Арын хангайн Алдартууд цуврал 2


Ууган мастер улсын Алдарт
Архангай аймгийн Булган сумаас төрсөн Алдартуудын нэг болох Ш.Найманжин уяачийг адуунд дагуулсан хүн бол яах аргагүй түүний аав билээ. Түүний аав Далайн Шарав нь 1908 онд Батцэнгэл сумын нутагт төрсөн. Д.Шарав уяач 1930-1970 он хүртэл морь уяж, нэгдлийн мал малладаг байж. Түүний хурдан бор халиун азарга аймгийн наадамд 5-6 удаа түрүүлж, хэд хэд шөвгөрч байсан хурдан буян байсан гэдэг. 1950 оны дундуур улс хувьсгалын баяраар азарганы тоо 20 хүрээгүй учраас их нас, азарга хоёр нийлэн уралдахад халиун азарга нь айргийн тавд давхиж байсан гэдэг. Д.Шарав агсан таван хүүхэдтэй бөгөөд гурван охин, хоёр хүүтэй.
Ууган хүү Ш.Найманжин нь хар багын л адуунд дуртай, аавынхаа хаа явсан газар нь дагаж явдаг нэгэн байв. Аавын уясан хүлгэдийг унаж хурдлуулдаг байсан тэрээр эр биенд хүрч цэргийн албанд татагдан, сургууль соёлын мөр хөөсөн ч адуунаас холдож төвдөөгүй гэдэг. Тиймээс аймгийн БХТНийгэмлэгийн дарга, захиргаанд няраваар ажиллаж байхдаа зундаа морь уян хорхойгоо дардаг байсан аж. Ш.Найманжин аймгийн чанартай наадмуудаас 10 гаруй түрүү, олон айраг авч 1993 онд МУ-ын Алдарт хэмээх энэ эрхэм цолны эзэн болсон бөгөөд түүний хурдан шар халиун азарга, шарга морь, бор хээр азарга нь урамтай сайхан уралдаж, энэхүү цолонд нь хүргэсэн гэдэг. Ш.Найманжин өөрийн адуу сайн давхилаа гээд ханасангүй нутгийн адууны цусыг сэлбэхээр зүүн зүгээс адуу авчирч, соёлын үр таригсдын нэг нь. 1995 онд Сэлэнгийн Орхонтуулаас авчирсан хээр азарга ньолон сайхан хурдан буян төрүүлж өгсөн гэдэг. Мөн Ш.Найманжин уяач морь уяхаас гадна мөсөн шагайн спортод их хувь нэмэр оруулж Монгол улсын анхны улсын мэргэн, монголын үндэсний спорт тоглоомын ууган мастер зэрэг цолыг хүртэж байсан хөдөлмөрч нэгэн юм.
Шарав уяачийн шаггүй ач
Аймгийн Алдарт уяач Н.Сандаг-Очир гурав дахь үеийн уяач. Долоон настайгаасаа эхлэн хурдан морь унасан тэрээр нэг хэсэг сургууль соёлын мөр хөөж хот хүрээ бараадсан хэдий ч өвгөдийн үлдээсэн буяныг орхиж төвдөөгүй гэдэг. 1998 оноос бие даан морины уяа эвлүүлж байгаа тэрээр аймгийн чанартай наадмуудаас 20-иод түрүү, 30-аад айраг хүртэн амжилттай сайхан нааджээ. Долоохон насандаа түүхэнд мөртэй, түмэндээ нэртэй сайхан уяачдын удам гэдгээ мэдэрсэн түүнд нэгэн том зорилго байдаг ажээ. Тэрээр өвгөдийнхөө үлдээсэн хурдан буянгуудыг улам чанаржуулан, сайжруулах мөн эцэг өвгөдийнхөө нэр сүрийг гаргаж, өөрийн амжилтуудыг улам бататгахын төлөө зүтгэх ёстой хэмээн өөртөө зорилго тавин ажиллаж байгаа юм байна.
Ш.Бадмаа




0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна