Арын хангайн Алдартууд цуврал-1


Удам дагасан уяачдын дараагийн эзэд бол Архангай аймгийн Их тамир сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Т.Сономцэрэн түүний хүү С.Цэнд-Аюуш нар юм. Т.Сономцэрэн агсан одоогийн Их тамир, хуучнаар Бугат сумын уугуул Тэрбишийн ганц хүү болон мэндэлжээ. Хөдөөгийн бяцхан жаалуудын адилаар аав ээждээ туслан есөн нас хүртлээ мал маллаж байгаад ардын сургуульд орлоо. Цовоо цолгин хүү Бугат сумынхаа сургуулийн босгыг ийнхүү алхан дөрвөн жилийн дараа бага боловсролын үнэмлэхний эзэн болж, хөдөө мал маллах болов. 13 настай жаахан хүү адуу мал гэсээр таван жилийн дараа цэргийн албанд морджээ. Улмаар эрийн цээнд хүрсэн томоо эр албаа хааж ирснээс хойш хурдан морины уяа сойлго тааруулах болсоор олон олон жилийг үдсэн байдаг юм. Ингээд 1988 онд МУ-ын аварга малчин болсон нь түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн том шагналуудын нэг байлаа. Улмаар илүү ихийг хийж бүтээхийн урам хайрласан гэдэг. Аливаа ажлыг сэтгэлээсээ хийж байж амжилтанд хүрдэг гэдгийг өнөө 13 настай мал дээр гарч байсан хүү хэдийнэ мэдэрчихсэн, бас болоогүй түмэн олондоо үнэлүүлсэн нь тэр л 1988 он байв. Голцуу өөрийн унаган адуугаар нааддаг Сономцэрэн гуайн тухай өдгөө нэхэн дурсах морины хорхойтнууд түүний хоёр морийг ёс юм шиг дурддаг юм. Хангайд бол домог болсон хүн байсан гэх. Энэхүү алдарт бор морьд 15 хүртлээ сумын ойнуудад их олон удаа айраг түрүү хүртэж байжээ. Том бор нь Их тамирын Цэрэннадмидынх бол бага бор нь Сономцэрэнгийн унаган адуу гэдэг юм билээ. Мөн Алдартын данстай хээр, халзан азарганууд болон халзан азарганы үр төлүүд уясан эзнээ баясган олон жил сайхан давхижээ. Сумын ойнуудад бол шөвөг алдахгүй хурдлах халзан азарганы дараа Шагдаржавын унаган адуу болох улаан морийг худалдан авч сумандаа түрүүлгэн, аймгийн 60 жилд амжилтаа дахин бататгалаа. Эдгээр хурдан буянгуудын амжилтын буухиаг Өндөр-Улааны Донгоогоос авсан хүрэн морь түүчээлэн Их тамир сумын 30 жилийн ойд хол тасархай түрүүлэх ирэх нь тэр. Ийнхүү тэрээр сумандаа маш олон айраг түрүүтэй, аймагтаа бол 30 гаруй айраг түрүүн эзэн болж явжээ. Эдгээр амжилтаараа 1991 онд Монгол Улсын Алдарт уяач болжээ. Ер нь тэрээр их насны морьдыг уяаг тааруулахдаа гаргууд уяач байсан гэдэг. Сономцэрэн агсан “Морины уяа сойлго гэдэг жил шахам хийсэн ажлынхаа үр дүнг нэг л өдөр үздэг юм. Энэ бол ээдрээтэй. Өөрийнхөө амжилт гаргах үедээ ямар нэгэн өчүүхэн жижиг алдаа гаргахад л амжилтгүй болж мэднэ. Тийм болохоор шөнийх нь хоол ундыг их сайн тохируулах хэрэгтэй. Янз бүрийг жижиг алдаануудыг тооцож байхгүй бол морь нь жаахан өөрчлөлт орохыг анддаггүй юм” хэмээн аминчлан захина. Өдгөө ч удам залгасан уяач хүү нь аавын захиасыг санан санан, хааяа бас аавтайгаа үдсэн он жилүүдийг нэхэн дурсаж гунигласхийнэ. Тэр тоолонд уясан морьдоо түрүүлээд ирэхэд “ялсан баатар” шиг духнаа бурзайх хөлсөө жаргалтай гэгч нь арчин зогсох аавыгаа дурсана. Аавынх нь хоёр бор морь аймгийн наадамд түрүү, аман хүзүүнд орчихоод, удалгүй Тариатын ойгоор хол тасархай түрүүлж, айрагдахад магнай хагартлаа баярлаж байснаа аав нь дурсах дуртай байлаа. Анх удаа л ийнхүү хоёр бор морь дараалан айрагдаад байх баярт мөчид Буур Жамъяан аваргаас гарын бэлэг гардан авсан нь давхар баяр нэмсэн гэдэг. Өдгөө Алдарт маань бидний дунд үгүй ч үр хүүхдүүд нь түүний үйл хэргийг үргэлжлүүлэн явна.
Уяач аавын удамт хөвгүүд
Сономцэрэн агсны дөрвөн хүү өнөөдөр бүгдээрээ морь уядаг юм билээ. Тэр дундаа ууган хүү С.Цэнд-Аюуш залуу уяач. Гэсэн ч өдгөө сумандаа зургаан шөвөгтэй “лут” эр болжээ. Хүүхэд байхын л аавыгаа дагаж адуу малны ажилд туслан хорвоотой танилцсан ууган хүүгийн аавтайгаа үдсэн наадам бүр нандин дурсамж тээнэ. Хоньчин Алдарт аав нь хониндоо явахдаа л уяж сойдог морьдоо зөөлөн унаж эдэлнэ. Тийнхүү хагсраан өвөл хаврын уяаг нь тохируулна. Ер нь л эдэлгээгээр нь мориныхоо уяаг тааруулдаг хүн байсан тухай Цэнд-Аюуш хүү дурссан юм. Аав хүү хоёр 1994 оны улсын наадмаар уясан морьдоо уралдуулжээ. Аав нь хоёр их морь, соёолонтой, харин хүү азарга, даагаа хөтлөөд нутгаасаа гарч хоёр их морь нь 100 гаргаж ирж байжээ. Тэр жилийн наадмаар Ганбаатарын халзан морь түрүүлж, Хорлоодой гуайн хар азарга түрүүлж, Гарамжав гуайн хар азарга аман хүзүүдэж байсан байдаг юм. Тэгэхэд хүүгийн соёолон азарга 73 дээр иржээ. Ямартаа улсын наадмыг зорьж очин, улсын наадмын чансааг мэдэрсэн нь энэ байжээ. Түүнээс хойш олон наадамд Цэнд-Аюуш уясан морьдоо сойж, амжилтаа ахиулан явна.
П.Ундармаа






0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна