Будённый үүлдэр


Будённый нь бүрэлдэх, боловсронгуй болох явц нь үргэлжилсээр л байгаа харьцангуй залуу үүлдрүүдийн нэг билээ. Анхандаа будённый үүлдрийн морийг морин цэргийн шаардлагад зохицуулан гаргаж авсан ч хуягт, танк, пулемётын өөдөөс сэлэм эргүүлсэн морин цэрэг ямар ч нэмэргүй болохыг дэлхийн хоёрдугаар дайн тэр дороо л харуулсан билээ.
Тэгээд ч будённый үүлдрийг биеэ даасан тусдаа үүлдэр гэдгийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрч бүртгэсэн 1948 он гэхэд дайн хэдийнэ дуусчихсан байв. Тиймээс эрч хүчтэй, тэсвэртэй, жолоо сайн мэдэрдэг гээд морин цэрэгт шаардлагатай бүхнийг шингээсэн энэ үүлдрийг морин спортод идэвхтэй хэрэглэх болсон юм.
Будённый үүлдэр нь конкур ба гурван төрөлтөд хамгийн өндөр амжилт үзүүлдэг. Үүнээс гадна морины сургалтын уралдаанд ч дутахгүй сайн үзүүлэлттэй оролцдог. Цагтаа эдгээр адуу нь тачанка тэрэгний хатирч морьдын уралдаанд оролдог байлаа. Тачанка гэхээр социализмын үед төрж, өссөн хүмүүс сайн мэдэх байх л даа. Пулемёт зоосон дөрвөн дугуйтай тусгай тэргийг ийнхүү нэрлэдэг байсныг. Оросын иргэний дайны үеэр түүнийг хөдөлгөөнт галын дэмжлэг болгон өргөн ашигладаг байсан билээ.
Тачанкагийн уралдаанд зэрэгцүүлэн дөрөвлөн хөллөсөн морьд хатиран тойргоор уралддаг байсан. Дөрөвлөсөн морьдыг жолоодох гэдэг амаргүй, ихээхэн ур чадвар шаарддаг гээд бэрхшээлтэй зүйл их байсан болохоор цаг хугацаа өнгөрөхийн хэрээр энэ уралдаан мартагдсан юм.
Зүс
Өргөн, төвгөр урт цээжтэй, дөрвөн мөч тулгуур сайн, сэрвээ өндөр, толгой хөнгөн, хамар шулуун, хүзүү өндөр. Хөлийн булчин маш сайн хөгжсөн. Алтлаг шар зүстэй. Азарга нь сэрвээгээрээ 170 см, гүү 168 см хүрдэг.
Дотроо түгээмэл, лагс ба дорных гэсэн гурван төрөлтэй. Түгээмэл нь цэвэр цусны англи үүлдэр ба дон үүлдрийн адууны шинж чанаруудыг тэгш байдлаар хослуулсан байдаг. Том биетэй ч тэсвэр сайтай.
Дорнын төрөл нь гадаад байдал чанараараа дон адуутай ойролцоо. Маш их тэсвэртэй.
Лагс төрөл нь урт их биетэй маш лагс том. Хүч сайтай ч хурд тааруу.
Гарал
Будённый үүлдрийг хасаг цэргийн дон адуун дээр суурилан гарган авчээ. 20-р зуун гарснаар хурднаас гадна хүнд зэсвэг техник чирэх чадвартай хүчтэй адууны хэрэг гарчээ. Энэ шаардлагад нийцүүлэхээр дон адуу ба цэвэр англи адууны цусыг хослуулжээ. Ингэснээр будённый үүлдэр нь дон үүлдрээс тэсвэр, арчилгаа бага шаардсан байдлыг нь, англи адуунаас хурд, огцом занг нь өвлөн авчээ. Ер нь будённый үүлдрийг бий болоход перс, турк, карабах адууны цус ч оролцсон байдаг.
Орост тухайн үед иргэний дайн болж байсан ч Улаан армийн хэрэгцээнд зориулсан үүлдэр буюу хожмоо будённый гэж нэрлэгдэх болсон үүлдэр гаргаж авахад зориулсан “Адуу үржүүлэг ба адуу судлалын удирдах газар” хүртэл байгуулж байсан гэдэг.
Зөвлөлт Орос улсын домогт жанжин Семен Михайлович Будённый нь энэ үүлдрийг бий болоход гар бие оролцсон болохоор ийнхүү нэрлэгдсэн байдаг.
Үүлдрийг бий болгох явцад адууны арчилгааг өөрчлөн уламжлалт бэлчээрийн сүргийн маллагаанаас татгалзан хагас бэлчээрийн маллагаанд шилжжээ. Ингэснээр нас залууг адууг бэлчээрийн нөхцөлд өлчир чийрэг өсөх нөхцлөөр хангаж, нас бие гүйцсэнийг нь жүчээнд тэжээл, өвсөөр тэжээж, шаардлагатай хүчтэй, жинтэй байх нөхцлөөр хангаж чаддаг болжээ.
Мөн шинэ үүлдэрт цэвэр англи цус давамгайлах нь хурд сайтай ч хэт эмзэг, явуу бие хаатай үүлдэр бүрэлдэхэд хүргэх нь ойлгомжтой болсон тул дон адууны азаргыг илүүтэй хэрэглэх болсон байна. Ийнхүү 1926-1940 оныг хүртэлх хугацаанд 70 гаруй цэвэр англи азарга, дон азаргыг оролцуулсан байдаг.
Орчин үе
Будённый үүлдрийн адууны давуу чанаруудыг үргэлжүүлэн хөгжүүлэх, үүлдрийг давуу талуудыг бэхжүүлэх ажил одоо ч гэсэн үргэлжилсээр. Эрлийз үүлдрийн адууг гол төлөв бартаагүй замд уралдуулан шалгадаг байсан бол сүүлийн жилүүдэд саадтай уралдаан стипль чейз оролцуулах болсноор үүлдэрт тавьдаг шаардлага ч өндөр болсон байна.
Будённый үүлдрийг үржилд орохоос өмнө 2 настайгаас нь эхлэн шалгадаг тусгай системийг хүртэл боловсруулан гаргажээ. Ингэхдээ 25 м шулуун замд унаж хатируулах, цогиулахад хийж байгаа алхмыг тоолно. Алхмыг урт, хурд, явдлын уян хатан байдал, жолоо мэдрэх чадвар зэргийг нь харж үнэлнэ. Үүнээс гадна шпрингартен дотор 150 см хүртэл өндөр саад дээгүүр харайлган, харайх чадварыг нь тодорхойлно. Үүний дараагаар хамгийн шилдгүүдийг нь үржүүлэгт оруулж бусдыг нь спорт, болон хурдны чиглэлээр өсгөдөг. Ингэж үүлдрийн хамгийн шилдэг, сайн шинж чанаруудыг агуулсан адууг залууд нь хурдны зам, спорт төрөлд гардаг биеийн болон сэтгэл зүйн хэт ачаалалд оруулалгүйгээр эрүүл саруулаар нь өсгөх боломжтой болдог байна.
























0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Ням, 16:47 минут Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна