Цэнхэрийн бахархалт хүү


Архангай аймгийн Цэнхэр сумаар овоглосон улсын цолтон тав буй. МУ-ын Манлай уяач Тойруулгын хэмээх С.Самдан, МУ-ын Алдарт уяач Т.Жалбуу, Д.Даваажав, жаахан хэмээх Ж.Дамдинсүрэн, Г.Чойдорж нар юм. Цэнхэр нутгийн унаган хөвгүүд удамт хурдан хүлгүүдээ сойж, ус нутгийнхаа нэрийг гаргасаар яваа юм. Эдгээр уяачийн нэг нь болох МУ-ын Алдарт уяач Г.Чойдорж нь хар бага наснаас хурдан моринд хорхойсож, олон сайхан хүлгээ сойж, ард түмнээ баясган цэнгүүлж, амжилтаар дүүрэн нааджээ. Түүний хурдан морины үйлсэд нэгэн сэтгэлээр зүтгэж, нөр их хөдөлмөрлөснийг төрөөс үнэлж 2000 онд МУ-ын Алдарт цол олгожээ. Түүнд онцолж ярихаар олон хурдан хүлгүүд байдаг билээ. Сартай зээрд, халтар морь, өндөр зээрд гэх мэт буянт хурдан хүлгүүд нь түүнийг Алдартын энтэй Алдарт уяач болгожээ. Түүний “бүлтгэр хээр” гүүний таван эр төл Архангай, Өвөрхангайн наадмуудад урамтай сайхан уралдаж олон айраг, түрүүг авчээ. Түүний дээр дурдсан хурдан морьдын амжилтын буухиаг сөхөн харвал ийм билээ. Өндөр гэгээн Занабазарын түмэн өлзий гийсний 360 жилийн ойд зориулсан даншиг наадамд түүний сартай зээрд хязаалан түрүүлж, МСУХ-наас торгон мяндсан алтан жолоогоор шагнагдсан ажээ. Тэрхүү сартай зээрд морь нь 1996 онд Өвөрхангай Хархорингийн 40 жилийн ой, Баянхонгорын Баян-Овоо сумын 50 жилийн ой, 1998 онд Өвөрхангай аймгийн Сайн Ноён Хан Намнансүрэнгийн 120 жилийн ойд түрүү өргөсөн. Халтар морь нь 1993 онд Цэнхэр сумын 70 жилийн ойд тавд хурдалж, 1996 онд Өвөрхангай Хархорины 40 жилийн ойд аман хүзүүдэж уясан эзэн, унасан хүүхдээ баясгажээ. Харин өндөр зээрд морь нь 1996 онд Өвөрхангай Бат-Өлзий сумын наадамд түрүү өргөж, 1997 онд Архангай аймгийн наадамд гуравт хурдлан, 1998 онд Өвөрхангай Сайн ноён хан Намнансүрэнгийн 120 жилийн ойд айргийн гуравт давхижээ. Уясан бүхэн нь хурдлана гэдэг уяач хүний бахархал байдаг билээ.
Ш.Бадмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна