Багшийн эрдэм шавиас


Урианхай сурын харвааны үзүүр түрүүг булаалдсан хоёр бол багш шавь нар байсан юм. Аргагүй л багшийн эрдэм шавиасаа гэж. Адилхан 28 онож, товх харван эр ухаан, цэц мэргээ гайхуулсан улсын Мэргэн М.Батгэрэл, Урианхай сурын улсын мэргэн Ж.Мягмар нартай уулзаж баярын сэтгэгдлийг нь хуваалцлаа.
Улсын хошой мэргэн, урианхай сурын дархан мэргэн, буриад сурын хошой мэргэн
М.Батгэрэл: Өмнөх амжилтаа эвдэж чадлаа
-Урианхай сурын харваанд түрүүллээ. Сэтгэгдлийг тань сонсъё?
- Түрүүлсэндээ баяртай байна. Энэ жил урианхай харваанд гуравдахаа түрүүлж дархан мэргэн боллоо.
-Таныг урианхай сурын харвааны рекордыг шинэчлэн тогтоогч гэдэг юм билээ. Өнөөдөр бас рекорд тогтоочих шиг болсон?
-Тиймээ. Би 2007 онд 27 онож түрүүлсэн юм. Тухайн үед дээд тал нь 26 оносон байсныг эвдсэн л дээ. Өнөөдөр 29 болгоё гэж зорисон ч чадсангүй. Гэхдээ 27-гоо 28 болгоод шинэчлэн түрүүлчихлээ.
-Анх хэзээнээс харваж эхэлсэн бэ? Урианхай сурыг хамгийн хүнд нь гэж байсан?
-1993 оноос хойш хичээллэсэн. Ер нь манай урианхайчуудын нэг онцлог бий. Хүүхэд байхаасаа авахуулаад сур харваж эхэлдэг. Уламжлал болгон цагаан сарын шинийн 3-аас эхэлж харваж эхэлдэг юм. Гурван наснаас нь хойш хавчаахай нум хийж өгөөд харвуулаад сургачихдаг. Урианхай хүмүүс дотор харвадаггүй хүн гэж байхгүй л дээ. Миний хувьд оюутан, цэрэг гэж яваад дунд нь завсардсан үе бий. Урианхай сурыг харвахын тулд мэдээж хүчтэй байх хэрэгтэй. Хүнд сум, хатуу нумаар харвана. Тэнд байгаа 400гр-мын сурыг харвахын тулд хатуу нумаар хүнд сум хэрэгтэй. Дээр нь сэтгэл зүйн бэлэн байдал их чухал.
-Урианхай хүмүүс бүгд харвадаг гэж байна. Мэдээж таны удамд харваач байсан байх?
-Тэгэлгүй яахав. Манай өвөөгийн хамгийн ойрхон хамаатан МУ-ын Гоц мэргэн Лонжид гэж хүн байсан. Тэр хүн улсад 3 түрүүлсэн. Хамгийн сүүлд түрүүлснээс нь хойш 27 жилийн дараа би түрүүлсэн. Тэгээд урианхай сурын хоёр дахь мэргэн болж байлаа. Надаас хойш олон мэргэчүүл төрсөн дөө. Буянт сумынхаа ард түмэнд их баярлаж явдаг юм.
-Таныг бас буриад сурын Хошой мэргэн гэж байсан?
-Тиймээ. Би буриад харваанд хоёр удаа түрүүлж байсан. Мөн халх харваанд түрүүлсэн улсын Хошой мэргэн шүү дээ. Урианхай харваанд гуравдахаа түрүүлж байна даа.
-Ярилцсанд баярлалаа.
Урианхай сурын улсын мэргэн Ж.Мягмар: Багштайгаа тунаж үлдсэн
-Үзүүр түрүүнд үлдэж сайхан наадлаа. Сүүлийн сумыг яагаад алдчихваа?
-Тиймээ. Өнөөдрийн наадам сайхан болж өнгөрлөө. Сүүлийн сумыг тавихдаа жаахан сандарчихлаа.
-Хичнээн жил харваж байна вэ?
-Манай урианхайчууд бүгд л хүүхэд байхаасаа хавчаахай нумаар харваж эхэлдэг. Би тэр жишгээр л хүүхэд байхаасаа харваж сурсан. Улсын баяр наадамд 2006 оноос эхэлж оролцсон доо. Өнгөрсөн жил түрүүлж, урианхай сурын улсын мэргэн болсон юм. Халх сурын хувьд дэд мастер цолтой байна.
-Харваачид удам дагадаг?
-Тиймээ. Миний аав урианхай сурын хүндэт мэргэн Жагдаг гэж хүн байгаа. Сая түрүүлсэн Батгэрэл мэргэн бол миний багш л даа. Багштайгаа тунаж үлдээд багш маань түрүүлж дархан мэргэн боллоо.
-Ярилцсанд баярлалаа.
Ш.Бадмаа





0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
Сэтгэгдэл бичигдээгүй байна