Цагдаа хэвлэлийнхэн хамтарч ажиллана


Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын үеэр цагдаагийн байгууллага хэрхэн ажиллахаа хэвлэлийнхэнд тайлагналаа. Цагдаагийн байгууллага жил бүрийн наадмаар сэтгүүлчидтэй хамтран ажилладаг уламжлалтай. Энэ дагуу хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудын төлөөллийг хүлээн авч уулзан санал бодлоо солилцсон юм. Наадам болохоор л муу нэрийг сонсдог цагдаа, сэтгүүлчид энэ удаад харилцан ойлголцож ажиллах нь чухал гэдгийг албаныхан онцолж байлаа.
Энэ жилийн баяр наадмын үеэр цагдаагийн байгууллагаас 2799 албан хаагч хэв журам сахиулан ажиллах бол 90 гаруй сэтгүүлч наадамчин олонд мэдээлэл хүргэнэ. Албаны эх сурвалжийн мэдээллээр бол цагдаагийн байгууллагаас хамгаалалтад гарч ажиллах албан хаагч нарын бэлтгэл хангагджээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн хамгаалалтыг хэрхэн хийх талаар Нийслэлийн цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд дэлгэрэнгүй танилцууллаа. Жил бүрийн наадамд сурвалжлага хийх сэтгүүлчид тусгай мандат авдаг.
Мөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулахдаа зөвшөөрлийн дагуу байршуулдаг. Тэгвэл эдгээр зөвшөөрлийг харьяа газруудад борлуулж эхэлжээ. Тухайлбал, “А”,”Б” зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ү”-г дүүргүүд дэх Засаг даргын Тамгын газрын үйлдвэр үйлчилгээний хэлтэс, “Ж”-г Нийслэлийн аялал жуулчлалын газар, “Д” Гадаад харилцааны яам, “М”, “Г” зөвшөөрлийг Замын цагдаагийн газар, дүүрэг дэх Замын цагдаагийн тасгууд дээр олгож байна.
Энэ жилийн тухайд “А”-650, “Б”-280, “Г”-2800, “Д”-100, “Ү”-800, “Ж”-200, “М” улаан-3000, “М” ногоон-2500 ширхэгийг автомашинд тараахаар төлөвлөсөн байна. Эдгээр зөвшөөрлийн үнэ 10.000-20.000 төгрөгийн хооронд хэлбэлзэж буй юм. Мэргэжлийн байгууллагаас баяр наадмын хамгаалалтын орчимд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг оруулахгүй болохыг онцгойлон анхааруулж байна.
Дээр дурьдсан зөвшөөрлийг Төв цэнгэлдэх болон Хүй долоон худаг руу зорчих үедээ ашиглана. Харин наадмыг сурвалжлах сэтгүүлчдийн тухайд тусгай мандат, хувцасаар хангагдсан байх ёстой . Баяр наадмын үеэр бөхийн сурвалжлага хийх хүсэлт гаргасан 130 орчим байгууллага байгаа аж. Эдгээр нь бүгд ногоон талбайд орох зөвшөөрөл хүсчээ. Харин албаныхан хэлэхдээ “Энэ жил 90 сэтгүүлчийг ногоон талбай руу нэвтрүүлэхээр тооцоолсон” гэлээ.
Түүнчлэн Бөхийн барилдааныг шууд дамжуулах долоон телевиз албан ёсны эрхээ авчээ. Хүй долоон худагт хурдан морины сурвалжлага хийх сэтгүүлч нарт тусгай хантааз тарааж өгнө. Өмнөх жилүүдэд уралдаж буй морьдыг дөрвөн машин дагадаг байсан бол энэ удаад нэгийг нэмж тав болгожээ. Тус машинд телевизийн зураглаачаас гадна сонины фото сурвалжлагч нар суух эрхтэй аж. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр наадам сурвалжлах сэтгүүлчдийг ёс зүйгээ баримтлан хэн хэнийхээ ажлыг хүндэтгэж ажиллахыг хүслээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
13 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
16 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
17 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна