Адууны мэдрэхүйн эрхтэнүүд


Таван мэдрэхүйн эрхтэн ♦ Мэдрэмжээ илэрхийлэх ♦ Орчинд хариу үйлдэл хийх
Адууны орчноо мэдэрч мэдрэхүйн эрхтэнээрээ хүлээн авах чадвар нь байгалиас заяасан зөн билэгтэй нягт уялдаа холбоотой. Адууны амтлах мэдрэмж бусад амьтныхтай адил боловч хараа болон сонсох мэдрэмж нь өвермөц онцлогтой байдаг.
НҮД БА ХАРАА
Адууны хоёр нүд хоорондоо хол байрладаг учир хараа нь эргэн тойрноо бараг бүрэн хянах чадвартай байдаг. Араатан амьтнаас зугтаж амь гардаг амьтны хувьд энэ нь үнэлж баршгүй ач холбогдолтой. Адуу харааны талбайнхаа төвд байрлаж байж айх аюулгүй гэдгээ мэдэрдэг. Адууны нүд олон зүйлийг илэрхийлж чадна. Гайхах, сэжиглэх, айхаас авахуулаад догшрох, зориглох, баярлах, тааламжтай байх хүртэл мэдрэмжийг илэрхийлнэ, Нүдээр нь адуу эрүүл эсэхийг шинжих ба өвчтэй адуу нүдээ хагас анидаг ба харц нь бүүдгэр байдаг.
ЧИХ БА СОНСГОЛ
Адууны сонсох чадвар нь гойд сайн. Тэдний дуу чимээ мэдрэх чадвар нь хүнийхээс хамаагүй илүү байдаг. Чих нь байнгын хөдөлгөөнд орших бөгөөд өчүүхэн чимээг ч хүлээн авах чадвартай. Адууны чихнийх нь байрлалаар тэдний сонирхол, баяр хөөр, гуниг, хүсэл, сэтгэлийн хөөрөл болон айдас зэргийг мэдэх боломжтой. Адуу сонсох нарийн мэдрэмжийнхээ ачаар эзэн нь түүнийг зэмлэж байна уу, магтаж байна уу, эсвэл ямар нэг тушаал өгч байна уу гэдгийг амархан ойлгодог учир түүнийг сургахад хялбар байдаг. Морьдын хоорондоо харилцах арга хэлбэрийн нэг нь шүргэлцэх үйлдэл юм. Морьд хоорондоо нөхөрлөхдөө бие биенийхээ арьс үсийг маажиж, үрэх ба залуу буюу сүрэг дэх байр суурь нь доогуур адуу үүнийг хийдэг. Адуу эргэн тойрондоо 340 градус харж чаддаг. Адууны нүд толгойн хоёр хажууд байрладаг ба энэ нь түүнд өөрийнхөө эргэн тойрны бүхий л байдлыг харах боломж олгодог.
ҮНЭРЛЭХ
Адууны үнэрлэх мэдрэмж нь дээд зэргээр хөгжсөн байдаг. Өргөн самсаатай учир нэгэн зэрэг олон үнэрийг хүлээн авах чадвартай. Тэрээр ойртож буй хүн өөрөөс нь айж байгаа эсэхийг үнэрлэн мэддэг. Адуу хуйхрах, тургих, гэдрэг ухрах зэргээр таагүй үнэрт дургүйцэж буйгаа илэрхийлдэг. Ихэнх адуу хоол тэжээлээс нь үл таних, эвгүй үнэр хоолоо иддэггүй.
АМТЛАХ
Адуу амтгүй муу өвс тэжээл идсэнээс идээгүй нь дээр гэж үздэг. Бэлчээр нь соргог ногоон өвс ургамлаар хучигдсан харагдавч заримдаа тэд идэхээс татгалздаг. Учир нь адуу бүдүүн ширхэгтэй ,бохир, шим шүүсгүй өвс ургамалыг иддэггүй. Мэдээж цэвэр цусны адуу нь энэ талаараа давжаа /пони/ адуунаас илүү мэдрэмтгий. Сахар болон бусад амттаныг адуу мэдрэхгүй учир тэднийг үл тоомсорлодог.
