МУ-ын Алдарт уяач Г.Чулуунпүрэв: Нэг азарганы найман үеийн төлөөр наадаж байна

2012 оны 6-р сарын 07 -нд

-Алдартын аль сумын хүн билээ?
-Би Архангай аймгийн Цэнхэр сумын Цэцэрлэгийн голын хүн. Гэхдээ багадаа Булган суманд хүнд өргүүлж, одоо Булган сумаар овоглодог.
-Хүүхэд нас тань хэрхэн өнгөрсөн талаар яриагаа үргэлжлүүлбэл ямар вэ?
-Хүүхэд нас гэвэл хөдөөгийн бор жаалуудын нэгэн адилаар л өнгөрсөн дөө. Хурдны морь унаж, морины ажилд тусална гээд ажил юу эс мундахав. Манайх морь уядаггүй байсан ч ахынхаа уясан морийг 17 нас хүртлээ унасан. Энэ хугацаанд сумынхаа наадамд 4- 5 түрүүлж, гурав шөвгөрөн аймагтаа хоёр түрүүлж байлаа.
-17-той гэхээр моринд томдохгүй юу?
-Жижигхэн биетэй байсан. Гэхдээ 18 хүрээд томдоод аргагүйн эрхэнд хасагдаж байгаа юм даа. Ингээд нэгдлийн адуу маллаж байгаад хоёр жилийн дараа цэрэгт мордож, Улаанбаатар хотын нисэхийн отрядад хуваарилагдан алба хааж байгаад, Дарханы цэргийн анги руу шилжсэн юм. Тэнд жил гаруй морь морь уяхдаа Зүүнхараа, Баруунхараагийн наадамд соёолон үрээ хоёр гурван удаа түрүүлгэсэн.
-Тэр нь таны анхны айраг түрүү байв уу?
-Би чинь цэрэгт явахаасаа өмнө өөрийн унаган адуугаараа наадаж айраг түрүү хүртээд амжсан болохоор додигор цэрэг явлаа ш дээ. Энэ нь үнэхээр урам зориг нэмсэн шүү. Тийм болохоор цэргээс халагдаад нутагтаа ирээд шууд л адуу маллаж эхэлсэн.
-Танд нэг мундаг хээр азарга байсан гэх юм билээ?
- Би Булган сумын нэгдэлд байхдаа агт тууж, хөлсөнд нь шар хээр зүсмийн эмнэг адуу үрээ авч азарга тавьсан юм. Тэрнээс гарсан төл болгон хурдалсан даа. Үнэхээрийн хурдан буян байсан юм. Энэ хавийнхан андахгүй дээ. Миний хурдан хээр азаргыг аймагтаа хоёр түрүүлж, нэг аман хүзүүдсэн. Харамсалтай нь хүнд алуулчихсан юм аа.
-Золгүй явдал болсон юм уу?
-Намайг цэрэгт явсан хойгуур болсон хэрэг л дээ. Манайхтай айл байсан хүн хийсэн юм билээ. Сүүлд нь шүүх цагдаа болсон ч өнөө хүн нь өөд болсон болохоор хэрэгсэхгүй болоод л өнгөрсөн. Энэ зурган дээр байгаа хээр азаргыг бас машинаар дайраад үгүй болгочихсон. /зургийг нь үзүүлэв/ Одоо болтол тэр хүн олдохгүй л байна. Монгол хүн байж мориндоо хүйтэн сэтгэлээр хандах өөдгүй хүмүүс байх юмаа.
-Үр төлөөс нь танд байдаг биз дээ?
-Байлгүй яахав. Нэгэн үе хээр азарганы төл шар хээр, хүнээс авсан бор хээр азаргаараа айраг түрүүг ёстой “түүсэн” дээ. Тэр бор хээр азарга манай голын унага байсан юм. Манай сумын 62 жилийн ойн наадамд бор хээр нь түрүүлж, шар хээр нь аман хүзүүдэж байсан. Би ер нь гүүгээ л гаднаас авдаг. Бүр таван адуугаар нэг гүү авч байлаа. Тэр гүү маань их олон хурдан буян төрүүлж, намайг их баярлуулсан даа. Харин азаргаа унаган адуугаараа л тавьдаг юм. Биеэ тоосон хэрэг болох юм болов уу. /инээв/ Би ч азарганы уяа гайгүй тааруулдаг юм шиг байгаа юм. Уясан азарга бүр л амжилт гаргадаг байлаа. Миний тэр машинд дайруулдаг азарга аймгаас 7 түрүү, 6 аман хүзүү, 3 айраг надаа авчирсан буянтай амьтан байлаа.
-Хэдтэй азарга байсан бэ?
-Тэр таагүй явдлаас хойш гурван жил өнгөрч байна. Тэгэхэд нас нийлээд гурван жил л болж байсан юм. Хөөрхий дөө дөнгөж амьтай голтой байхад нь цагдаагийнхан газар дээр нь очиж зургийг нь дарсан байсан. Намайг хот явсан хойгуур болсон хэрэг. Үнэхээр өр өвтгөм мэдээ байлаа даа. Тэгээд би сүүлийг нь өөртөө авч үлдсэн. Тэрнээс хойш надад нэг, хоёр сайхан хонгор азарга байсан ч хүнд өгчихсөөн.
-Яагаад?
-Нэгэндээ өгч, авч л байдаг шүү дээ. Дээр ярьсан хоёр хээр азарганыхаа нэгийг бас Найманжинд өгсөн юм. Миний азарга түүнийг Монгол улсын Алдарт болгосон.
-Харин та өөрөө хэдэн оны Алдарт билээ?
-Аймаг сум нийлсэн 20 гаруй айраг түрүүгээрээ Алдартын болзол хангаж байлаа. 1982 онд тодорхойлолтоо өгчихөөд 1992 онд үнэмлэхээ авсан.
-Одоо морь уяж байна уу?
-Сүүлийн хоёр жил бие жаахан өвдөөд олигтой уяж чадсангүй. Харин энэ жил хоёр даага, шүдлэн үрээ уях санаатай байна.
-Манай зочид сэтгэлд үлдсэн хамгийн сайхан наадмын дурсамжаа хуваалцдаг уламжлалтай? Та хамгийн дурсамжтай наадмынхаа тухай бидэнд ярьж өгөөч?
-Олон сайхан наадмын “гол дүр” болж явлаа даа. Гэхдээ энд аймгийн 60 жилийн наадмыг онцолмоор байна. Хоёр азарга, хоёр даага дараалан орсон тэр наадам сэтгэлээс гардаггүй юм. Эр хүний жаргалыг тэр л үед илүү мэдэрдэг юм билээ. Адуугаар жинхэнэ өвчилж явлаа, нэгэн үе. Ёстой ана мана үздэг хурдтай уяачид ч олон байв. Их тамир сумын тарган Равдан, Хайрхан сумын мухар хуруу Баатар, Хараа Мижидийн хар гээд аймагт дархалсан лут азарганууд байлаа. Гэхдээ тэднийг миний азарга л дарж байлаа шүү дээ. Тэрнээс хойш найман үеийн хурдан азаргатай болсон хүн дээ, би. Эхний шар хээр азарганы төл л үргэлжлээд байгаа нь энэ юм шүү дээ. Одоо ч хүнд өгч, зараад хоёр охин байдсан гүүтэй л үлдлээ.
-Наймаа их хийж байв уу?
-Одоо ч сайн адуу их үнэтэй болжээ. Би чинь тухайн үедээ 800 төгрөгнөөс дээш гаргаж бараг үзээгүй ээ. Миний найман үеийн азарган дунд нэг хурдан хар азарга байсан юм. Хоёр удаа аман хүзүүдүүлчихээд Мөнхөө гэж хүнд зарчихсан. Сураг тавьж л байх юм. Миний азарганаас авсан бүгд л өнөөдөр Алдарт болцгоосон байна. Энэ чинь л сайхан юм шүү дээ.
-Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтдэг гэдэг дээ. Ярилцсан танд баярлалаа.
А.Тэлмэн

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна