Хошой мэргэн Д.Нямсүрэн: Мухардаан удмын харваач гэдгээрээ бахархдаг


-Таныг удам дамжсан харваач гэдэг юм билээ. Хэдийнээс эхэлж харваж эхэлсэн бэ?
-Аав өвөө хоёроос маань эхлээд манайханд харвадаггүй хүн ховор. Би ч гэсэн тэднийгээ дагаад яалт ч үгүй энэ спортонд хөл тавьж, удам залгасан харваач болсон. Манай хүүхдүүд ч харвадаг . Бидний хувьд сур харвана гэдэг бахархал минь болсон. Бага байхын л аавыгаа дагаж харваж, тавдугаар ангид байхдаа анх аавынхаа хийсэн нумаар тэмцээнд орсноо ер мартдаггүй. Хожим 1979 онд оюутан болсноосоо хойш албан ёсоор харваж эхэлсэн. Ер нь манай удамд улсын мэргэн цолтой зургаа, спортын мастер 20-иод хүн бий. Миний хоёр хүү спортын мастер, миний охин уржнан жил улсад түрүүлж байсан. Манайхныг нутгийнхан маань Мухардаантан гэж нэрлэдэг. Мухардаан гэдэг нь хөгшин аавыг маань хүндэтгэж нэрлэсэн нэр. Уг нь жинхэнэ нэрийг нь Цэвээндорж гэдэг л дээ.
-Аав шигээ нум урладаг уу. 30 гаруй жил аавынхаа хийсэн нумаар харвасан байх даа?
-Цэрэг, оюутан болж амжихгүй явсаар аавын ур дүйнээс эзэмшиж чадаагүйдээ одоо хэр нь харамсаж явдаг. Өнөөдрийг хүртэл 30-аад жил харваж байгаа юм уу даа. Аавынхаа ямааны эврээр хийсэн удам дамжсан нумаар анх удаа харваж байлаа. Өнгөрөгч жилүүдэд дөрвөн нум элээх шив дээ. Анхны нум шатсаны дараа аав маань" Би өөрөө нум хийж чадахаа байлаа" гээд авга ах Пүрэвт нум хийх, Гүржав ахад сум хийх үүрэг оноосон юм гэсэн.
-Нум сум гэдэг бол харваач хүний хувьд их эрхэм зүйл шүү дээ. Таны гурван ч нум галд түпэгдсэн гэсэн. Тэр үед нь цээрлэх сэтгэл төрж байв уу?
-Одоо барьж байгаа нумнаас өмнө харваж байсан гурван нум маань гурвуулаа галд өртсөн. Анх Гүржав авгынд гал гарахад тэнд байсан миний нум хамт шатсан. Дараа нь Хэнтий аймгийн Батширээт сумын засаг даргаар ажиллаж байхдаа нэг удаа хөдөө яваад ирсэн чинь гэрийг мааньшатаачихсан байсан. Түүнийг би санаатай хорлон сүйтгэх ажиллагаа байсан байх гэж боддог. Уг нь сурын спортыг хөгжүүлэх санаатай л хэдэн нумаа тэнд аваачсан байсан юм. Тэр галаар миний багадаа харваж байсан нумнаас эхлээд аав өвөөгийн маань удам дамжсан таван нум шатсанд одоо хэр харамсаж явдаг. Одоо миний барьж байгаа сумыг Сэлэнгэ аймгийн Дулаан Хан сумын харъяат спортын мастер Баатар гэдэгхүн хийсэн.Энэ хүн сум хийхэд нэлээд гаршиж байгаа хүн л дээ.Хүүхдүүд маань ч гэсэн энэ хүний нумаар харвадаг.
-Сонирхоод асуухад танай удамд хэчнээн харваач байсан бэ? Хоорондоо тэмцээн зохиож өрсөлдөж байсан уу?
-Өөрийнхөө удмын харваачдын тухай "Мухардааны удмын харваачид” гэсэн ном гаргасан. Энэ номондоо аавын маань удмын хүү, ач, зээ зэрэг харваж байгаа бүх л хүмүүсийг багтаасан байгаа. Манай хөгшин аав Мухардаан гэдэг хүн таалал төгсөхдөө хүүхдүүддээ гэрээс үлдээсэн. Аав маань сур харвахаас гадна их сайн дархан хүн байсан. Харин аавын дүү Пүрэв авга маань сураар төрөл бүрийн зүйл хийхдээ мэргэшсэн хүн байсан. Өв өө маань өнгөрөхдөө аавд "Чи хожим хүнд юм хийж өгөхдөө мөнгийг нь битгий урьдчилж авч байгаарай" гэж харин Пүрэвээ авгад "Та нар хичнээн сайн харваач болсон ч ах дүү нараараа талцаж нэг баг болж битгий харваарай" гэсэн юм гэнэ билээ. Залуу байхдаа бид нар хэн нь ч гэсэн сайн харвадаг байсан болохоор нэг баг болж харвая гэсэн санал гаргаж байсан ч Пүрэв авга маань зөвшөөрөөгүй. Сүүлийн үед юм чөлөөтэй болсон юм чинь тэгж харвах санаа гарч л байдаг юм.
-Монголд танайхаас өөр үе удмаараа харвадаг харваачид байдаг уу?
-Байдаг байх. Монгол улсын хэмжээнд Дорнод аймгийн Баян-Уул сум харваачдаараа тэргүүлдэг. Би ч гэсэн энэ аймгийн хүн. Манай аймгийн сур харваачид миний мэдэхийн улс хувьсгалын 55, 60, 65,70, 75, 80 жилийн наадмуудын түрүүг авч байсан нь их билэгшээлтэй санагддаг. Өөр олон ч бий. Би өөрөө улс хувьсгалын 70-н жилийн ойгоор түрүүлж хошой мэргэн цол хүртсэн.Үүнээс өмнө 1987 онд "Монголын бүх ард түмний наймдугаар спартакиад"-д түрүүлж, улсын мэргэн болж байсан.
-"Сурын холбоо"-тойгоо хэр холбоотой байдаг вэ. Өөрийн гэсэн шавь нартай болж байна уу?
-Харваа дуусчихсан байсан ч гэсэн дараа жил ямар ямар тэмцээн зохиох вэ гээд сурын холбоо жилийн дөрвөн улиралд ажилтай байдаг. Би өөрөө сурын холбооны тэргүүлэгчийн сонгуультай. Нэг үе сурынхныг тоодоггүй байсан боловч ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш хүмүүс сурын харвааг илүү ойлгож мэдэрдэг болсон. Сурын спорт улирлын чанартай болохоор хавар нэг л их биенээ санасан хүмүүс уулздаг. Бид нар чинь бөхчүүдээс дутахааргүй ёс жаягаа барьдаг хүмүүс. Суранд нэг орсон хүн гарч чаддаггүй болохоор Багануурынхаа залуучуудын хүсэлтээр нум сум хийж өгөх санаатай байгаа. Шөнө нум сумаа харваж байна гэж зүүдэлж хонох юу ч биш. Ялангуяа оноод ирэх юм бол урамшаад бушуухан хавар болоосой л гэж бодогддог болчихдог юм. /инээгээд. сурв/ Ажил ихтэй байсан ч орон нутгийнхаа наадамд байнга оролцдог.
Ш.Бадмаа

1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
202.126.88.159
Um sain amgalan boltguia
Reply