Улсын хошой мэргэн А.Хонгор: Урианхай сурын дээд амжилт эвдэгдлээ


Өнөөдөр буюу 2012 оны 7р сарын 07-ны өдөр улсын Төв цэнгэлдэх хүрээлэнд “Урианхай сурын харваа” эхэлж, олон харваачид ур ухаан, цэц мэргээ сорьсон юм. Урианхай сурын харваа нь эр хүний наадам гэдэг утгаараа эмэгтэй хүнийг харвуулдаггүй ёстой бөгөөд өнөөдөр 100 гаруй харваач оролцож, таван зурхайг дүүргэлээ. Хааяа хааяахан бороо шивэрсэн энэ өдрийг хамаг олны уухайн түрлэгтэй нээсэн урианхай сурын нэгэн наадамд уламжлал ёсоороо улсын баяр наадмыг эхлүүлж, амжилттай сайхан явагдлаа. Тус тэмцээний ерөнхий зохион байгуулагч улсын Хошой мэргэн А.Хонгортой уулзаж ярилцлаа.
-Та урианхай сурын харвааг гардан зохион байгуулж байгаа юм байна. Хажуугаар нь харваад зав муутай харагдлаа. Хэр их ачаалалтай ажилласан бэ?
-Тиймээ. Ачаалал их байлаа. Гэхдээ урианхай сурын харваа маань амжилттай сайхан эхэлж, өрнөж, өндөрлөж байна даа. Тэмцээний явцад янз бүрийн асуудал гардаг учраас дор бүр нь шийдэх нь чухал.
-Өнөөдрийн хувьд асуудал гарав уу?
-Бага зэргийн будлиан гарлаа. Зурхай дээр самбар хөтөлж байгаа шүүгч гурван сум харвахад нь оносон, оноогүйг нь тэмдэглээд тухайн харваачтай оноогоо нийлдэг. Оноо нийлэхэд тухайн харваач шүүгчтэй зөрж байвал тэр доор нь шийдэх ёстой. Тэгээд уг оноо нь самбар дээр бичигдэнэ. Нийлсэн дүнг тоогоор тавьдаг л даа. Энэ 2 зөрвөл оноонд тооцдоггүй журамтай юм. өнөөдрийн хувьд 18 оночихоод 20 оносон гэсэн асуудал гарсныг шүүгчид ярилцаад шийдсэн. Шүүгчдийн зүгээс харваач нарт анхааруулахад цаашдаа иймэрхүү оноогоо нийлсэн нийлээгүй тухай зүйл яригдаж болохгүй.
-Урианхай сурын Дархан мэргэн өнөөдөр төрлөө гэж байсан?
-Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат улсын хошой Мэргэн М.Батгэрэл 30 сумнаас 28 онож, улсын Мэргэн Ж. Мягмартай оноо тэнцэн товх харваж яллаа. М.Батгэрэл өнөөдөр түрүүлснээрээ урианхай сурын Дархан мэргэн болж байна. Өмнөх жилүүдэд дээд амжилт 27 байсан бол энэ жил хоёр ч хүн 28 оносноороо дээд амжилтыг шинэчлэн тогтоосон сайхан наадам боллоо.
-Энэ жилийн урианхай сурын харваа өмнөх жилүүдийнхээс юугаараа онцлог болсон бол?
- Харваачдын оролцоо их байна. Өнөөдрийн наадамд өмнөх жилийнхээс хоёр дахин их харваач буюу өөрөө хэлбэл 100 гаруй хүн оролцсон. Мөн харваачдын оноо их өндөр байна. 28 оноогоор нэгдүгээр байрын төлөө товхолж байна. 27 оноогоор 3, 4, 5-р байрын төлөө товхоллоо. 27 оноо бол урианхай сурын дээд амжилт байсан. Гэтэл өнөөдөр таван хүн дээд амжилтын босгон дээр ирж байна гэдэг нь нэг талаасаа харваачдын ур чадвар нэмэгдэж байгааг илтгэсэн үзүүлэлт юм. Ерөнхийдөө цаашдаа харвааны байг стандартын болгох шаардалагатай болж байна гэсэн үг л дээ.
-Нэлээн олон мастер, дэд мастерууд төрөх шиг боллоо. Тэд ямар болзлыг хангасан юм бол?
-Тиймээ. Дэд мастер долоо, мастер тав , дархан мэргэн нэг төрлөө. Урианхай сур бол 30 сум харвадаг. 20-21 оновол дэд мастерийн болзол, 22 ба түүнээс дээш оновол мастерийн болзол биелүүдэг ангилалтай.
-Урианхай сурын бай шагналын хувьд?
-Энэ жилийн хувьд үндэсний баяр наадмын сурын салбар комисс ярилцаж урианхай сурын харвааны бай шагналыг арай жаахан ахиулсан. Ер нь бол халх сурын харвааны бай шагналд урианхай, буриад сурын бай шагнал хүрдэггүй л дээ. Нэлээд доогуур байгаа. Энийг ирэх жилээс ахиулж ижил болгох талаар яригдаж байна.
Ш.Бадмаа

0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна