МУ-ын дэд засуул Т.Хэнбат: Сүүлийн гурван жил улсын наадамд бөх засаж байна


Гийнгоо дуун, уухайн түрлэгтэй наадам айсуй. Сэтгэл гэгэлзэж, наадам зүүдэлсэн энэ л өдрүүдийг хоног тоолон өнгөрөөж буй нэгэн эрхэмтэй хэсэг хөөрөлдсөнөө сийрүүлэн хүргэж байна.
Намайг Түвдэнгийн Хэнбат гэдэг. Сүхбаатар аймгийн Асгат сумын харъяат. Миний аав бөхөд их сонирхолтой, бас морь сайн мэддэг уяач байсан. Морио уяхдаа дээр үеийн жижигхэн хар хүлээн авагчаа өвөртлөөд л явдаг байж билээ. Тэгээд бөхийн дүйцүүдийг их сайн бичнэ. Бүгдийг нь нэг нэгдгүй бичиж тэмдэглэдэг тийм бөхөд хорхойтой хүн байсан. Аавын маань аав Санжаажамц гэж Цэргийн заан цолтой хүн байсан юм билээ. Харин манай ээжийн удамд сайн сайн бөхчүүд байсан гэдэг. Ээжийн маань ээж нь гээд их тэнхээтэй хүн байсан гэж ярьдаг юм. Шүдлэн үхрийн үүцтэй махыг морин тэргэн дээр өргөөд тавьчихдаг тийм л чадалтай хүн байсан гэсэн. Би өөрөө багаасаа бөхөд сонирхолтой, моринд дуртай байсан. Хамгийн анх 1989 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын найман жилийн дунд сургуулийг төгсөөд сумын наадмаар морь цоллодог боллоо. Тэр далимаараа бөхөө үзчихдэг байлаа. Гэхдээ би тэр үед бөх засдаггүй байсан л даа. 2007 он хүртэл жил бүр морь цоллодог байсан. Хотод ирснээсээ хойш морь, бөх цоллох юмсан гэж их хүсдэг байлаа. 2008 онд Өвөрхангай аймагт улсын морь цоллоочдын уралдаан болсон. Тэр уралдаанд оролцоод тусгай байрын шагнал авсан юм. Тэр тэмцээний шүүгчээр нь одоогийн ҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Цогтбаатар ах сууж байсан. Бас өөрөө морь цоллож 2-р байранд орсон юм. Анх тэр тэмцээн дээр танилцаад надад “Одоо 10-р сарын 25 нд бөхийн өргөөнд аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан болно. Чамд бөх засах сонирхол байна уу” гэсэн. Би ч дуртай юм болохоороо уухайн тас л зөвшөөрсөн. Улсын тод манлай засуул Цогзол гэж хүнтэй анх танилцуулж байлаа. Цогзол гуай өөрөө баруун талын засуул, би зүүн талын засуул л даа. Миний анхны багш бол Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат манай зүүн талын ахлах засуул Сампилдондов гэж хүн байдаг. Мөн манай зүүн жигүүрийн засуул Хадаа гэж манай нутгийн ах өөрийн хэрэглэж байсан дээл хувцасаа надад өмсүүлж, анх бөх засах эрдэм ухаанаасаа зааж сургасан. Тэр үед би ажил төрөл муутай, дээл хувцасаа хувиараа хийлгэнэ гэдэг хүндхэн байсан л даа. Иймд би Хадаа ахдаа их баярлаж явдаг, миний өдий зэргэтэй яваа нь тэр хүний ач гэж бодож үргэлж хүндэлж явдаг даа. Сайхан хувь ерөөлөөр таарч ахан дүүс бололцсон эдгээр хүмүүстээ үргэлж ач санаж явдаг шүү гэж хэлмээр байна. Өөрөө бөхийн талын хүн байж мориний цолны тэмцээнээс бөхийн засуулчийн дуу хоолой байр байдлыг бас л хайж байсан юм билээ. Цогтбаатар ахтай таарсан минь миний хувьд их аз гэж бодож явдаг. Одоогоор би аймаг цэргийн цолтой бөхчүүдийг засдаг. Том цолтой бөхчүүдээс Өвөрхангай аймгийн арслан Ганхуягийн цолыг прокурорын 85 жилийн ойн барилдаан дээр дуудаж байсан юм. Мөн Улсын заан Бумбаяр, Соронзонболд заан, Батзориг заан гээд сайхан сайхан бөхчүүдийн цолыг дуудаж байсаан. Энэ жил аваргуудын нэрэмжит барилдаанд Мөнхбаатар арслангийн цолыг дуудсан. Миний энэ дур сонирхолыг манай бөхийн холбооныхон, Нямдорж, Данзан гуай гээд хүмүүс их дэмждэг. Ер нь манайхан залуучуудаа их дэмждэг. Сүүлийн гурван жил улсын наадамд бөх засаж байна. Өнгөрсөн жил миний зассан бөх начин болсон. Ховд аймгийн Чандмань сумын харъяат Цогтбаяр гэж залуу байсан юм. Миний анхны начин цолтон төрөхөд манайхан их бэлгэшээж бүгд баяр хүргээд сайхан юм билээ. Дархан хотын 50 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Бөхийн холбооны урилгаар тэнд очиж бөх засаад миний зассан аймгийн начин Батсуурь гэж залуу түрүүлж аймгийн арслан болсон. Энэ жил их хийморьтой сайхан байгаа. Бөхчүүд маань одооноос миний дуу хоолойг сонсоод намайг таньдаг болж байна. Бөхчүүд маань намайг “сайхан цоллодог юм байна” гэж хэлэхээр би их урамшдаг. Ахлах засуулч Сампилдондов маань их ёс суртахуунтай, сайхан зан чанартай хүн байдаг. Бид бүгдийн дутагдалтай ямарваа нэгэн зүйлийг айж ичилгүй зааж хэлж өгдөг. Хувцасаа өмсөхөөс эхлээд бөхчүүдийнхээ малгайг тэгж тавь, ингэж тавь, цолоо ингэж дууддаг юм гээд нарийн ширийн бүх л зүйлийг сургадаг. Тэр бүхнээс нь жаахан ч гэсэн зүйлийг нь сураад авчих юмсан. Энэ сайхан хүнээс бага ч гэсэн юм мэдээд авах юмсан гэсэн хүсэл төрдөг. Бөх цоллох, морь цоллох их ялгаатай л даа. Бөх бол бөхчүүдийнхээ дэвээ шаваанд нь тааруулж, тэр хүний нутаг ус, нэр, цол зэрэг бүх зүйлийг нь эрэмбэ дараатай зөв тод хэлэх ёстой байдаг болохоор цолоо удаан дууддаг. Харин морь бол эсрэгээрээ, цоллож байгаа морио иртэй, чадалтай, хурдтай гэдгийг илэрхийлхийн тулд хурдан дууддаг. Бөхийн цоллооч өөрөө их дэгтэй, журамтай байх ёстой. Өөрийн дураар засъя гэсэн бөхөө засаад байдаггүй. Бидэнд тийм эрх байдаггүй. Манай ҮБХ засуулчиддаа өндөр шалгуур тавьж байж авдаг л даа. Цагаан сарын барилдаан наадмын барилдаан гээд ямарваа нэгэн барилдааны өмнө шалгаруулалт болдог. Шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд цол дуудах эрхтэй болно. Орсон даруйдаа том том цолтой бөхийг цоллохгүй. Юманд эрэмбэ дараа, дэг журам гэж байнаа даа. Эхний ээлжинд сумын заануудын барилдаан дээр цол дуудна. Дараа нь аймаг цэргийн цолтой бөхчүүдийг засна. Тэгээд дараа нь улсын цолтой бөхчүүдийг цоллох хэмжээнд хүрлээ гэсэн үнэлэлт авхаараа улсын цолтой бөхөө цоллоно доо. Миний хувьд аварга цолтой бөхийг цоллож байгаагүй. Хамгийн дээд тал нь арслан цолтой 2 бөх цоллож байсан. Хүүхэд байхдаа бөхөд их сонирхолтой, үеийнхээ хүүхдүүдтэй дээлээ ханзартал барилдаад гүйдэг байсан. Би өөрөө угийн бүрэг ичимхий хүн л дээ. Өөрийн бие жижигтэйгээсээ ичээд барилдаагүй. Сумын наадамд ч зодоглож үзээгүй шүү. Гэхдээ л бөхөөсөө салж чадалгүй байсаар өдий хүрлээ. Сайн сайхан бөхчүүдээ хараад тэднийхээ цолыг дуудаад даваа болгонд нь зүлэг ногоон дэвжээн дээрээ гардаг болохоор өөрөө барилдаж байгаан дайтай л баярлаж сэтгэл огшиж зогсдог. Ямар сайндаа л өдөржин бөхөө засчихаад гэртээ хариад бөхийн сонин хараад суучихдаг. Тэгэхээр манай гэрийхэн “өдөржин бөх цоллож ирчихээд сонин уншаад суух юм” гэдэг юм. Тэр чинь бидний гол сонирхол байхгүй юу. Тэднийгээ харж байж, бөхийнхөө өргөөнд орж байж стрессээ тайлдаг. Түүнийгээ ажил хийсэн гэж боддоггүй. Тэр сайхан хүмүүстэй цуг байж, сайхан зүйлийг мэдрэнэ, цэнгэлдэхэд орно гэдэг чинь маш том хувь тохиол юм л даа. Засуул хүн гэдэг хамгийн гол нь хурц хараатай, сэргэлэн, шудрага байх ёстой. Хэрвээ зассан бөхийнх нь барилдаанд будилаан үүслээ гэхэд айж эмээх зүйл бидэнд байна. Би буруу шүүгээгүй байгаа даа, нөгөө бөх маань юу гэх бол гээд л санаа зовно. Ийм байдалд хүрэхгүйн тулд шудрага л байх хэрэгтэй. Анх спортын төв ордонд бөх үзээд сууж байхад бөх тайлбарлагч нь “Хэнбат гарч бөх цоллоорой” гээд үзэгчдийн суудлаас дуудсан. Цол дуудна гэж бодоогүй ямар ч бэлтгэлгүй гараад Ганхуяг арсланг засаж байсан. Бөхөд дуртай болохоор бөхчүүдийг судалсан байдаг л даа. Тэгээд өөрөөс нь амласан бөхийнх нь нэрийг асуугаад шууд цоллож байсан. Тэр үед сандраад хоолой эрээнтээд, өвдөг салганаад их сандарч байсан./инээв/ дараа нь Ганхуяг арслан “ингэж цоллодог байж яагаад бөхийн өргөөнд цоллодоггүй юм бэ” гэхэд нь баярлаж, түүндээ их урамшиж байсан. Засуул сайн байх юм бол бөхчүүд өөрсдөө цоллоочоо сонгох эрхтэй байдаг. МҮБХ-ны харъяа нийт 32 засуул байдаг. Эрт дээр үеэсээ Монголчууд бөхөө хайрлаж хүндэлж ирсэн жудагтай ард түмэн.
Г.Оюун-Эрдэнэ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
13 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
16 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
17 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна