Сурын харваа хүний тэсвэр тэвчээрийг шалгадаг


Төв ази, түүний дотор Монголын өргөн уудам нутагт оршин амьдарч байсан хүмүүс нум сумыг амьдрал ахуйдаа олон мянган жилийн тэртээгээс эхлэн хэрэглэж иржээ. Нум сумыг амьдрал ахуйдаа ч, дайн тулалдаанд ч монгол эр тэр ч байтугай бүсгүй хүн ч чадамгай эзэмшдэг байжээ. Монгол үндэсний сурын харвааны түүх нь үндсэндээ монголчуудын дунд Булцуут сумаар арьс шир болон суран бай харваснаас эхлэлтэй гэж болох юм. Өөрөөр хэлбэл нум сумыг ан агнуур, цэрэг дайны, зэвсэгийн зориулалтаас гадуур хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх, цэрэг эрсийн харваж намнах, ур чадварыг хөгжүүлэх, шалгаруулах зорилготойгоор бай харваж наадах, тэмцэх үйл ажиллагаанд хэрэглэж ирсэн түүхтэй.
Манжаас тусгаарлах хүртэлх хугацаанд Монголчууд нум сумыг зэвсэгийн чанартай хэрэглэхийг больсон 1911 онд манжийн төрөөс сурын харвааг өргөнөөр зохион байгуулахыг хориглож зөвхөн баяд, ноёдын найр наадам, овоо тахилгад сур харвахыг зөвшөөрч ирсэн учир эрдэмтэн зохиолч О.Намнандорж "Манж улсад дагаар орсноос хойш үндэсний биеийн тамирын чухал сурлага бүрэн унтрав" гэж тэмдэглэсэн байдаг. Гэхдээ манжийн сүүлчийн хааны буюу Бадаргуултын II онд сурын харвааны дүрэм гарч харваачдад "Галт мэргэн", "Тод мэргэн" зэрэг цол олгож байсан тэмдэглэл бий.
800 гаруй жилийн тэртээд 335 алд /502 метр/ газар харваж байг онож дээд амжилт тогтоосон Хавт Хасарын дүү Чингис хааны ач хүү Есүнгэ мэргэний аварга амжилтыг бахархан тэмдэглэж, хөшөө чулуунд сийрүүлсэн нь Чингисийн чулууны бичиг гэж алдаршиж, сурын спортод зориулсан дэлхийн анхны хөшөө болсон түүхтэй. Ийм өндөр дээд уламжлалтай монгол үндэсний сурын харваа нь эрийн гурван наадмын бүрэлдэхүүн хэсэг, монгол хүний ёс суртахуун, гоо зүй, зан үйлийн олон сайхан өв уламжлалыг шингээсэн хурц хараа, хүч чармайлт, эв дүй шаарддаг спортын нэгэн төрөл билээ.
1921 оноос хойш үндэсний уламжлалт сурын харвааг хөгжүүлэх талаар олон чухал арга хэмжээ авч спортын нэгдсэн ангилалд оруулж спортын зэрэг цол олгодог болжээ. 2003 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар мэргэн цолыг олгодог болсон нь төр засгаас сурын харвааг эрхэмлэн хүндэтгэдэгийн бодит жишээ мөн. Сурын харваа нь хүний тэвчээрийг шалгадаг үндэсний уламжлалт спортын нэгэн төрөл юм. Халуунд халж, хүйтэнд хөрч байж нааддаг учраас их тэвчээр хэрэгтэй. Үүнээс шантарсан хүн харваач болж чадахгүй замын дундаас буцна. Үүнийг давсан нь мэргэн, мастер болж үр хүүхдээ энэ спортод сургаж байна. Байнгын хөдөлгөөнтэй байж өдөржин эрүүл агаарт явдаг учраас сур харвах нь урт наслаж, эрүүл чийрэг байхад ач холбогдолтой.
Монголын сурын харваа бол эртний уламжлалт соёлын салшгүй нэгэн хэсэг өв бөгөөд дэлхийн аль ч улс оронд байхгүй өвөрмөц хийц загвар "Эвэр элэгтэй шөрмөсөн артай, малын гаралтай түүхий эдээс бүтдэг" эрээн алаг нумаа олон мянган жил уламжлан эдлэж байгаагаараа онцлог. Нум сумаар наадан өсөж, эрийн чадал, эрхий мэргэнээ сорин, сурын харваанд оролцож хат сууж, эд баялаг-мал сүргээ энэ л нумын дүрст тамгаараа тамгалсаар ирсэн нь мөн л монгол онцлог. Монгол наадмыг сурын харваагүйгээр төсөөлөхийн аргагүй. Манай удамт мэргэн харваачид үе залгамжлан харваж ирэхдээ аав хүү, ээж охин, ах дүү, эгч дүү, аав хүү ач зээ нь мэргэн болсон сонин содон уламжлал монгол сурын харваанд бий. Монголын ард түмний эдүгээ хүртэл оршин тогтносон түүхийн урт хугацааны туршид бүтээсэн уламжлалт өв соёлын салшгүй хэсэг үндэсний сурын харваа нь өвөрмөц агуулга, арга хэлбэртэй, хүч чадал, цэц мэргэ, ухаан бодол сорьдог баяр цэнгэл наадам билээ.
Ж.Сүхбаатар
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна