МУГТ, гарамгай мэргэн А.Цэвээн:”Зодог тайлъя” гэж хэлэх эрх надад байхгүй


-Сурын хөгжил таны харваж эхэлж байсан 70-аад оныхтой харьцуулахад хэр ялгаатай санагддаг вэ. Хөгжлийн хувьд арай дээрдэж чадсан болов уу?
-Өнөөгийн харвааны хөгжил 70-аад оныхоос илүү болж чадсан. Хана харвааны хэмжээ харьцангуй багассан ч харваачдын цэц мэрэг улам сайн болж байна. Өмнө нь хасаанд 20 онодог хүн байгаагүй бол одоо хасааг захын хүн л 20 онож байна. Бай жижгэрч, хараа нарийсах тусам цэц мэрэг сайжирч байх шиг. Миний үеийнхтэй харьцуулахад авдаг оноо ч өндөр болжээ. Энэ нь сурын хөгжил шат ахисныг харуулж байна гэж боддог. Харваанд оролцох хүмүүсийн хүрээлэл ч өргөн болж, залуу харваачид олноор нэмэгдсэн. Сайн харваачид олноор төрж байна. Жил бүр шинэ мэргэчүүл, мастерууд гарч байна. Ер нь сур харвадаг ахмадууд цөөрч, залуу харваачид олноор нэмэгдэж, ялангуяа хүүхдүүд харвах сонирхолтой болчихсон байна. Жаахан шүүмжлэлтэй хандах юм талбайн асуудал л байна даа.
-Яавал сур харвааг илүү их хүмүүс үзэж сонирхдог, илүү олныг хамарсан спорт болгох вэ?
-Талбайг өвөл зунгүй ажиллагаатай байлгаж, харвааг тасралтгүй зохион байгуулах хэрэгтэй гэж боддог. Сурдаа зориулсан өвөл ашиглаж болох байр барьчихмаар санагддаг. Тэгвэл ямар ч улиралд сур харваж болохоос гадна байт харваагаа ч харваж болно. Манай Их сур, буриад сур, урианхай сур гээд гурван харваа гэж байна. Энэ харваануудыг өвөл ч харвах боломжтой. Харамсалтай нь ганцхан зун баяр наадмаар харваад хаячихдаг. Урианхай сурыг өвөл нэлээд эртнээс буюу цагаан сарын шинийн 3-наас эхэлж харвадаг өвлөөс эхлээд жилийн дөрвөн улирал бэлтгэлтэй байдаг болохоор Урианхай залуучуудын арга барил, харваа нь маш сайн байдаг. Наадам, тэмцээнүүдээр түрүү байруудыг нь Урианхай залуучууд авч байна. Энэ нь бэлтгэл сайных.
-Таныг 84 настай гэхэд итгэмээргүй хөнгөн шингэн хөдөлгөөнтэй. 75 метрийн цаана байгаа хасааг харваж байна гэхээр таны хараа их сайн байна?
-Сурын ач гавьяаг хэлээд баршгүй. Энэ спортын буянаар надад ямар нэг хууч өвчин алга, хааяа л хамрын ханиад хүрнэ. Хөл гар сайн, нүд ч муугүй. Ямар ч байсан сумаа хаана тусахыг мэддэг юм. Ер нь нас ахисан хүн хөдөлгөөнтэй л байхгүй бол улам доошоо яваад байна шүү дээ. Залуу байхад юу ч мэддэггуй байлаа. Нас яваад ирэхээр их мэдрэгдэх юм. Сур харвана гэдэг байнгын хөдөлгөөн. Өвөл гэртээ жаахан суучихаар бие чилээд, заавал хөдөл юм хиймээр санагдаад байдаг болчихсон байна лээ. Ер нь "Одоо больё доо, зодог тайлъя" гэж хэлэхээр болсон доо. Даанч манай харваачид “та харвалгүй яахав, нүд зүгээр, гар зүгээр байхад харвах хэрэгтэй” гэж хэлдэг. Тэгж хэлэхээр чинь сэтгэл санаа сайхан өөдрөг болоод, хөөрөөд тэгж хэлэх эрхгүй болчихож байгаа юм. Яагаад гэвэл хүмүүс надад тэгж их дэмжлэг үзүүлж байна шүү дээ.
-Энэ олон жил харвачихсан болохоор хаалтын харваагаар сэтгэл тавгүйтдэг байх даа. Хавар нээлтээр харваачидтайгаа уулзах гэж их яарна биз?
-Тэгэлгүй яахав. Зуны дэлгэр цагт явж харваж байсан хүн чинь өвөл болохоор зүгээр сууна гэдэг чинь хэцүү болж байгаа юм. Юм оролдож байвал бие зүгээр. Нэг өдөр юм хийлгүй амарч хэвтэхэд маргааш өглөө нь хөл гар хачин болно. Жаахан юм оролдож босож суугаад явахад маргааш нь зүгээр. Нээлтээр манай сурынхан бүгд л хамгийн түрүүн над дээр ирээд л, амар мэнд асуугаад хацараа өгч үнсүүлдэг юм. Тэр нь сайхан санагдаж, сэтгэл сэргээдэг юм.


0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна