МУГЖ Н.Дагийранз: Төрийнхөө хайр ивээлийг хангалттай хүртсэн


-Кино урлагт хөл тавьсан үеийн дурсамжаас яриагаа эхэлье. Юу таныг кино урлагт оруулсан юм бэ?
Дундговь аймгийн “Хоёрдугаар таван жил” нэгдэлд хоньчин байлаа. 1959 онд аймгийн соёлын ордноос найруулагч ирж намын төв конторт кинонд тоглох хүн шалгаж байна гэхээр нь давхиад очлоо. Сарын дараа аймгаас дуудаад “та тэнцсэн хүрээд” гэхээр нь намынхаа даргад учраа хэлсэн чинь “яв яв малыг чинь өөр хүнд шилжүүлэхээс” гэсэн. Ингэж л анх аймгийнхаа клубт туслах жүжигчин болж байлаа. Тухайн үед сонсгол хэллэг хараа шалгаж авдаг, би ”Алтан намар”-г дуулж аврагдаж байлаа./ инээв/ .
Хоньчин залуу өөрийгөө ингээд л урлагийн хүн болчихно чинээ төсөөлөөгүй биз?
Тэгэлгүй яахав тэнцэнэ гэж ёстой бодоогүй. 1959 онд аймгийнхаа залуучуудыг төлөөлж, залуучууд оюутны анхдугаар их наадамд оролцсон нь хамгийн анх удаа тайзан дээр гарч байгаа нь тэр. Анх удаагаа олны хөлийн газар явж байгааг хэлэх үү хөлс гараад тайзан дээр гарахдаа сандарсан гэдэг чинь. Хүмүүсийн захиасыг санаад “хий” гэснийг нь хийгээд байсан чинь нэг мэдсэн чинь “алтан медалийн эзнээр Дагийранз шалгарлаа” гээд миний нэрийг дууддаг байгаа. Нэрээ сонсоод баярласан гэдэг жигтэйхэн.
-Тэгвэл дэлгэцэнд дүр бүтээсэн нь хэзээ вэ?
Анх аймгийнхаа театрт “Дэнлүүний баяр” жүжгийн сохор Ямамотагийн дүрд тоглосон. Тэгээд аймгийнхаа театрт нэг хэсэг байж байгаад “Монгол кино” үйлдвэрт орох хүсэлтэй байгаагаа Равдан, Чимэд-Осор гуай нарт хэлсэн нь болсон шүү. Тэд маань надад их тус болсон. 1963 онд 33 настайдаа Октьябрын баярын үеэр ирж “Монгол кино” үйлдвэрт дагалдан жүжигчнээр орж байлаа. 1964 онд “Тус биш ус” кинонд тоглож, дараа нь “Талын цуурай”, “Үер”, “Тэмцэл”, “Уул усны үр сад” гээд олон кинонд тоглосон доо. Эргээд бодоход жижиг том нийлсэн 30 гаруй бүтээсэн байна билээ.
-Та чинь бас кинонд дуу оруулдаг байсан байхаа?
-Харин кинонд дуу оруулахын тухайд Оросын “Бүхэлдээ хүний төлөө” гэдэг өргөн хэмжээни кинонд анх удаа дуу оруулсан. Эхний үед дуу оруулсан киногоо тоолдог л байлаа.Сүүлдээ тоогоо алдсан. Манай талийгаач Элбэгсайхан, Цэнд-Аюуш нарын дуу оруулсан кино 300 гарчихсан байх. Харин минийх эд нарын хэмжээнд хүрэхгүй ч ойролцоогоор сард 10 гаруй кинонд л дуу оруулдаг байсан. Заримдаа хүн байхгүй бол хоёр хүний дуу оруулна шүү дээ. Дээхэн үед кинонд дуу оруулах гэж бөөн юм болдог байсан. Одоо харин амархан болчихсон байна лээ.
-Бага байхдаа “Уул усны үр сад”-ын Жунайгаас жигтэйхэн айдаг байж билээ. Одоо хэр нь тэр дүр санаанаас гардаггүй?
-1980 оны кино шүү дээ. Энэ дүрээр маань хүмүүс намайг илүүтэй мэддэг юм шиг санагддаг. Жүжигчин хүн дүрээрээ танигдана гэдэг тэр дүр сайн болсны илрэл. Найруулагч маань “чи ерөөсөө баян Жунайн дүрд тогло” гэхээр нь би “туранхай жижигхэн биетэй над шиг хүнд баян хүний дүр зохихгүй байх ” гэсэн чинь “чамаас өөр хүн тоглож чадахгүй” гэсэн. Тэгээд л тоглосон доо. Зөөлөн юм шиг мөртлөө ширүүн. Ширүүн юмуу гэхээр жаахан мангардуу өвгөний дүр шүү дээ. Тэгээд ч баян Жунайн гадаад дүр төрх, надтай төстэй талдаа. Яагаав нөгөө “чи нойтон сормуустай амьтан гаргадаггүй. Хормойн бузартай эм” гэж хэлдэг ш дээ. Энэ үгийг хэлэх надад үнэхээр хэцүү байсан. Зохиол дээр тэгж байсан болохоор зөрөх эрх байгаагүй л дээ.
-Аль дүрдээ илүү хайртай вэ?
-Би тоглосон кино болгоныхоо дүр бүрт хайртай. Тэр олон хүний хөлс хөдөлмөр шингэсэн дүрийг “муухай” гэж хэлэх эрх надад байхгүй. Тэр хүмүүсийн дэмжлэгтэйгээр, тэр дүрүүдийн хүчээр би төр засгийнхаа хайр ивээлийг бишгүйдээ хүртсэн. Хөдөлмөрийн хүндэт медаль, СТА, хөдөлмөрийн улаан тугийн одон, Засгийн газрын хүндэт жуух, МУГЖ гээд авах ёстой болгоныг нь авсан. МУГЖ цолыг хүртчихээд итгэж чадахгүй байсан үе ч надад бий. Дүүгийнхээ хонийг хариулаад явж байтал бэлчээр дээр УАЗ-469 машинтай хүмүүс ирээд “та МУГЖ болсон байна. Баяр хүргэе” гэхээр нь “Муу моньднууд тоглож байна даа” л гэж бодож байсан. Тэгээд цаашаа хэд алхаад гэр лүүгээ хартал машинтай хүмүүс ирчихсэн. Хөл хөөрцөг болчихож. Тэгээд л итгэж билээ.
-Сүүлийн үеийн монгол киноны талаар сайнаасаа саар нь давамгайлах болж. Та харин ямар бодолтой явдаг вэ?
-Айл чинь нэг асаасан гал голомтоо тийм ч амархан унтраачихдаггүй байх. Түүний адил л нэг их дүрэлзэж асаад байгаа юм алга. Бас бүр унтарчихаагүй. Цог шиг юм байж л байна. Гэхдээ энэ цогийг манай залуучууд дөлтэй болтол нь асаах хэрэгтэй байгаа юм. Энэ олон арван сургууль байгаа ч чанартай ховор байгаа юм шиг санагддагаа нуугаад яахав. Төр засаг маань анхааралдаа авч, монгол кино үйлдвэртээ халамж тавих цаг нь болсон юм шиг санагддаг шүү. Энэ байгууллага хэдэн арван жил олон мянган хүнийг хоол ундтай нь залгуулж яваа буянтай газар. Шууд ингээд эргэж харалгүй орхичихож болохгүй байхаа. Би л гэхэд энэ байгууллагын нөмөр нөөлгөнд насаараа явж байгаа хүн. Над шиг олон хүн байгаа гэдгийг ухаарч бодох хэрэгтэй байгаа юм.
Ярилцсанд баярлалаа. Та урт насалж удаан жаргаарай.


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна