Галсан Бандийн цагаан азарга


Хан Хэнтийнхэн хэзээнээс нааш наадамсаг наргиач улс. Зуны дэлгэр цаг болоход хурдан мориныхоо дэлийг засч, уяа сойлгыг нь тохируулан бас айраг цагаагаа сөгнөж баяр цэнгэлдээ бэлтгэнэ. 1939 оны туулай жилийн зун Хэнтий даяар том наадмын зар тарж хол ойрын малчид уяачдын сэтгэлийг татаж хэдийд хаана уралдахыг битүүхэн сураглаж сэм сэмхэн бэлдэж эхлэх нь тэр. Энэ үед хурдан мориныхоо уяа заслыг хэдийнээс тааруулж уяаг яаж хийх, хэнтэй хаана нийлэхээ бодож явдаг Галсан банди уяачид Цагаан азарганыхаа ид хавыг үзэх санаа бусдаас илүү оргилон унтах нойр, идэх хоолоо хагаслан буй цаг байлаа.
Уях морьд намар ямар хүчтэй байх, өвөл хаварт яаж хагалахыг нэгд нэггүй бодож буйг адууны хүнээс өөр хэн ч төсөөлөхөд бэрх. Малын тарга хүч жигдэрч дэнжийн ногоо алаглах зуны дэлгэр цаг ч боллоо. Уул талын сэрүүн сайхан дэнж хурдан морины уяаг дуудан даллах мэт сэтгэлд дотно. Галсан ч өдрийн сайныг сонгон байж уяа морьдоо барьж эхлэв. Дэлгэрэхийн шилдэг уяачид бас морио бариад Хэнтийд болох наадамд хэлэлцсэн юм шиг бэлтгэж буй.
Уяачид морь хөлслөх үеэс архи дарс, майхан хөсгөө хүртэл базааж хаана бууж ямар газар, урт, богино давхил тааруулах тэгэхдээ хэнтэй нийлэхээ нэгд нэггүй бодож суудаг нэгэн бол Галсан банди уяач аа. Туулай жилийн зунтайг хэлэх үү тураг сайхан биетэй цагаан азарганы өнгөтэйг хэлэх үү. Хойшоо хөдлөөд дунд үсэргээ хийхэд урьд жил улсын их баяр наадамд аман хүзүүдсэн Буянтын “Монхор” хэмээх Халтарын босоо улаан нэрт азаргатай нэг давхилд нийлж азарганыхаа царааг харахсан, босоо улаантай ач тач явж байж л айрагт орноо. Тэгвэл их сунгаанд Буянтын Лувсанцэндийн хээртэй нийлээд хээрээс илүүрхэж байвал нэг ухаан байна. Энэ хоёр морь чинь өнгөрсөн жил улсын наадамд айрагдсан мөн ч шуурхай буян гэж дуулдах юм гэж Галсан биеэ зовоож сууна. Бодсон ёсоор босоо улаантай ойрхон хөдөлгөөд үзвэл үзүүр дээрээ айлын хэр зайлах янзтай.
Болноо болно дараагийн давхилд их настай нийлүүлээд бүрэн онгойлгож авнаа хө. Их сунгааны өдөр хоолыг жаахан нэмээд мориныхоо хүүхдэд “хээр мориноос болбол бүү салаарай үзүүр дээрээ гар хөдөлгө” гэжээ. Сунгаанд цагаан азарга хээр мориноос хошуу өлгөөд татах газраа ирэхэд “Дэлгэрэх сумын энэ цагаан азарга нэгийг дуулгах буян байна. Барагтай морь хээртэй ингэж ирж чадахгүй шүү” гэж хэсэг уяачид ам уралдуулан ярьж байлаа. Иймэрхүү давхил ир мөр нь таарсан цагаан азаргаа хөтлөөд Галсан түм түчигнэж, бум бужигнасан наадмын газар ирэв.
Дээд гурван нас 500-1000 хүрч мордсон нижгэр наадам эхэллээ. Галсан азаргаа олноос хөндийхөн эмээллээд асар эргүүлж явахад янзган зоог дагаад ганц хоёр сувдан хөлс бөмбөрөн унаж харагдах нь ёстой л түрүүлэх морины дохио совин гэлтэй. Хэдэн зуун азарга долоо найман үзүүр гарган эргэхэд цагаан азарга нэгэн үзүүрийг хошуучлан явна. Хурдлан яваа түүнийг хөх тэнгэрийг зүсэн явдаг мөнгөн цагаан онгоцны сүмбэн цагаан хошуутай адилтгамаар ажээ. Цагаан азарга хур шингэн дэлийг дарцаг мэт дэрвүүлээд, хумбан дөрвөн туурайг галтай хамт улалзуулаад хоёр чихийг солбин холыг ширтэн давхих нь харж ханашгүй байлаа. Уушигтай байтал амьсгаа үгүй, шөрмөстэй атлаа цуцаа үгүй хүчээ авсан жигүүртэн гэлтэй цагаан азарга олон хурдан азаргыг цувуулсаар хол тасархай түрүүлж наадамчдын баярын мишээл боллоо.
Далд шахам ирсэн цагаан азаргыг буулгаж аваад хусч байхад хаанахын хэн гэгчийн хурдан буян бэ? ямар цэвэрхэн сайхан амьтан бэ? гэгчлэн олон бүгдээр тойрон шавж зарим нь хусуурын үзүүрт бөмбөрөх хөлснөөс алган дээрээ тогтоон адис авч байхад олны дотроос нэг нь,
-"Хүүе таминь ээ, энэ чинь азарга биш морь байна, засаагүй юм хөөе, азарга чинь хэзээ ийм дэл сүүлтэй байлаа даа, даан ч эмэгтэй хүн шиг хачин цэвэрхэн байсан юм, морь байна, морь байна, хасвал таарна" гэж бөөн шуугиан дэгдэхэд азарганы хөлс буулгаж зогссон Галсан Банди ер тоосон шинжгүй:
-"Муу улсын дуу их
Мухар илжигний ал их" гэж дуулсан уу та нар, азарга морь хоёрын алин болохыг ялгаж чадахгүй болоо юу, Хэнтийхэн. Миний цагаан азаргыг оройхон бие нь амрахаар салтаа хоорондуур тонгойгоод боловч хараасай билээ. Тэгвэл ёнхор сохор биш бол мэднэ хө" гэсэн байна. Тойрсон олны дотроос,
-За тийм байж, хачин л адуу үзлээ гэсхийгээд чимээ намдсан байна. Хэдийгээр олны дунд тийм яриа гаравч түрүүлээд ирсэн нь гарцаагүй тул асрын өмнө алдар цолоо дуудуулав. Бүр тэр үеэс Галсан Бандийн цагаан азаргыг Дэлгэрэхийн эсвэл Галсан бандийн хүүхэн цагаан гэж цэвэрхэн сайханаараа алдаршсан түүхтэй ажээ.
Л.Сандуй
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
11 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
13 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
16 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
17 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
17 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Баасан, 18:54 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
Баасан, 15:07 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
Өчигдөр, 18:02 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
Баасан, 15:56 минут "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
11 цагийн өмнө Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
Өчигдөр, 12:02 минут Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
17 цагийн өмнө Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
17 цагийн өмнө Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
16 цагийн өмнө Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
13 цагийн өмнө Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 17:43 минут Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
Сэтгэгдэл бичигдээгүй байна