Шүргэх
Адуу нь их мэдрэмтгий учраас өвдөлтийг хурцаар хүлээж авдаг. Харин илж урам өгөх буюу өөртэй нь ярьж байгааг сайн мэдэрч тааламжтай хандана. Урамшуулах , сургах үед алдааг нь засах, морийг зогсоох буюу урагш хөдөлгөх зэрэгт урт ташуур ашигладаг учир нимгэн арьстай адуу нэлээд мэдрэг байдаг. Урьд нь хараагүй зүйлд адуу хушуугаараа хүрч үздэг байна.
АГААР
Агаар адууны хувьд их ач холбогдолтой. Сандарч мэгдсэн буюу айсан хүн морио бас айлгадаг бол өөртөө итгэлтэй хүн мориндоо итгэл төрүүлж чадна. Шинэ орчин болон үл таних хүмүүс моринд нөлөө үзүүлдэг. Морины дотоод мэдрэмж тавгүйтвэл адуу дуулгаваргүй байх, хөлрөх, эргэцэх зэргээр үүнийгээ илэрхийлдэг. Номхон тайван морь харин эзэндээ итгэж тушаалыг нь дуртайяа биелүүлнэ.

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Пүрэв, 12:28 минут МУ-ын Алдарт уяач И.Золбоо: Хонгор нутгаас төрийн …
-
Лхагва, 12:01 минут Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Б.…
-
Мягмар, 12:59 минут "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан соёоло…
-
8-р сарын 21 -нд "Их хурд-10" уралдаанд эхний 10-т хурдалсан их нас…
-
8-р сарын 11 -нд ММСУХ-ны 30 жилийн ой, "Их хурд-10" уралдаанд эхни…
-
2025 оны 8-р сарын 05 -нд Сүүт гүүний унагыг шүтсү...
-
2025 оны 8-р сарын 04 -нд Зүүн бүсийн сонгомол бага ангилалд Ц.Мягмардоржийн…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дээд насны ангилалд Х.Нурлаты…
-
2025 оны 8-р сарын 02 -нд Зүүн бүсийн сонгомол дунд насны ангилалд Э.Бямбасү…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Д.Ариуннарангийн хээр хязаалан түрүүл…
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд М.Адъяабаатарын хар шүдлэн түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Зүүн бүсэд Э.Бат-Эрдэнийн Солонго зээрд түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Говийн бүсэд Б.Отгонсэлэнгийн хээр морь түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 30 -нд Баруун бүсийн сонгомол дээд насны ангилалд Т.Цэенд…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Г.Пүрэвсүрэнгийн хүрэн халзан даага түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд С.Хүдэрчулууны зээрд соёолон түрүүлжээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн халтар морь түрүүлл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Баярмагнайн бор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд О.Баатарын хонгор соёолон түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 29 -нд Баруун бүсэд Б.Норовсамбуугийн Гоё хээр азарга түр…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Говийн бүсэд Б.Тогтохын хүрэн халзан азарга түрүүл…
-
2025 оны 7-р сарын 29 -нд Зүүн бүсэд Б.Саянсанаагийн халиун азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол бага насны ангилалд Л.Нямба…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд А.Ариунболдын зээрд даага түрүү магна…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн сонгомол дунд насны ангилалд эхний 1…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Б.Дагвабазарын хээр хязаалан түрүүллэ…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Б.Баярхүүгийн зээрд шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсэд Батдоржийн Ганбаярын хээр халзан шүдл…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Увс аймагт болсон баруун бүсийн уралдаануудад түрү…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Баруун бүсийн шүдлэн насны морьд гарааны зурхай ру…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд Ж.Батзоригийн хар хязаалан түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 28 -нд Дорнод аймагт болсон "Зүүн бүсийн хурд" уралдаануу…
-
2025 оны 7-р сарын 28 -нд Зүүн бүсэд 113 хязаалан бүртгүүлжээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач Д.…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд Б.Гөлөгсайханы бор шүдлэн түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хөдөлмөрийн баатар Б.Далай нутагтаа "Цэнхэр тэнгэ…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 121 соёолон мордож, Н.Мөнхийн бор ха…
-
2025 оны 7-р сарын 27 -нд Хангайн бүсэд 147 хязаалан мордож, Г.Хишигбатын хэ…
-
2025 оны 7-р сарын 26 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдаанд эхний 10-т ху…
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд М.Мөнхбатын хул морь түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Н.Мөнхзоригийн хээр азарга түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
2025 оны 7-р сарын 25 -нд "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
2025 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
2025 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
Сэтгэгдэл бичигдээгүй байна