Армиас төрсөн Тод манлай


Армиар овоглосон Архангайн Хотонт сумын уугуул нэгэн бол МУ-ын Тод манлай уяач Ц. Аюуш билээ. Багаасаа л үеийнхнийхээ нэгэн адил хурдан морь унаж, баяр бахдал, зовлон жаргалыг нь амсаж явсан түүнийг хувь тавилан өөрийн эрхгүй хөтлөн адуунд орчихсон гэдэг. Тэдний ээж аав Хужирын гол, Цагаан сумаар нутаглах ба үхэр, хонины фермд сааль саадаг байжээ. Аюуш хүү ээжийнхээ дүү болох Содноо, Чимиддорж гэх хоёр ахынхаа уясан хурдан морьдыг унана. Бяцхан хүүгийн сэтгэлд тэр жилийн нэгэн наадам санаанаас нь огт гардаггүй байсан гэх. Долоон настай жаалхүү анх удаа сумын наадмын үзсэн нь энэ байлаа. Энд Содноо ахынх нь хээр морь түрүүлж, бас болоогүй Содноо ах барилдан түрүүлжээ. Тэнд л наадам гэж нар хүртэл инээсэн баярын амтыг мэдэрч, гуанзны хуушуурын гурил нь хүртэл гоё үнэртэй байдгийг анх мэдэрсэн дээ хэмээн хожмоо хүүхэд насныхаа тухай дурсамжиндаа өгүүлсэн байдаг юм. Ийнхүү “дэлхийтэй танилцаж явсан” хүү сумынхаа дунд сургуулийг төгсөөд 1974 онд цэрэгт мордож Зүүнбаянгийн 149 дүгээр ангид хуваарилагдан очжээ. Тэнд радиолакацийн курст нэг жил суралцаад шууд офицер болж армитай ажил амьдралаа холбоод олон олон жилийн нүүрийг үзсэн байдаг юм.
Аяа Алдарт анх Монгол улсын Тод манлай уяач Гарамжав гуайн туслах уяачаар шавь орсноор моринд илүү хорхойсох болжээ. Ингээд 1984 оноос эхлэн улсын их баяр наадамд хурдан морьдоо уралдуулж эхэлжээ. Анх их нас, даага хоёр сойж, алаг даага нь 15-аар ирэх нь тэр. Унаган адууны амжилтанд урамшсан Аюуш морь уях төрийн их хэрэгт уйгагүй шамдсаар найман жилийн дараа төрийн зарлигт наадмаас анхны хишгээ хүртэх нь тэр. Магнай тэнийн баярласан тэр наадам бол 1992 он буюу АХ-ын 71 жилийн ойн улсын наадам байлаа. Тэр жилийн наадмын өмнөхөн бусад адуугаа уралдуулаад ганц хээр морьтой ирээд айрагдсан нь энэ асан аж. Аяагийн хээр морь тэр жил тасархай хурдан байжээ. Тухайн үед Доржсүрэнгийн хээр, Аюушийн хээр хоёрыг л хардаг, ярьдаг жил байсан гэдэг. Хээр мориныхоо буянаар Аюуш уяач анх удаа төв цэнгэлдэхэд хөл тавьж үзэв. Төрийн асрын өмнө ажнай хүлгээ айргаар мялаалгаж, өөрийнхөө нэр цолыг анх удаа дуудуулав. Тэгэхдээ ардын армийн гэж цоллуулсангүй. Сэргэлэн сумаар цоллуулчихав. Гэтэл Сэргэлэнд Аюуш гэж уяач хэн байдаг билээ гэж сэтгүүлч, морь судлаач А.Баярмагнай сурвалжлан Ардын армийн офицер болохыг тогтоож “Улаан од” сонинд бичээдэхэж. Уг нь Аюуш армиараа цоллуулчихаар ажил тасалж морь уясан зэмэнд унаж магад гэж болгоомжилсон хэрэг байж л дээ.
Ийнхүү наадмаас хойш долоо хоногийн дараа Жадамбаа генерал түүнийг дуудууллаа. “Авахуулж дээ” гэж бодсоор л яваад ортол харин ч эсрэгээрээ эргэдэг байгаа. Яамны удирдлага түүнийг хүлээн авч “Чи одоо БХЯ-ны уяач болсон”-ыг дуулгажээ. Тэгээд ирэх жилээс морьдоо армийн нэр дээр уралдуул. 15 хоногийн цалинтай чөлөө олгоно. Яг л тамирчинтай адил бэлтгэлд гарч байна гэж бод гэх нь тэр. Ингэж л нар гийсэн нэгэн өдөр армийн албан ёсны уяач болж байжээ. Түүнээс хойшхи он жилүүд түүний хувьд жинхэнэ оргил жилүүд байлаа. 2001 он гэхэд Аюуш уяач улс болон бүсийн наадмаас дөрвөн түрүү, 27 айраг хүртсэн байв. Зөвхөн хязаалан шүдлэнгээр дөрвөн түрүү авч, “Гээдэн хээр”-ийг нэг зунд гурван том наадамд түрүүлгэсэн адтай уяач бол Аюуш агсан байлаа. “Ах нь адуугүйгээр нэг ч хонож нэг ч хонож чадахгүй, тиймдээ л өвлийн хүйтэн хаврын хавсаргыг хайхралгүй хөдөө хөхөрч, гадаа гандаж явахав. Тэгээд ч адуун дээрээ байж багачуулынхаа тарыг танина шүү дээ. Нөгөө талаар би чинь уяач л болохоос армийн хошууч хүн. Цэргийн хүн даргын тушаалыг л биелүүлэх учиртай. Миний үүрэг бол армийн морьдыг сайхан давхиулах” хэмээн жаргалтай нь аргагүй инээх энэ эрхэм өдгөө холоо яваад багагүй хугацаа өнгөрчээ. Гэсэн үр хүүхдүүд, шавь нар нь түүний үргэлжлэл болон энэ цагийн түүхийг бичилцсээр л явна.







0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна