Анхны бага хурал, ахмадуудаа дурссан харваа


Үндэсний сурын харвааг хөгжүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 133 дугаар зарлиг буулгасны 10 жилийн ойн хүрээнд МҮСХ-оос цөөнгүй ажил зохиож байна. Саяхан МҮСХ, Монголын уламжлалт харваачдын холбоо (МУХХ), аймгийн ЗДТГ, аймгийн Нэгдсэн музей хамтран "Монгол Улсын үндэсний сурын харваа" сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлыг Сүхбаатар хотод явуулав. Энэ бага хуралд "Үндэсний сурын харвааны үүсэл хөгжил" /Сурын холбооны хүндэт Ерөнхийлөгч, шинжлэх ухааны доктор, профессор, спортын мастер С.Батхуяг/, "Эртний монгол цэргийн гол зэвсэг" /Түүхийн ухааны доктор, профессор Ж.Базарсүрэн/, "Монголын уламжлалт харваа" / МУХХ-ны дэд тэргүүн, спортын мастер М.Зоригт/, "Сэлэнгэ аймгийн үндэсний сурын харвааны түүх" /Мэргэчүүдийн зөвлөлийн дарга, аймгийн сурын холбооны тэргүүн, улсын мэргэн Ж.Сүхбаатар / , "Удам дамжсан харваачид" / Улсын мэргэн, спортын мастер П.Гарамдорж/ зэрэг түүхэн баримт дэлгэсэн сонирхолтой илтгэлүүд тавигдаж, бага хуралд оролцогчдоор шүүн хэлэлцүүлэв. Энэ үеэр Алтанбулаг хотод байгаа аймгийн Нэгдсэн музейд үндэсний сурын харвааны түүхэн хөгжлийг харуулсан үзвэрийн булан нээж, музейн сан хөмрөгийг баяжуулсан юм. Бага хуралд оролцогчдыг аймгийн ЗДТГ хүлээн авч хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйл гардууллаа. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул сурын холбооны хүндэт мэргэн Даржаагийн Жамбаагийн нэрэмжит хүүхдийн харваа сурын талбайд болж, уг харваанд 50-иад өсвөрийн харваачид оролцон цэц мэргээ уралдуулав. Хөвгүүдээс Т.Дамдинбазар /Төв/ 23 онож түрүүлэн, удаах байрт Г.Содбилэг /Петровис/, М.Сосорбарам /Булган Бүрэгхангай/, Ш.Шинэмөрөн /Төв/, А.Сайнболд /Хэнтий/ нар шалгарсан. Охидоос Б.Мөнхтуяа /Улаанбаатар/ 23 онож манлайлан, Д.Энэрэл / Төв/, Г.Бямбасүрэн /Орхон/, Э.Биндэръяа /Өмнөговь/, Б.Санчирнаран/Төв/ нар шагналт байр эзлэв. Мөн хүүхдийн харвааны дараа Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын уугуул үндэсний сурын ууган мастер, улсын мэргэн Шагдарын Жамбасамбуугийн нэрэмжит харваа 21 дэх удаагаа амжилттай болж өндөрлөв. Энэ харваанд Төв, Хэнтий, Өвөрхангай, Булган, Дархан-Уул, Орхон, Өммөговь, Дорноговь аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдээс 120-иод харваачид оролцсон юм. Эрэгтэй харваачдаас 40 сумаас 29 оносон спортын мастер Б.Жалбаа, Р.Амарболд, Н.Өлзийбилэг нар тэргүүн байрын төлөө товх харвахад аль хэдийнэ 70 нас зооглосон ахмад харваач, спортын мастер Б.Жалбай /Петровис/ анхны сумаар онож, залуу мастеруудыг ардаа орхин урамтай сайхан түрүүлж, харваачдаа баярлууллаа. Түрүү байрын товхоос мултарсан хоёр залуу мастер сум уралдуулсаар сүв эргэх мөчид Н.Өлзийбилэг /Багануур/ онож хоёрдугаар байр ззлэн Р.Амарболд / Хэнтий/ гуравдугаар байрт орж, спортын мастер Ц.Энхчулуун, Улсын мэргэн, спортын мастер Б. Баярсайхан нар дөрөв, тавдугаар байрны шагнал хүртэв. Эмэгтэйчүүдээс энэ оны нээлтийн харвааг магнайлсан Улсын мэргэн, спортын мастер Х.Оюунчимэг /Төв/ 40 сумаас 26 онож түрүүлэн, Улсын мэргэн спортын мастер С.Энхтунгалаг /Алдар/, спортын мастер С.Цэрэнбуу /Алдар/, Б.Пунсапдулам / Өвөрхангай/, Б.Бямбаа / Өмнөговь/ нар шагналт байрт шалгарсан юм. Ийнхүү сурын талбайд нэр алдраа мөнхөлсөн Сурын холбооны хүндэт мэргэн Д.Жамбаа, Улсын мэргэн, спортын мастер Ш.Жамбасамбуугийн үр хүүхэд, ач зээ нар энэ харваануудыг ивээн тэтгэж, харваачдынхаа хамт эрхэм буурлуудаа эргэн дурсаж хүндэтгэл үзүүллээ. Хравааны үеэр шиврээ бороо үе үе ширүүсч, харваанд зарим бэрхшээл тулгарсан ч уухайн түрлэгт тэнгэр бурхан уяран харваа амжилттай болсон. Харваачид маань удахгүй болох улсын аваргын харваандаа цэц мэргээ уралдуулах бэлтгэлээ базаахаар уухайгаа аялан нутаг нутгийн зүг хөлгийн жолоогоо залан алсын замдаа гарцгаалаа. П.Гарамдорж /Улсын мэргэн, спортын мастер/
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна