А.Наранбаатар: Гадны нарийн мэргэжлийн эмч монгол адуунд үзлэг хийнэ


-Хурдан морины хөгжилд хувь нэмрээ оруулж буй эрхмүүдтэй уулзах сайхан байдаг. Та ч гэсэн тэдний нэг нь? Яагаад заавал энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсон юм бэ? Ирландад амьдардаг байхдаа найзуудтайгаа нийлээд хурдан морины талаар их ярьдаг байлаа л даа. Эх орноосоо хол байсан хүмүүс морь ярьж уужирдаг байсан гэх үү дээ. Бидний хүсэл зорилго нэг байсан учраас монголдоо морин спортыг хөгжүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулъя гэдэг дээр нэгдэн 2008 онд Энхтөр, Батсуурь гэсэн хоёр найзтайгаа нийлж “Монгол Экүэстрэн” компаниа байгуулсан. Тэгэхдээ Ирландад.
-Холын ногоон оронд мэндэлжээ дээ?
-Тиймээ, тэгээд зун долоон сард нь амралтаараа ирж нэрээ авч байлаа. Сонирхуулаад ярихад “Монгол” гэсэн үг орсон нэрийг тэр бүр компаниудад өгдөггүй юм билээ. Харин бидэнд тийм боломж тохиосон. Хүмүүс ар өврийн хаалга байв уу гэж асуудаг ч би адуу гэдэг угаасаа хийморьтой амьтан учраас бидний хүслээр болсон байх гэж боддог.
-Уучлаарай, “экүэстран” гэж ямар утгатай үг вэ?
-Экүэстран гэдэг нь англи үг. Монгол хэлнээ хөрвүүлбэл морьтон гэсэн үг л дээ. Экүэстрэн гэдэгт морин спортын бүх зүйл хамаардаг. Манай компани одоохондоо адууны эдлэл хэрэгсэл худалдаалж байгаа ч яваандаа эмчилгээ, сувилгааны зориулалтай эм болон эмийн бүтээгдэхүүн оруулж ирэх, уяачдынхаа энэ талыг мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах бодолтой байгаа.
-Яг одоо мориныхонд юу санал болгож болохоор байна?
-Эмээл хазаар, амгаа, уралдааны морины дөрөө гэх мэтчилэнгээс эхлээд морины эдлэл хэрэгсэл бий. Ер нь бол уралдааны морины эдлэл хөнгөн материалаар хийгдсэн, стандартын шаардлага хангасан бат бөх чанар сайтай байх ёстой. Жишээлбэл гадны оронд уралдааны дөрөөг хуванцар, юмуу хөнгөн цагаанаар хийдэг учраас их хөнгөн байдаг. Манайхан болохоор хар төмрөөр хийдэг учраас хүнд байдаг. Амгааг ч ялгаагүй хар төмрөөр хийдэг. Түүнээс болоод морины ам цуурах нь бий шүү дээ. Бидний оруулж ирдэг амгаа тийм хүндрэл үүсгэхгүйн сацуу өвөл хайрахгүй давуу талтай. Ер нь европын морины эдлэл хэрэгслүүд адуунд ямар нэг сөрөг нөлөөгүй бөгөөд эдэлгээтэй байдаг.
-Энэ төрлийн бизнес эрхлэхэд хүндрэл ихтэй байдаг гэж сонсож байсан юм байна?
- Байлгүй яахав. Хил гаалийн татвараас эхлээд асуудал мундахгүй л дээ. Дээр нь манай уяачдын сонирхдог бүтээгдэхүүн хязгаарлагдмал. Хамгийн гол давуу талыг нь төдийлөн сайн мэддэггүй. Жишээлбэл Европ хазаар гэхэд хамар нь тусдаа олон салж нийлдэг удаан эдэлгээтэй. Гоёлынх ч бий. Үүнийг тэр мэдэхгүй байх шиг байгаа юм.
-Бүтээгдэхүүнээ хаанаас авдаг вэ?
-Гол төлөв Англи, Ирланд, Германи Испани, Турк, Энэтхэгт үйлдвэрлэсэн эдлэл хэрэгслийг гэрээгээр оруулж ирдэг.
- Буруу сонсоогүй бол Ирландаас нарийн мэргэжлийн эмч урин авчирч адууны эмчилгээ хийлгэдэг гэсэн байхаа?
-Ноднин наадмын үеэр Ирландын малын эмч, миний найз Рекордо ирээд Хүй долоон худагт байсан айлуудын уяагаар явж эмчилгээ хийсэн. Ер нь ажиглаад байхад манай малчид уяачдад адууны эрүүл мэнд, ялангуяа хурдан морины эрүүл мэндийн талаар мэдээлэл хомс байдаг юм билээ. Харин Ирланд, Английн тухайд энэ талаар маш өндөр шаардлага тавьдаг. Түүнийгээ дагаад эмч нарынх нь боловсрол мэдлэг сайн байдаг л даа. Найз маань маш их үнэтэй мэдээллүүдийг өгсөн. Жишээлбэл хурдан морины хөлсөөр ямар элементүүд алддагдаж байдаг. Түүнийг хэрхэн нөхөх гэх мэтчилэн. Цаашлаад тарилгыг хэрхэн хийх, шингэний хэмжээ нь ямар байхав гэх мэтчилэн анхан шатны мэдэгдэхүүнийг маш энгийнээр тайлбарласан. Энэ жил авчрах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь бид цаашдаа адууны эрүүл мэндийн тал дээр тодорхой мэдээлэл зөвлөгөөг уяачид, малчиддаа цаг тухайд нь хүргэхийн сацуу эмчилгээ үйлчилгээг үзүүлэх бодолтой байгаа.
-Чихэнд чимэгтэй мэдээлэл байна. Манай уншигчид сонирхвол хаана хандах ёстой вэ?
- Сүүлийн үед манай уяачид болон надтай уулзаж байгаа адуу мал сонирхдог хүмүүсийн сэтгэлийг зовоож байгаа зүйл бол хөл шөрмөсний асуудал байна. Тиймээс энэ талаар заавар зөвлөгөө өгөх хүнийг авчиръя гэсэн бодолтой байгаа. Зөвхөн малын эмч ч биш адууг гардан малладаг туршлагатай нэгнийг наадам дууссаны дараа 9, 10 сард Монголдоо авчирна.
- Моринд эм, эмийн чанартай бүтээгдэхүүн хэрэглэх нь сүүлийн үеийн дадал болохоор уяачид энэ тал дээр нэлээд алдаа гаргадаг?
- Ийм байдал ажиглагддаг. Адуу ч гэсэн ялгаагүй амьд организм. Хүнээс ялгаагүй эмийн тун хэтэрсэн буруу хэрэглэсэн тохиолдолд сөрөг нөлөөтэй. Тиймээс уяачид маань зөв газраас зөв эм тарилгаа авч зааврын дагуу хэрэглэх ёстой.
- Ингэхэд та ямар мэргэжилтэй юм бэ?
- ХААИС-ийн малын эмчийн ангийг төгсөөд, Ирландад хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтэн, интернет бизнесийн чиглэлээр суралцсан. Хөдөө аж ахуйн тогтвортой хөгжил орон нутгийн өмчлөл чиглэлээр мастер хамгаалаад ирсэн. Өөрийн сонирхлын дагуу адууны зохиомол хээлтүүлэг үржүүлгийн курсийг Англид хамгаалсан, мөн адууны тэжээллэг болон тэжээллэгээс хамаарсан өвчин эмгэгүүд гэсэн сэдвээр Ирландад сургалтанд хамрагдаж, дадлагажсан.
-Ер нь юу таныг адуутай холбосон юм бэ?
Морь сонирхсон моринд орсон түүх хүн болгоных адилхан байдаг байх. Би Хэнтий аймгийн Өндөрхаанд төрж өссөн. Манай аав ээж насаараа багшилсан хүмүүс. Гн хээхдээ аав маань зуныхаа амралтаар хөдөө гарч морь уядаг байсан. Тэр үед багш нарыг малтай байж болохгүй гэдэг байлаа шүү дээ. Гэсэн хэдий ч нуугдаж байгаад уядаг байсан. Өвөөгөөс маань уламжилсан ганц хоёр хурдан морь байсан юм билээ. Би яахав аавыгаа дагаад зуныхаа амралтаа хөдөө өнгөрөөдөг. Тэгэнгээ морь унана, хонь хариулна.
Хурдан морь унаж байв уу?
- Сунгаан давхилд бол яг уралдаанд бол үгүй. Тэгээд 7 дугаар ангисаа эхлээд Бадрал ахыгаа дагаж морийг уяж эхэлсэн дээ. Айхтар түрүүлгэж айрагдуулж байгаагүй ч сэтгэл хангалуун байдагсан. Харин оюутан байхдаа нилээд хэдэн айраг, түрүү авсан шүү. Одоо ч ялгаагүй өвөг дээдсээс өвлөгдөж ирсэн хэдэн адууныхаа цусыг сайжруулаад явж байна. Манайх хоёр гурван азарга адуутай. Анхандаа адуу цөөнтэй хүн эр болгоныг нь уядаг гэдэг шиг эр болгоноо барьж уячихаад шоолуулж л байлаа. Одоо эр болгоноо уях шаардлагагүй болж дээ. /инээв/Бид . Аавын нас дээр гарч биднийг гадаадад байхад морьдоо сургаж чадахгүй болохоор морьдоо бага ил төрөл гээд тэр бүр адуун дээрээ очиж чадахгүй аав маань л уяа сойлгыг нь тааруулдаг юм. Нас нь яваад биднийг гадаадад байхад гадна дотны нэлээд хэдэн хүнд адуу өгсөн юм билээ. Тэдгээр цөм сайн давхиж байгаа дуулддаг.
-Би өөрийг чинь хамгийн анх www.moriton.net-ийн эзэн гэдгээр мэддэг байлаа. Танайх байнгын уншигч олонтой байх шүү?
- www.moriton.net гээд монголын морь сонирхогчдын блог портал байгаа юм. 150 гаруй блог 200 гаруй хэрэглэгчтэй. Ер нь гадаадад байгаа монголчууд маань өвөг эцгээс уламжлалж ирсэн хууч яриаг, түүх зураг тууж гээд өөр хоорондоо маш их мэдээлэл солилцдог. Нөгөө танай сэтгүүлд гарсан ярилцлагуудад дээр байдаг шүү дээ. Мориныхоо тухай яриад суухаар нойргүй хонодог гэж. Тэрэн шиг л бид ч гэсэн нэгнийдээ очоод хаа хамаагүй нутгийн морь яриад суучихдаг байлаа. Түүнийгээ бусадтай хуваалцах гэсэн үүднээс интернет бизнесийн сургууль дөнгөж төгсөж байсныгаа ашиглаад блог портал нээсэн юм. Одоо манайх 150 блогтой веб сайт болсон байна. Цаашид улам бүр өргөжүүлж дэлхийн өнцөг булан бүрт байгаа моринд дуртай монголчуудын хөтөч болгоно.
-Сайхан санаа байна. Цаг зав гарган ярилцсан танд баярлаа.Таны ажилд амжилт хүсье.
А.Энхжил



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
8 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
10 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
13 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
14 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
14 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
8 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
14 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
14 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
10 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
13 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна