Домог мэт мөнхөрсөн Доржсүрэнгийн хээр


“Онгодын асар” булан маань хээр морьдын уяа шүлэг найраг, дуу хуурт хэрхэн мөнхөрснийг удаа дараалуулан хүргэж уншигч таны найргийн мэлмийг мялааж байхаар боллоо. Зүс нэгт хурдан хүлгүүд уяан дээр багшрах нь зүггүй найрагчдын онгодыг хөглөдөг бизээ. Цэндийн Чимэддорж гэх адуунд хайртай, аугаа билэгтэй найрагчийн “Тэнгэрийн наадам” гэх ном. Энэхүү номонд хээр морьдын уяаг мялаасан, хэний ч хүүгийн урмыг бадраах тийм л сайхан шүлгүүдийг тэрлэж бичсэн байна. Морьд бүрийн онцлогийг анзаарч үгийн урнаар, үнэний тулгууртайгаар бичсэн тэр л сайхан мөртүүдийг уншиж “тэнгэрийн” хүлгүүдийн сүр жавхлангаар тэнхээт эрийн хийморь лундаагаа сэргээгээрэй. “Онгодын асар” маань “Доржсүрэнгийн хээр”-ээр өрхөөн татаж байна. Өглөө бүрийг шинэхэн найргийн мөрүүдтэй угтъя.
“Доржсүрэнгйин хээр”-ийн товчоон
Эзнийхээ нэрээр чимэг хийсэн энэ хээрийг Доржсүрэн уяач Төв аймгийн Жаргалант сумын Дэмбэрэлнямбуугаас хавчиг үрээ байхад нь арван мянгаар худалдаж авсан аж. Түүнд ирэхийн өмнө хурдан хээр шүдлэндээ Жаргалантад, хязааландаа Жаргалант, Залуучуудад түрүү өргөж байжээ. Мөн хавчигтаа Залуучуудад дөрөвлөөд, Жаргалантад аман хүзүүдсэн. Доржсүрэн уяачид ирснээс хойш Долоон настайдаа МНТ-ны 750 жилийн ойд дутуу эргэхэд айрагдаад, дахин уралдахад хүүхэд нь ойчиж байжээ. 1991 оны улсын наадамд будлиан гарсан учраас цоллуулж чадаагүй ч, 92 оны наадамд өмнөө нэг ч хүлэг гишгүүлэлгүй ирсэн. 93 онд аман хүзүүнд давхиж, 94 онд айргийн тавд хурдалсан. 95 онд дөрвөлөхийн хамт Өвөрхангайн Есөнзүйлд болсон их даншигт айрагдсан ажээ. 1996 оны наадамд мөн л түрүүлж алтан жолоо өргүүлсэн. “Их хурд”-д гурав дээр ирж, эртний буурал “хар хорум”-д цоллуулсан. Ийм л төгөлдөр ажнайг үгээр хэрхэн зурсныг уншицгаая.
Доржсүрэнгийн хээр
Богд нь уулын салхи
Доржсүрэнгийн хээрийн өөдөөс
Нарны буурал зурхайд
Балжиннямтай өдөр байхад
Наадмын Буянт-Ухаад
Доржсүрэнгийн хээртэй өдөр байдаг аа
Зэрэглээ шиг хээр морины
Зэв чихэнд нь гийнгоо хадаж
Зээрэн хөлд нь хурд хутгаж
Зээ татсан уяа нь эвлэхэд
Эргүүлэг бүхэнд нь алтан загас эрхэлж
Эмээл дээр нь норов эрдэнэ дүрэлзэж
Нүүдэлчний их адууг дагуулан
Нүүж өгдөг хээрийг
Жалганаас боссон чоно шиг зугтахад нь
Жагсаал олон хүлэг зогсоо юм шиг хоцорно
Морин өртөө эвхэгдэж хоцорно
Монголын магнай тэнийж тосно
Дорнын шүлгэнд мөртэй
Дотогшоо хээр
Галын хүрний ар дээр
Гадагшаа хээр
Долоон бурхны дор
Чөдөр үзээгүй хээр
Долгилох их туулыг
Сөрж залгилсан хээр
Аранжин улаан үүрээр
Гал болсон хээр
Айцын морин давааг
Босоо зүүдэлсэн хээр
Амгай зуузайндаа хээр шувуутай
Алтан уяандаа хээр жиргээтэй
Сүүлэндээ чонын шагайтай
Дэлэндээ галын хйиморьтой
Хазаартай хээр тахь
Хадагтай дуу
Дөрвөн их хүчтэн
Дөрвөн туурайд нь байдаг
Дөрвөн их ханлиг
Дөрвөн бэрхтэй байдаг
Эргэж төрсөн их морин
Элбэг наадмын ир морин
Хүүхэн хүн унаагүй эр морин
Хүннү цадигийн хүрэл морин
Их наадмын хүрээ Доржсүрэнгийн хээрээр дутаж
Ихэр унагатай адуу наранд уруудаж гэмээнэ
Эмээлээ үүрэн, хазаар эгэлдрэглэж
Эрлэгийн үүдийг хүртэл би явган алгаднаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна