Аймгийн Алдарт уяач Ц.Минжүүр:Аавынхаа дэргэд миний уяач гэж юу байхав


Монгол улсын Алдарт уяач хэмээх эрхэм цолны хамгийн анхны эзэн бол Хэнтий аймгийн Галшар сумын харъяат Д.Цэгмид гуай юм. Төлөвлөгөө норм ярьсан хатуухан шаардлагатай тэр үед Д.Цэгмид гуай шантралгүй морио уясаар Ж.Батмөнх даргаас МУ-ын Алдарт уяач цолыг гардан авч байжээ. Д.Цэгмид гуайг бурхны оронд очсоноос хойш түүний үр хүүхэд ач зээ нар нь хусуурыг нь зэврээлгүй шийрийг нь хатааж явна. Ингээд түүний хүү аймгийн Алдарт уяач Ц.Минжүүртэй уулзаж ярилцсанаа хүргэж байна.
-Таны аав Монголын хамгийн анхны Алдарт уяач байсан гэдгийг хүмүүс тэр мэдэхгүй байх. Аавынхаа талаар уншигчдад хуучлаач?
Монгол улсад анх Алдарт уяач гэсэн цол өгч байхад хамгийн анхны номер нэг цол тэмдэгийг нь манай аав Батмөнх даргаас авч байсан. Тэр ч үүднээсээ их олон жил морь уяж, уясан морьд нь урмыг нь хугалж байгаагүй ээ. Харин нас барахын нь өмнө Манлай уяач цолыг нь өгч төр баярлуулсан хөөрхий. Аав маань насаараа адуу малтай ноцолдож хүүхэд ахуй үеэсээ орь мал уяж уралдуулж байсан. Нутаг усандаа алдартай Галшарын өвгөн ноён Хардал жанжин бэйсийн уяач байсан хүн дээ. Тэр хүнээс морь уях эрдмийг сурсан хэмээн бидэнд ярьдаг байсан. Аав маань ярьсан нэг түүх санаанаас гардаггүй юм. Хардал жанжин бэйс нэг удаа хиатайгаа хөдөө явж байгаад айлд унтахаар очтол гадаа нь олон адуу мал янцгаалдаад явчихсан гэдэг. Хиадаа гадаа гараад адууны хамгийн захад байгаа бор хүрэн азаргыг сайн хараад зүслээрэй гэсэн гэдэг. Хиа нь ч гарч харчихаад зүсэлж л дээ. Тэгээд өглөө нь босож адууг эргэж явахдаа өчигдөр шөнийн янцгаагаад байсан морь тэр үү хэмээн зааж байсан гэдэг. Тэгээд бодоод үзэхээр зүсээр нь биш дуу хоолойгоор нь тэр адуу хурдан хүлэг юм гэдгийг мэдэж байдаг үнэхээр гайхамшигтай хүн байсан нь харагдаж байгаа биз. Тийм л хүний дэргэд байж адуу таньж сурсан хүн шүү дээ.
Өвгөн ноёны эрдэм аавын чинь амжилтын үндэс болсон байх. Ингэхэд хичнээн айраг түрүү хүртэж байсан бэ?
Тэгэлгүй яахав, тэр хүнээс сурсан бүхэн нь аавд маань туршлага болдог байсан гэдэг юм. Тэгээд ч аавын маллаж, адуулж байсан адуунууд бүгд Галшар угшилтай хурдан хүлгүүд байсан юм билээ. Тэр адуунуудын үр төл надад, манай үр хүүхдэд уламжлагдан үлдсэн. Улсын баяр наадмын таван түрүүг Хэнтийгээс авахад аавын уясан морьд гурван түрүүг Хэнтийгээс авахад аавын уясан морьд гурван түрүүг нь авч байсан гайхалтай түүх бий. Мөн улс хувьсгалын 30 жилийн ойгоор саарал азарга нь тасархай түрүүлж байсан.
Ярианаас чинь танай аав нөгөө алдарт Бөгөн хул азарганы эзэн байх нь ээ?
Тийм. Бөгөн хул чинь жинхэнэ Галшарын хурдан удмын адуу. Хязааландаа улсад түрүүлж байсан. 1950 онд Банзрагчийн саарал хул азарга түрүүлж байсан нь нөгөө Бөгөн хул азаргын маань үр төл юм шүү дээ. Тэр ч бүү хэл Бөгөн хулын үр төл гурван азарга дараалан улсад түрүүлж байсан. Ямар сайндаа нэг удаагийн наадмаар азарганы уралдаан будлиад ахиж уралдуулахад Бөгөн хулын төл дахин гуравт орж ирж байсан гайхамшигтай түүхүүд бий.
Бөгөн хулын үр төлөөс худалдан авах гэсэн хүмүүс үнэ хаяна биз?
Тухайн үед одооных шиг ийм хаданд цохисон өндөр үнэтэй байсангүй. Одоо ч тэдний хүүхдүүд нь хурдыг нь үргэлжлүүлж байгаа гэсэн. Аавыг минь амьд сэрүүн байхад манайхаар хөл тавих зайгүй байдагсан. Энд тэндхийн нэртэй төртэй хүмүүс эндээс ийм морь авах гэсэн юм та нэг хараад өгөөч гэж их хандана.
Аавынхаа удмыг залгаж морь уядаг юм байна. Аймгийн Алдарт уяач гэл үү?
Миний уяач гэж юу байхав дээ. Аавынхаа дэргэд бол би юу ч биш. Гэхдээ эр хүний үр хүүхэд болж багаасаа морь малтай ноцолдож өссөнийх бас ч гэж хоосонгүй. Зүүн бүсийг хамарсан томоохон уралдаануудад удаа дараалан оролцож айраг түрүү хүртэж байсан. Мөн “Зоригт трейд”-ийн наадам, аймгийн наадам, сумын наадам гээд хэдэн удаа айраг түрүү авч байсан.
Ярилцсанд баярлалаа
Б.Төвшинболор

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна