Эрлийз морьдыг монгол морьдоос ялгах журамд өөрчлөлт орлоо


Үндэсний их баяр наадам эхлэхэд цөөн хэдхэн хоног үлдээд байна. Өөрөөр хэлбэл, энэ сарын 7-нд урианхай сурын харваагаар баяр наадам эхлэх билээ. Монголчууд баярын гурав хоногтоо наадмаа тэмдэглэдэг ч сонины хачныг нь бүтэн жилийн турш, дараа жилийн наадам хүртэл дурсаж ярьдаг ард түмэн. Тиймээс ч наадмын бэлтгэлийг хангах ажлыг эртнээс төлөвлөн ажилладаг.
Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын ахалсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны өргөтгөсөн хурал өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт болж наадмын бэлтгэл ажил ямар байгаатай танилцаад бэлтгэл үндсэндээ хангагдсан, 90 хувьтай байна гэж дүгнэлээ. Үлдсэн ажлыг энэ өдрүүдэд чанартай хийж гүйцэтгэхийг Шадар сайд анхааруулаад ард иргэдээ сэтгэл хангалуун наадамлуулахын төлөө хичээл зүтгэл гаргаж, ажлаа шуурхайлахыг Шадар сайд ажлын хэсгийн гишүүддээ зөвлөлөө.
Хүй долоон худаг, морь барианы газар руу зорчдог гол зам болох 22-ын товчоо чиглэлийн замын өргөтгөл шинэчлэлийн ажил төлөвлөсөн хугацаанаас нэлээд хоцорч байгаа. Энэ замаар наадамчдыг түгжрэл чирэгдэл багатай зорчуулах талаар өнөөдрийн хурлаар мөн ярилцаад наадмаас наана энэ замын нэг урсгалыг бүрэн засмал замтай болгосон байхыг үүрэг болголоо.
Энэ жилийн наадмын өдрүүдэд хур бороотой байх талаар урьдчилсан мэдээлэл гарсан. Энэ нөхцөл байдалтай уялдуулж, бэлтгэл хангуулах, урлагийн тоглолтод анхаарах зүйлүүд гарч байгаа гэдгийг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга М.Энхболд ярилаа.
Хүй долоон худагт болсон хурлын үеэр хурдан морины уралдааныг зохион байгуулах үед мөрддөг эрлийз морьдыг монгол морьдоос ялгах журамд өөрчлөлт оруулж эрлийз адууг таних зарим хэмжээсийг өөрчилсөн юм. Мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны дагуу өөрчлөлт оруулж байгаа гэдгийг Хурдан морины салбар хорооны дарга С.Баасанхүү хэллээ.
Шинэчилсэн журмын дагуу их насны морины сэрвээний өндөр 140 см, азарга, соёолонгийн 138 см, хязаалан 135, шүдлэн 130, дааганых 125 см байхаар тогтжээ. Соёолонгоос доош буюу бага гурван насны адууны урд шилбэний өндрийг мөн хэмждэг бөгөөд энэ хэмжээс нь хязаалангийн урд шилбэний өндөр 90, шүдлэнгийнх 80-85, дааганых 80 см байхаар тус тус шинэчлэн тогтоожээ. Эдгээр нь өнгөрсөн жилийн наадмаар хэмжиж байсан хэмжээстэй харьцуулахад 5-6 см-ээр өндөрссөн байна. Энэ нь сүүлийн үед хийсэн судалгаагаар бага насны адуу эрлийзжиж, өндөр болж байгаатай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Үүнээс гадна биеийн галбир, сүүл, толгой, үс арьс зэрэг олон шинж тэмдгээр эрлийз адууг монгол адуунаас ялгаж таних арга хэрэглэдэг байна.
Үүнээс гадна энэ жил үндэсний бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт орсон байгаа. Өмнөх давааны барилдаан дуусч, бөхчүүдийг ам авч барилдахаар зарласнаас хойш тухайн бөхийн ам авах хугацаа 5 минут байна. Тогтсон хугацаанд ам аваагүй бол эрэмбээр дараачийн бөх ам авна, мөн ослын даатгалд даатгуулсан, 18-аас дээш насны бөхийг барилдуулна гэж өөрчлөлт оруулсан байгаа.
Баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс эхэлж, Соёлын төв өргөө, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн кассаар худалдаалж байгаа талаар Зохион байгуулах хорооны гишүүд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлллийн албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
13 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
16 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
17 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна