Ц.Элбэгдорж “Алтан дарь овоо”-ны тэнгэрийг тайх ёслолд оролцлоо


“Алтан Дарь овоо”-ны тэнгэрийг тайх, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол 2012 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт болов.
Уг тахилгын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, УИХ-ын гишүүн М.Зоригт, Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг нар болон Гандантэгчинлэн хийдийн Тэргүүн хамба лам Д.Чойжамц, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар нар, Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Шижирбаатар, Засаг дарга Ж.Батсуурь болон орон нутгийн хишигтэн олон өргөнөөр оролцлоо.
2012 оны 7 дугаар сарын 8-ны өглөө “Алтан Дарь овоо” уулын тэнгэрийг тайх тахилга эхлэх үед лам хуваргууд жавдандаа сууж “Ламын чодов”, “Жигжид Ямандаг”, “Алтан Дарь овооны тахилгын уншлага” зэрэг ном хурав. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Дарьганга суманд хүрэлцэн ирэхэд тусгайлан зассан талбайд Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Д.Шижирбаатар, Засаг дарга Ж.Батсуурь угтан авч тахилгын газар руу явав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан овооны тахилгын тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэхэд овооны тахилгын сангийн тэргүүн, тайлгын ерөөл дуудлагын элч Их цагаан өчлийг дуудаж тэнгэрт цацал өргөн угтлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч "Ганжуур", “Даанжуур” их хөлгөн судраас адис авч овооны өмнө мэхийн ёсолж, тэнгэрт хүндэтгэл үзүүлэн тусгайлан зассан ширээнд суухад хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Сүхбаатар аймгийн туг, эзэн богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг овооны өмнө хэсэгт хүндэтгэн залж байрлуулав.
Энэ үед Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь тахилгын ёслолыг үг хэлж нээлээ. Дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж Монгол Улсын төрийн тэргүүн Цахиагийн Элбэгдорж хишигтэн олонд хандаж үг хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд “Алтан дарь овоо” уулын тэнгэрийг тайх айлтгалыг дуудан сонсгоход хурсан олон сөхрөн сууж тэнгэрт мөргөн Ерөнхийлөгчийн айлтгалыг таалан гүйцэлдүүлэхийг бэлгэшээж, “Төрийн минь сүлд ивээг” хэмээн залбирч байлаа. Уг айлтгалын торгон дээр бичсэн эхийг Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд аймгийн музейд дурсгал болгон хадгалуулахаар Засаг дарга Ж.Батсуурьт гардуулав. Айлтгалын цаасан дээр буулгасан хувийг Төрийн ёслолын албаны дарга Ж.Сэрээжав тахилгын гал мандал бурханд өргүүлэн, тэнгэрт илгээх ёслол үйлдэв. Хишигтэн олон хурайлан дэмжлээ.
Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц тахилгын ёслолд унших номын утга агуулгын талаар тайлбар хийж, хишигтэн олныг сайн үйл, сайхан сэтгэлээр дүүрэн явахыг сургамжлан захив. Лам нар Алтан дарь овооны эзний дуудлага сан уншлаа. Тэднийг овооны сацлын өчил уншин цацал өргөж, судар дуудахад Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь нар овоонд хадаг тавьж, зул бадраан сүү өргөж, идээ шүүсийг хөндөн дээжийг овоонд тавив.
Д.Чойжамц тэргүүтэй лам нар буян хишгийн даллага авахад Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан яваа хүмүүс, ёслолд оролцогч бүхэн байр байрнаасаа энэхүү ёслолыг хийж, идээний дээж, сүү, айраг цагаагаар тэнгэр дайлах ёсыг гүйцэтгэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт өргөх сумыг хуяг дуулга бүхий мэргэн харваачид өгч, тэнгэрт дуут сум илгээх ёслол үйлдэв. Энэ ёсыг хийж дуусангуут хишигтэн олон өөрсдийн байранд гурвантаа сөгдөн сууж, есөн удаа мөргөлөө.
Түүний дараа хуврагууд "Морины сэтэр" ном уншиж эхлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Дарьганга сумын хоёрдугаар багийн иргэн Л.Ганбаатарын цагаан бор морийг тэнгэрийн хүлэг болгон сэтэрлэж дэлэнд нь хадаг уяв.
Алтан дарь овооны тэнгэрийг тайх ёслолд хол ойроос цугласан олон зуун хишигтэн оролцсон бөгөөд нар хур тэгширсэн сайхан өдөр тохиолоо хэмээн сүсэгтэн олон бэлэгшээж байлаа.
Монгол Улсын төрийн далбаа, бүх цэргийн хар сүлдний Дорнын элч сүлд, Сүхбаатар аймгийн туг, эзэн богд Чингис хааны хөрөг, төрийн долоон эрдэнийг буцаан залсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж овооны өмнө малгайгаа авч гурвантаа мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлээд моринд мордон Алтан Дарь овоог нар зөв эргэн хүндэтгэснээр тэнгэрийг тайх төрийн ёслол өндөрлөв.



0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
13 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол бага…
-
16 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дунд…
-
17 цагийн өмнө "Хангайн бүсийн хурд-2025" уралдааны сонгомол дээд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд Ч.Ганцогтын хээр түрүүллээ
-
7-р сарын 13 -нд Сонгомол бага насанд 105 даага бүртгүүлж, 76 мордл…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дунд насны ангилалд…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд т…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд ангиллын хурдан хүлгүүд мордлоо
-
7-р сарын 13 -нд Сонгомол дунд насны ангилалд 106 хүлэг бүртгүүлжэ…
-
7-р сарын 13 -нд АХ-ын 104 жилийн ойн сонгомол дээд насны ангилалд …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд Г.Хүрэлбаатарын хүрэн халзан …
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд ангиллын хүлгүүд гарааны зурхай рууг…
-
7-р сарын 13 -нд Сонгомол дээд насны ангилалд 78 хүлэг бүртгүүлжээ
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан даагану…
-
7-р сарын 12 -нд Ш.Мөнгөншагайн сартай хээр даага түрүүллээ
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Нармандах: Уяач ах нараасаа суралцах г…
-
7-р сарын 12 -нд Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
7-р сарын 12 -нд Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
7-р сарын 12 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг…
-
7-р сарын 12 -нд З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
7-р сарын 12 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
7-р сарын 12 -нд Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
7-р сарын 12 -нд 195 соёолон бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
7-р сарын 11 -нд Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
7-р сарын 11 -нд МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
7-р сарын 11 -нд 210 их насны морь бүртгүүлжээ
-
7-р сарын 11 -нд АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
7-р сарын 11 -нд МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
7-р сарын 11 -нд Фото - Азаргаа мордуулав
-
7-р сарын 11 -нд 153 азарга бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
7-р сарын 10 -нд Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
7-р сарын 10 -нд Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
7-р сарын 10 -нд Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
7-р сарын 10 -нд 225 шүдлэн бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
7-р сарын 10 -нд Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
7-р сарын 10 -нд Хязаалан 256 бүртгүүлжээ
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
Сэтгэгдэл бичигдээгүй байна