мөн л задарсан Чехословак улсын найруулагч Йозеф Махад даалгаж. Харин найруулагч нь эхлээд Холбооны Германд хийсэн киног үзжээ. Тэгээд кино үзэж байгаад туслахын туслах дүрд тоглохын зэрэгцээ, орлон тоглогч буюу каскадер хийж байсан Гойко Митич нэртэй Югослав эрийг олж анзаарадахсан байна. Зүгээр ч нэг анзаарсангүй Ардчилсан Германд урьж ирүүлээд авах гэж байгаа киноныхоо гол дүрд тоглохыг санал болгосон байдаг. Ийнхүү Гойоко Митичийн Индиан омгийн ахлагч болох замнал эхэлжээ.
Түүний хамгийн анх тоглосон кино нь “Долоон бурхан одны хөвгүүд” нэртэй байсан бөгөөд 1966 онд гарсан энэ киног 11 сая хүн үзсэн нь Зүүн Германы түүхэнд хамгийн олон хүн үзсэн кино болсон байдаг. Үүний дараагаар “Аварга могой Чигачгук”, “Оцеола баатар”, “Апачи омог”, “Ульзана” “Газарчин” гээд 15 кинонд тоглосон юм.
Өдгөө нас 70 хэдийнэ гарсан ч гэлээ Гойко Митич хурдан хөлөг унасан Индиан эрийн дүр бүтээсэн хэвээр. Тэрээр өнөөдөр Германд амьдардаг бөгөөд зурагтын нэвтрүүлэг, театрт, цуврал кинонд тоглохын сацуу хүүхдэд зориулсан киноны найруулагч хийдэг. Гэхдээ өөрийн хамгийн гол дүр болох Индиан омгийн ахлагчийн дүрээ мартаагүй. Зун болгон Бад Загерберг нэртэй Германы жижигхэн хотод апач нарын ахлагч Виннетугийн тэмцэл, ур чадварыг харуулсан шоу тоглолт болдог. Энд цугласан олныг зугаацуулахын тулд мэргэжлийн орлон тоглогч нар дөрвөн цагийн турш буудалцаж, мориор зугтааж, хөөж, дэлбэлэн том шоу харуулдаг бөгөөд энд омгийн ахлагч, хамгийн гол нь мэдээж Гойко Митич.





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна