Үндэсний их баяр наадмын найруулагчдыг томиллоо


Үндэсний их баяр наадам эхлэхэд сар гаруйхны хугацаа үлдээд байна. Наадамчин олны илүүтэй сонирхдог баяр наадмын нээлт, хаалт, хүндэтгэлийн концерт, “Улаанбаатарын үдэш” цэнгүүний найруулагч нарыг өнөөдөр болсон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлаас томиллоо. Соёлын төв өргөөнд болдог Хүндэтгэлийн концертын найруулагчаар Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын найруулагч Д.Ганболд, нээлт, хаалтын ажиллагааг урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Ч.Ганхуяг, “Улаанбаатарын үдэш” цэнгүүнийг “Totalmusic”-ийн С.Од-Эрдэнэ найруулахаар боллоо. Олон түмнээ хэрхэн тав тухтай наадамлуулах талаар Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны дарга Ч.Бат дараах мэдээллийг хийлээ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн худалдаа үйлчилгээнд 100 гаруй аж ахуйн нэгж 500 гаруй цэг ажиллуулах бөгөөд эдгээрийн 60-аад хувьд нь зөвхөн хуушуурын худалдаа явуулахаар төлөвлөжээ. Наадмын үйлчилгээнд зөвхөн хүнс, хоолны худалдаа гаргах, гутал, хувцас, тоглоом зэрэг бараа худалдаалахгүй. Үйлчилгээ эрхлэгч нар зөвшөөрөл олгосон цэгт, цэвэр үзэмжтэй асар сүүдрэвч байрлуулах бөгөөд малгай, дүрэмт хувцастай байх юм байна. Наадмаас өмнө нийслэлийн бүх уулзварт тэмдэг тэмдэглэгээ хийнэ, “Нарантуул” худалдааны төвийн уулзварт төмөр зам дээгүүр автомашин гардаг болгох ажлыг энэ сарын 20 гэхэд дуусгана, нийслэл хотод шинээр 3600 гэрэлтүүлэг хийнэ. Төв цэнгэлдэх орчимд автомашины зогсоолыг 2000 орчмоор нь нэмнэ гэж салбар хорооны дарга танилцууллаа.
Үндэсний их баяр наадмын төсөв санхүүжилтийн талаар энэ хурлаар хэлэлцсэн ч Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм. Энэчлэн салбар хороодын наадмын бэлтгэл ажлын талаарх мэдээллүүдийг сонссоны дараагаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд дараах үүрэг даалгаврыг өглөө. Энэ жилийн наадмын бэлтгэл ажил УИХ, НИТХ-ын сонгуультай давхцаж байгаа ч баяр наадмын бэлтгэл ажил цалгардах учиргүй. Үлдсэн хугацаанд бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулж ирэх сарын 2 гэхэд бүрэн дуусгасан байхыг Шадар сайд үүрэг болголоо. Мөн наадмын нэгдсэн хөтөлбөрийг энэ сарын 20 гэхэд бэлэн болгохыг салбар хорооны дарга нарт анхаарууллаа. Төв цэнгэлдэх хүрээлэн дотор болон гадна талбайд, Хүй долоон худаг дахь морь барианы газарт дэлгэц ажиллуулж, иргэдэд таатай харах боломж олгохыг Шадар сайд М.Энхболд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна